Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
Гал тахиа жил дорнын зурхайд хэрхэн буусан бэ

Н.БАТ

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийг Хятад зурхай буюу Дорно дахины зурхайгаар хэрхэн тодорхойлсныг хамтдаа сонирхоё.

2017 оны гал тахиа жил нь олон хүнд хатуухан байх нь. Ажил хэргийн, мөнгө санхүүгийн, хайр дурлалын, эрүүл мэндийн гээд аль нэг зүйлд чинь хүндхэн сорил тулгарахыг хүн бүр мэдрэх болно.

Тахиа жил нь яг азарган тахиа шигээ урьдчилан таамаглахын аргагүй хурц зан авир, гэнэтийн үйл явдлаар дүүрэн байдаг. Нэг үйл явдал нөгөөгөөр маш хурдан солигдох тул аливаа шийдвэр гаргахдаа маш няхуур хандаж, маргаашийн тухай заавал бодоорой.

Бүх дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хийгээд нийгмийн амьдралд өөрчлөлт хүлээж байна.  Зарим одон орончдын үзэж буйгаар гаригуудын байршлын өөрчлөлтөөс шалтгаалсан олон асуудал гарч ирнэ гэсэн байна.
Өөрийнхөө авьяасыг мэдэрч, онцгой нөхцөл байдлыг өөртөө сайнаар эргүүлж чаддаг, элдвийг туршиж, байнгын оролдлого хийж байдаг хүмүүсийн хувьд тахиа жил нь хамгийн үр дүнтэй байж чадах юм.

Хэрвээ танд боломж гарч ирснийг мэдэрсэн бол хэзээ ч бүү хойш суу. Азарган тахиа эмх цэгцгүй байдалд маш дургүй. Үргэлж нягт нямбай байдлыг эрхэмлэдэг учраас олон хүн өөрийнхөө дотор бодлыг уудлан, цэгцлэх шаардлагатай болно.
Өөрийнхөө амьдралын өчигдрийг эргэцүүлэн бодож, ертөнцийг үзэх үзэл хандлагаа эргэн харах нь тахиа жилд хамгийн түрүүнд хүн бүрийн хийх ёстой ажил болох нь.

Тахиа бол амжилтын шат руу тэмүүлэгч, удирдагч, зохион байгуулагч, хариуцлагатай дарга, олон шинэ зүйлийн мэдрэлийн төв.
Хэрвээ таны ойр орчим ийм хүн байгаа бол түүний хэлэх үгийг сонс. Магадгүй таны хувьд тусламж болж чадна. Хэрвээ та бизнесийн болоод ажил хэргийн шийдвэр гаргахдаа өөртөө итгэж байгаа бол хойшлуулалгүй хий.  Магадгүй та илүү сайн сайханд хүрэхийн тулд хийж байгаа зүйлээсээ ч татгалзахад хүрч болзошгүй.
Гал тахиа жилд аль болох хариуцлагатай байж, өөрийнхөө үүрэг хариуцлагыг нарийн ухамсарлаж, элдэв зүйлд анхаарал сарниулахгүй байхыг хичээгээрэй.


2017 оны гал тахиа жилийн шинж юу вэ?

Гал тахиа жилд санхүү сайтай байхын тулд оны эхний хагаст илүү чармайлттай ажиллах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас энэ жил мөнгө хураах нь хүндхэн байгаа ч гал тахиа жилийн хувьд амжилтанд хүрэх гол гишгүүр нь мөнгө байх нь тодорхой.  Хэрвээ та өөртөө зорилго тавьж санхүүгийн бие даасан байдлаа хангаж авахгүй бол таныг ивээн тэтгэх хүн олдохгүй. Гэхдээ та мөнгө олохыг зорилго болгохоосоо өмнө ажилдаа амжилт гаргахын төлөө хичээж чадвал мөнгө өөрөө дагаж орж ирэх нь тодорхой.

Өөртөө анхаарал тавьж чаддаггүй хэн бүхэнд тахиа жилийн эрүүл мэндийн чинь хувьд сануулга өгөх болно. Хэрвээ та өвдсөн даруйдаа эмчид хандаж байгаагүй бол энэ жил бүх өвчнөө эмчлүүлэх хэрэг гарах нь.

Хэрвээ та архаг өвчтэй бол эхний шинж тэмдэг илрэнгүүт эмнэлэгт ханд гэдгийг од гаригс сануулж байна. Эмчид хандаагүй байж эм уух гэж яарахаасаа өмнө эрүүл агаарт гарч, спортоор хичээллэхийг урьтал болгоорой. Таны жилийн шинж тэмдгээс шалтгаалж ямар спортоор хичээллэх нь тодорхой болдог.  Гал тахиа жил нь залхуу байдалд хамгаас дургүй. Хэн сайн ажиллаж, карьерын эхний шатыг алхаж чадсан нь тахиа жилээс тусламж авч чадна.

Ирэх жилийн өнгийг шинжвэл та өөрийнхөө хүрээллийг өөрчлөхөд хамгийн тохиромжтой гэнэ. Огт мэдэхгүй орчинд орохоос бүү ай. Сур, хөгж.  Энэ бол зөвхөн таны ухаанаас шалтгаалахгүй бие махбодиос чинь бас шалтгаална. Хэрвээ та үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол тохиромжтой жил гэдгийг од гаригс илэрхийлж буй гэнэ.

Тахиа жилд төрсөн хүмүүс амьдралд үргэлж хурц тод өнгөөр гялалзаж чаддаг. Тахианы эцэг эх түүнийг шинэ боломж олж харж, өөрийнхөө хүчийг тооцож сургах хэрэгтэй. Эсвээс амьдралыг элдэв бэрхшээлийг даван туулах бүртээ сэтгэлээр унах нь элбэг байдаг.

Тахиа жилд төрсөн хүмүүс уран цэцэн яриатай, бусдыг ятгах чадварыг бурхнаас авсан байдаг гэнэ. Тэд санхүүгийн болоод уран бүтээлийн салбарт маш амжилттай ажиллаж, өндөр карьерт хүрч чаддаг.

Ихэвчлэн хамгийн өндөр цалинтай, сайхан нөхцөлтэй ажил хийхийг хүсдэг төдийгүй хамт олонтойгоо хүч хавсрах дуртай биш. Үнэндээ азарган тахианы төрөлхийн дайтах чанар нь бурууг шүүмжлэх, дуулгавартай биш байдлыг буй болгодог. Энэ хүний амьдрал хэзээ ч нэг хэвийн уйтгартай биш байдаг. Хэрвээ түүнтэй хамт амьдарч байгаа бол гэнэтийн үйл явдал, өөрчлөлт, магадгүй эрсдэлтэй, таагүй зүйлстэй ч учирч болзошгүй. Тахиа жилтэй бүсгүйчүүд дур булаам, бусадтай нийцтэй байдаг. Ихэвчлэн залуудаа гэр бүлтэй болдог.
Тэд маш нөхөрсөг, бусадтай хэл амаа амархан ололцдог, гэхдээ тэдэнд шууд итгэл хүлээлгэж болохгүй. Учир нь ам султай байх нь элбэг. Тэдэнтэй нэг дээвэр дор ажиллаж амьдрах амаргүй. Учир нь  өөрийнхөө эрх чөлөөг хэт их эрхэмлэдэг учраас түүнийг захиран тушааж ажиллана гэж лав үгүй.
Ирэх жил танд юу зэхсэнийг ганц өгүүлбэрээр ийн илэрхийлсэн байна.

Хулгана жилтэн /1948, 1960, 1972, 1984, 1996, 2008/

Тахиа жил таны хувьд тийм ч муугүй байх нь. Эргэн тойронд гарч буй өөрчлөлтүүд танд муу нөлөөлөл үзүүлж чадахгүй.

Үхэр жилтэн
/1949, 1961, 1973, 1985, 1997, 2009 /

Та өөрийнхөө хүчинд итгэж чадвал эхэлсэн ажил бүхэн чинь бүтэмжтэй байх болно. Анх уулзсан хүндээ итгэлгүй өөрийнхөө хүчийг эхлээд тооцож үзээрэй.

Бар жилтэн
/1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 /

Таны хувьд хүндхэн асуудалтай учирсан, тэмцсэн, эсэргүүцэл бухимдалтай нүүр тулгарсан жил болох нь. Амжилтанд хүрэх гэж багагүй чармайлт гаргах боловч үр дүн нь бага байх нь.

Туулай жилтэн /1951, 1963, 1975, 1987, 1999/

 Амьдралын чинь тийм ч сайн биш мөчлөг хүлээж байна. Эргэн тойрон чинь толгой эргүүлсэн, ямар ч хэрэггүй юм шиг мөртлөө таниас шийдэл эрэлхийлсэн олон асуудал гарч ирнэ. Тиймээс аливаа асуудалд няхуур нямбай хандаж, эцсийн шийдвэрээ гаргаарай.

Луу жилтэн
/1952, 1964, 1976, 1988, 2000/

Таны хувьд энэ жил аз тохиаж байна.  Тахиа аливаа амжилт бүрийн чинь ард дэм болж, таныг гэрэлтүүлэх болно. Гэвч танд өөрийнхөө хийснийг бусдад нотлох гэдэг нэг том асуудал тулгарч болзошгүйг анхаарахад илүүдэхгүй нь.

Могой жилтэн
/1953, 1965, 1977, 1989, 2001/

Дорнын зурхайгаар танд хамгийн ширүүн эрсдэл ихтэй жил гарч байна. Азарган тахиа таныг элдэв асуудлаар булж, бүүр цөхрөлд хүргэнэ. Гол нь өөрийнхөө хүчинд итгэж, өөрийнхөө шийдвэрт бат зогсоорой.

Морь жилтэн
/1954, 1966, 1978, 1990, 2002.../

Таны хувьд бүх зүйл сайхан байх нь. Аюулгүй, амар тайван амьдралыг танд бэлтгэжээ. Хэрвээ азарган тахиа түүнийг гомдоовол адууны туурайн амтыг амсах эрсдэлтэй.

Хонь жилтэн
/1955, 1967, 1979, 1991, 2003/

Ирэх жил танд эерэг тэмдэглэгээ тавьжээ. Амьдралд та аль болох алхам бүрээ хэмжиж хандахыг хичээгээрэй.  Өөрийнхөө сайн сайхны төлөө илүү их хүчин чармайлт гаргахаас бүү татгалз.

Бич жилтэн
/1956, 1968, 1980, 1992, 2004/

Хэдийгээр таны жил дууссан ч тахиа илүү хөгжилтэй, хонх жингэнэсэн жил санал болгож байна.  Бичнүүд уйтгарлах завгүй нэг жилийг өнгөрүүлнэ.

Тахиа жилтэн
/1957, 1969, 1981, 1993, 2005/

Таны хувьд маш сайхан жил болох учраас гайхаж хүлээж авах хэрэггүй. Таныг хүрээлэн хурц гэрэл асч, та бүхний анхаарлын төвд оржээ. Гэхдээ хэрвээ амжилтыг хүсч байвал илүү сайн хөдөлмөрлөх ёстой. Танд хэчнээн ээлтэй жил байсан ч алгуурласнаар амжилтанд хүрэхгүй.

Нохой жилтэн
/1958, 1970, 1982, 1994, 2006/

Саад бэрхшээлийг даван туулж, сайн сайхан амьдралын төлөө тэмцэх тэмцлийн жил байх нь.  Өөрийнхөө тавьсан зорилгын төлөө хоёрын хооронд зүйлст анхаарлаа хандуулалгүй тууштай тэмцэх жил.
 
Гахай жилтэн
/1959, 1971, 1983, 1995, 2007/

Хэчнээн хүнд ажил байсан ч заавал үр дүнгээ өгдөг. Дорнын зурхайгаар амьдрал танд энэ жил аз жаргалыг бэлтгэсэн байна. Хэрвээ та өөрөө өөрийгөө ухаангүй бодлоороо гэмтээчихгүй бол од гаригс таны талд байна. Зайлшгүй зүйлээс анхаарлаа хөндийрүүлж, жижиг зүйлд хэтэрхий цаг зарцуулах шаардлагагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан