Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Үерийн хамгаалалтын зурваст 1279 айл өрх амьдарч байна


А.ЦАГААН


Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/29 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 102 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотыг хаврын шар усны үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн, найдвартай ажиллагааг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөх зорилгоор ажилласан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 50 байршилд 140,5 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, хурын болон хөрсний ус зайлуулах 173,3 км шугам сүлжээ ашиглагддаг аж. Гэвч үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст 1279 айл өрх, 279 аж ахуйн нэгж, байгууллага байгаа аж.
Энэ удаагийн хяналт шалгалтаар дараахь зөрчлүүдийг илрүүлсэн байна. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Их сүндэр констракшн” ХХК-ийн шинээр баригдаж буй “Алтан сан” хотхоны барилгуудын суурийн нүхний хөрсний усыг “Зүүн уулын суваг-2”-т дур мэдэн зайлуулж, тус далан суваг, авто замын гүүрийн гаргалгаанууд мөстөж бөглөрчээ. Мөн Баянзүрх дүүрэг, УС-15, Эрдэнэтолгой орчмын үерийн хамгаалалтын  барилга байгууламжийн сувгийг “Амгалан дулааны станц” ХХК блокон хашаа барьж хаасан байжээ. Мөн цахилгааны дэд станцын хашаан доторхи суваг шуудуунд шороо ихээр хуримтлагдсанаас үерийн усны нэвтрүүлэх чадварыг багасгасан байсан аж. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Цайз” барилгын материалын худалдааны төвийн баруун талд байрладаг хөрсний ус зайлуулах далд шугамд  иргэн Б.Жаргалсайхан нь хувийн эзэмшлийн “Барилгын материалын дэлгүүр” ажиллаж буй 2 давхар барилгын бохир усны гадна шугамыг дур мэдэн холбосон,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, үерийн хамгаалалтын бетонон сувгийг “Могул таун” хотхоны дулааны шугамын угсрахдаа эвдэж, үрэгдүүлсэн байжээ. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, хяналт шалгалтын ажлын явцыг НМХГ-ын удирдлагуудад танилцуулж, үр дүнг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан