Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ
Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо
Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна
Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлийн давтамж улам бүр ойртох болсон. Иймээс гамшгийн үед бэлэн байдлыг хангах зорилгоор Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.
Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилт хийх ёстой юм байна.
Нийслэлээс 200- 400 километрийн зайтай, газар хөдлөлийн гурван голомт байдаг. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум, Булганы Могод, Дундговийн Дэрэн сум. Эдгээр суманд газар хөдлөлт болонгуут Улаанбаатарт их хэмжээний хохирол дагуулах тооцоо судалгаа гарчээ.
Энэ хүрээнд тэнд байрлуулсан газар хөдлөлтийн 12 станцаар 30 секундын дотор Улаанбаатарт байрлаж байгаа мэдээллийн төвөөр дамжуулагдаад нийтэд зарлан мэдээллэдэг байна. Хэрэв зарлан мэдээлэх удирдлагын байр газар хөдлөлтийн улмаас нурсан тохиолдолд явуулын буюу автомашин дээр суурилсан зарлан мэдээлэх төвөөр удирдлага зохицуулалтаа хийхээр зохион байгуулсан байдаг гэнэ.

0 Сэтгэгдэл