Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Шар хантаазтанууд Манжуурыг зорилоо


“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшуулсан. Тэгвэл эдгээр иргэнийг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан үдэж, гаргалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг бидний хэлж заншсанаар шар хантаазтануудыгаа өнөөдөр Манжуур хот руу аялах аян замд нь үдэж гаргаж байна. Ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан, хоёргүй сэтгэлээр ажилладг та бүхэндээ талархаж явдаг. Нийслэлийн зүгээс  цаашид ч мөн адил идэвхитэй сайн ажилладаг иргэдээ урамшуулсаар байх болно. Та бүхэнд аян замдаа сайн яваад ирэхийг хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан