Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
”НЧБ” компанийн 2016 онд оруулж ирсэн автобус шатжээ



Өчигдөр 09:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансарын тунель орчимд Ч41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан хэрэг гарсан. Автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийнх байжээ.


Гал гарсан гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие бүрэлдэхүүн яаралтай очиж галыг бүрэн унтраасан байна. Автобусанд 6-7 зорчигч үйлчлүүлж байсан. Гэмтсэн, бэртсэн, угаартсан хүн байхгүй аж.

Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Автобаазуудад өглөө бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг шалгах механикууд байдаг. Автобусны гэрэл дохио, өнгө үзэмж зэргийг шалган гаргадаг. Далд цахилгааны асуудлыг тэр бүрчлэн шалгах боломж байдаггүй. Гал гарсан шалтгаан болон хохирлын хэмжээ 14 хоногийн дараа гарна. Тэр үед дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Н.Нямхорлоо “Дуудлагын дагуу аврах гал унтраах ангийнхан очиход зорчигчдыг бүрэн буулгасан байсан. Гал мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс гарч тархсан. 20 минутын дотор галыг бүрэн унтраасан” гэлээ хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан