Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Бидний журмын нөхөр, анд найз, дотны ах Нямдаваагийн ГАНТӨМӨР 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо.

Нямдаваагийн ГАНТӨМӨР нь Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд тэмцэж, эрх чѳлѳѳт сайн цагийг авчралцсан Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүдийн нэг юм.

Тэрээр Ардчилсан хувьсгал эхэлж, МоАХ байгуулагдаж байх үед Хүүхдийн хувцасны үйлдвэрийн МоАХ-ны салбар зөвлөлийн зохицуулагч байлаа.

Төрийн бүх шатны байгууллагад удирдах албан тушаал хашихын зэрэгцээ тэрээр СХД-ийн МҮАН-ын хорооны гишүүн, Дарга, дүүргийн АН-ын дарга, Нийслэлийн  Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга , АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн ажиллаж үзэл бодол нэгт журмын нөхдөө удирдан ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, түгээх ажилд зүтгэж явсан улс төрийн туршлагатай ажилтан байлаа.

Н.Гантөмөр  СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын орлогч,  Нийслэлийн Засаг даргын орлогчоор  ажиллаж Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн юм. 

Н.Гантөмөрийн улс эх орныхоо төлөө зориулсан хөдөлмөр бүтээлийг Монгол Улсын төр өндөр үнэлж Чингисийн одон, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнасан юм.

Цагаасаа өмнө та биднийгээ орхин одсон журмын нөхрийнхөө гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, анд найз, журмын нөхдөд нь  МоАХ-ны мянга мянган гишүүд, хамтран зүтгэгч, эгэл нөхдийн нь  өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

                                           МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан