Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Гурван жолоочийн ходоодны угаадаснаас метилийн спирт илэрчээ


Үл мэдэгдэх шингэн уусны улмаас хордсон гурван өвчтөн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээний тасгаас Гэмтэл хордлогын тасагт шилжсэн талаарх мэдээллийг бид өмнө нь өгсөн. Тэдний биеийн байдал тогтвортой байгаа учир өөрсдийн хүсэлтээр Улаанбаатар хотод ирж үргэлжлүүлэн эмчлүүлэх санал тавьсан байна. Тиймээс тэднийг өнөөдөр Улаанбаатар хотын ХЯТТ-д шилжүүлжээ. Одоогоор тэдний хоёрынх нь биеийн байдал хэвийн, шинжилгээнд нь өөрчлөлт гараагүй учир өнөөдөр эмнэлгээс гаргахаар болсон байна. Харин Өвчтөн “Т”-гийн биохимийн шинжилгээнд вирүсийн шалтгаант элэгний идэвхт үрэвсэл явагдаж байгаа учраас  СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэхээр болсон аж.  Чухам юунаас болж хордсоныг шалгаж байгаа ч эхний байдлаар өвчтний ходоодны угаадаснаас метилийн спирт илэрсэн болохыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан