Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Б.Алтанцэцэг: Төр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ больж цомхон бүтэцтэй болох нь хямралаас гарах гарц
Т.ЖАНЦАН
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор Б.Алтанцэцэгтэй эдийн засгийн өнөөгийн байдал, хямралын гарцын талаар ярилцлаа.
------------------
-Эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн онд хэцүү үеийг давлаа. Уналт доод цэгтээ хүрсэн үү?
-Судалгааны зарим үзүүлэлтийн чиг өөрчлөгдөж иргэд эдийн засаг сэргэнэ гэсэн итгэлтэй байна. Жишээ нь бид Хэрэглэгчийн итгэлийн индексийн үнэлгээний судалгаа хийдэг. Энэ судалгаагаар эдийн засгийн нөхцөл байдал, цаашид ямар болно гэж хүлээж байгааг тогтоохыг зорьдог. Ингээд хэд хэдэн чиглэлээр мэдээлэл цуглуулж танддаг. Тухайбал, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг иргэд юу гэж үнэлж байна. Үүн дотор орлого, ажил эрхлэлт, бизнесийн нөхцөл ямар байгааг тодорхойлдог юм. Бизнесийн нөхцөлд хүмүүсийн худалдан авалтын төлөвлөгөөг сонирхдог. Ялангуяа удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн болох эд хогшил, цахилгаан бараа, үл хөдлөх хөрөнгө, авто машин, амралт, аялал жуулчлалын төлөвлөгөөг нь танддаг. Учир нь эдгээр бүтээгдэхүүний худалдан авалт эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас маш их мэдрэмтгий. Хүн орлого буурахаар дээрх бараа бүтээгдэхүүнээс эхэлж зардалаа танадаг. Орлого гайгүй үед ийм төрлийн зардалаа нэмдэг юм. Тэгэхээр энэ нь эдийн засгийн нөхцөл байдлыг хэмжихэд нэг чухал үзүүлэлт гэж үзэж байгаа.
Үүнээс гадна инфляц, орон сууцны үнийн талаар бас сонирхон тандаж байна. Одоогоор энэ хэсгийн судалгаа хараахан гараагүй байгаа юм. Бид энэ индексийн утга 100 байвал хэвийн гэж үздэг. Уг индексээс харвал 2014 оны нэгдүгээр улирлаас буурч эхэлсэн. Харин өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас өсч байгаа. Гэвч өмнөх төвшнөөс өссөн ч гутранги байдал хэвээрээ юм. Тухайлбал, 2015 оны дөрөвдүгээр улиралд энэ индекс 62 байсан бол сүүлийн хоёр улиралд 78 болсон. Өөрөөр хэлбэл улам гутранги болж байсан индекс өөдрөг үзүүлэлттэй гарч байгаа юм. Бид энэ индексийг дотор нь өнөөдөр ажлын олдоц, бизнесийн нөхцөл боломж ямархуу байгаагаар дүгнэдэг. Мөн ирэх зургаан сард энэ байдал хэрхэн өөрчлөлт өгөхийг тогтоодог. Тэгэхээр өнөөгийн байдал тааруухан индекс гарсан. Энэ нь ажлын байрны олдоц муу, бизнесийн нөхцөл байдал тааруухан байгаатай холбоотой. Гэхдээ ирээдүйд сайжирна гэсэн нь бий. Иймд ирэх зургаан сарын хугацаанд эдийн засаг сэргэх хүлээлт иргэдэд байгаа юм. Одоохондоо ажил олдохгүй, бизнесийн идэвхжил муу гэсэн үзэл бодол давамгайлж байна. Харин зургаан сарын дараа нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт энэ удаагийн судалгаагаар харагдаж байгаа юм.
-Өрхийн орлого, зарлага ямар байгаа бол. Монголчууд орлогоосоо илүү зарлагатай байна гээд байгаа шүү дээ?
-Бид 1000 гаруй өрхөд санамсаргүй түүвэр судалгаа хийсэн. Тэгэхэд өрхийн орлого ерөнхийдөө муудсан үзүүлэлт гарч байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хийсэн судалгаагаар орлого сайжирсан гэж үзэж буй өрх 8.9 хувьтай байна. Энэ нь 2015 оныхоос 2.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Гэтэл орлого муудсан гэж хариулсан өрх 35.9 хувьтай гарсан. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулбал өөрчлөгдөөгүй гэсэн үг юм.
-Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ онд нэмэгдсэн. Ер нь хоёр жил тутамд шинэчлэн тогтоодог болсон. Энэ нь өрхийн амьжиргаа дээшлэхэд үнэхээр ач тусаа өгч чадаж байна уу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бидний хийсэн судалгаанд нөлөөлөхгүй. Энэ бол тухайн өрх, хэрэглэгч орлогоо жилийн өмнө ямар байсан одоо ямар болов гэдгийг л харьцуулан үнэлж буй явдал юм. Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ гээд иргэдийн орлого өсөхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар нөлөө үзүүлдэг талаар эдийн засагчид маш их маргаантай байдаг. Энэ үзүүлэлт нь нэг талаас иргэдийн орлогыг хамгаалж цалингийн хэмжээг өсгөх үйлдэл гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ бага ч гэсэн цалингаар ажиллаж байсан хүмүүс ажилгүй, орлогогүй болох эрсдэл дагуулдаг юм. Ажил олгогч цалингийн сан нь өсөхөөр арай цөөн хүн ажилд авна л гэсэн үг. Ингээд орлого, боловсрол бага эмзэг бүлгийн иргэдэд илүү их эрсдэл учруулдаг зүйл. Урд нь яаж ийгээд ажилд ордог байсан тэр боломжийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр хумьж орхидог юм.
-Чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Энэ нь банкууд зээлээ хумихад хүргэж бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олдоход хүндрэл учраад байгаа. Цаашид чанаргүй зээлийн хэмжээ хэрхэх дүр зураг ажиглагдаж байна вэ?
-Энэ бол эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг илэрхийлэх бас нэг үзүүлэлт. Эдийн засгийг өөдрөгөөр харж төлөвлөж байсан орлогоо олж чадахгүй болсон нөхцөлд зээлийн эргэн төлөлт муудаж байна. Чанаргүй зээлийн графикийг харвал 2014 оны хоёрдугаар хагасаас хойш аажимдаа өсөх чиглэлд явж ирлээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд тогтворжих хандлага ажиглагдсан. Гэхдээ үүнийг бас хэдэн сар ажиглах шаардлагатай. Тэгж байж баталгаатай тогтворжлоо гэж хэлж болно. Хугацаа хэтэрсэн зээл өсөлтийн оргил үе нь өнгөрсөн оны хоёрдугаар сард тохиож нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувьд хүрсэн. Үүнээс хойш үл ялиг буурах хандлага харагдаж байгаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд ерөнхийдөө муудах чиглэлд явж байсан бол өнөөдөр заримынх нь чиг өөрчлөгдөх хандлагатай боллоо. Тэгэхээр миний хувьд эдийн засаг ойрын үед сэргэх болов уу гэсэн бодолтой ажиглаж сууна.
-Энэ онд манай улсын эдийн засгийн өсөлт ямар байх төсөөллүүд гарч байна вэ?
-Олон улсын байгууллагууд энэ онд манай улсын эдийн засгийн байдлыг эергээр харж байна. Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хамгийн өөдрөгөөр хардаг. Ингээд энэ онд манай улсын эдийн засаг гурван хувиар өснө гэж байгаа. Дэлхийн банк хоёр, Азийн хөгжлийн банк 1.4 хувийн өсөлттэй байх төсөөлөл хийлээ.
-Тэгвэл уул уурхайн салбар эдийн засагт гол нөлөөтэй хэвээр байгаа. Энэ онд манай улсын экспортын бүтээгдэхүүний үнэ ханш ямар байх төсөөлөл гарч байна вэ?
-Эдийн засаг сэргэх нэг эерэг мэдээлэл нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага юм. Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өнгөрсөн онд ероолдоо хүрээд энэ жилээс өсч эхэллээ гэсэн тамаагалал давамгайлж байна. Тухайлбал, нүүрсний үнэ өнгөрсөн оноос сэргэж эхэлсэн. Зэсийн үнэ ч бас өмнөх жилүүдээс арай дээр байх таамаглал гарч байгаа. Энэ нь экспорт, төсвийн орлогод сайн нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Манай улсын экспортын орлогын 80 хувь нь таван төрлийн ашигт малтмалаас шалтгаалдаг. Тэгэхээр үнэ ханш өөрчлөгдөхөд эдийн засагт хүчтэй мэдрэгдэх хандлага бий. Иймд уул уурхай манай эдийн засгийн гол салбар яах аргагүй мөн. ДНБ-ий 20 гаруй хувийг бүрдүүлж байна.
-Эдийн засгаа олон тулгууртай болгоно. Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах нь зүйтэй гэдэг. Та судлаач хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд манай эдийн засаг урагшлахгүй гэдэг нь манай улсын туршлагаас харагдаж байна. Манай улс өндөр өртөг бүхий олон төсөл хөтөлбөр зээлээр бас улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлж ирлээ. Өнөөдөр тэднийг эргэн харж үнэлж дүгнэх цаг болсон. Одоо хар л даа бид олон тулгууртай, бас солонгороогүй л байна. Бас уул уурхайгаа хөгжүүлээд сайхан амьдарна гэж 2006 оноос хойш ярьлаа. Үүнийг эргээд харахад бас л асуудалтай байгаа биз дээ. Бид хөгжилд, үр дүнд хүрсэн нь алга. Тэгэхээр бүхий л судалгаа, бодит үр дүнгээ тооцоод үзэхээр манай улсын засаглалын чанар, институц гэдэг зүйлд хамаг учир бий. Олон улсын судалгаанаас харвал тухайн улс хөгжихөд юу нөлөөлдөг вэ гэвэл тэр бүгд институц гэдэг ганц зүйлийг л зааж байна. Манайхаас гадна 200-аад орныг аваад үзэхэд сайн институцтэй, сайн засаглалтай нь хөгжсөн, хөгжиж байна. Муу засаглалтай, институцтэй нь байрандаа хий эргэж байгаа юм.
-Тэгэхээр засаглалаа яаж сайжруулах ёстой юм бол. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Харин тийм. Сүүлийн үед манайхан засаглалаа сайжруулна гээд их ярьдаг болсон. Гэхдээ яг юуг яаж сайжруулах ёстой вэ гэдэгт хүмүүс санал зөрдөг. Миний хувьд засаглал сайжруулна гэдэг нь энэ тэргүүнд авлигыг халах ёстой. Энэ нь засаглалыг муутгадаг, уруу татдаг зүйл. Авлигыг бууруулахгүйгээр манай улсын ирээдүй харанхуй төсөөлөхөд бэрх. Ийм байдал удаан үргэлжилбэл Африкийн орнууд шиг тайван бус, иргэний дайнтай ирээдүй хүлээж байна гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна бусад улстай харьцуулаад харвал шүүх засаглал сайн, шударга байх ёстой. Шүүх засаглал сул улсад аливаа бизнесийн гэрээний хэрэгжилт хангалтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, та нар бизнесийн гэрээ хэлцэл хий. Түүний шударга хэрэгжих нөхцөлийг би хангана гэж шүүх засаглал хэлж буй явдал. Хувь хүн, бизнесийнхэн байтугай манай Засгийн газрын хийсэн гэрээ хэлцэл хэрэгжихгүй байна. Манай шүүхийн тогтолцоо үүнийг нь хангуулж чадахгүй байгаа нөхцөлд зах зээл хөгжихгүй юм. Үүнийг засахын тулд данхайсан засгийн бүтцийг багасгах хэрэгтэй. Цомхон засаг төртэй байх тусам хүмүүст амар болно. Өнөөдөр аль ч улс төрийн нам засгийн эрхэнд гарах нь хувь хүний амьдралд хамаардаггүй байх учиртай. Ингэвэл бидний амьдрал тогтвортой байна гэсэн үг. Гэтэл монголчуудын нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээж эхэлж байна. Ямар үр дүн гарах бол. Миний амьдрал, бизнест энэ сонгууль яаж нөлөөлөх бол гэсэн хүлээлт үүсч байгаа юм. Энэ байдал л буруу гэж би бодож байна. Нэгэнт чанар муутай, авлига ихтэй юм бол Засаг нь цомхон байх хэрэгтэй. Яагаад гэвэл түүндээ таарсан бага хэмжээний мөнгөн дээр тоглох нь нийт иргэдэд хал бал нь бага шүү дээ. Гэтэл их мөнгөн дээр, бараг ДНБ-ийхээ 40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дээр, авлига ихтэй чанаргүй тогтолцоо байгаа нь жирийн иргэдийн амьдралд маш их халгаатай байна. Тодорхой бус байдал ихтэй, түвэгтэй болчихоод байгаа юм.
-Тэгвэл энэ оны төсвийн хууль хэр чансаатай батлагдсан гэж бодож байна. Уг нь хямралын үед их л танаж чамбай хийсэн гэж байгаа шүү дээ?
-Яахав дээ процесоороо яваад батлагдсан шүү дээ. Цаашид төсвөө тэлэхгүй байхад л анхаарах хэрэгтэй. Эдийн засаг хүнд үед орлогоггүй болсон. Үүгээр хязгаарлагдаж зарлагаа нэлээд танасан. Одоо энэ хязгаартаа тогтох хэрэгтэй. Орлого сайжраад эдийн засаг гайгүй болоод ирэхэд нөгөө төр сахилгагүйтэж мөнгө төгрөг цацаад эхэлдэг зангаа татах ёстой юм. Түүхий эдийн үнэ дандаа унахгүй. Сайжрах цикл ирнэ. Хамгийн гол нь дахин хэлэхэд засаглалын данхайсан бүтцээ багасгах шаардлага манай улсад бий. Монгол Улс хөгжих үү, хааш явах вэ гэдэг нь бид дотооддоо юу хийх, засаглалаа тогтворжуулах, чанаржуулах, авлига бууруулах зэргээс шалтгаална. Өнөөгийн хямралын хамгийн том нөлөө нь засаглалын тогтворгүй байдлаас улбаатай. Өөрөөр хэлбэл хуулиа байнга өөрчилдөг. Тэр өөрчлөлт нь ямар нэг үндэслэл байхгүй. Хууль бол алсыг харсан, хэд хэдэн үеийн амьдралыг харсан байх ёстой. Тэгэхээр олон талаас судалж, нотолж байж сая нухацтай өөрчлөлт хийдэг болох нь чухал. Нөгөө талаар сайн санаагаар хэрэгжүүлсэн бодлого сайн үр дүн авч ирэх албагүй гэж эдийн засагчид хэлдэг. Энэ нь муу үр дагавар авч ирэх нь олон. Иймд үүнийг манай улстөрчид ойлгож ажиллах хэрэгтэй. Эдийн засагчид олон талаас нь харж сайн тооцоо хийх ёстой л гэдгийг хэлээд байгаа юм.
-Манай хуулиуд тогтворгүй байгаа наад захын ямар жишээ байна вэ?
-Төсвийн хуулиас харж болно. Тухайлбал, 2008 оноос хойш Төсвийн тодотгол хийгээгүй нэг ч жил байхгүй. Энэ үеэс хойш манай улсын эдийн засаг өсч л байсан бас унаж ч ирсэн. Гэтэл жил бүр 1-2 зарим жил гурван удаа тодотгол хийлээ. Энэ нь манай төр засаг бодлогоо хэр зэрэг тогтвортой авч явж байгаагийн нэг шалгуур. Муу байгаагийн үзүүлэлт. Тооцоогоо хийж чадахгүй байна уу. Эсвэл тохирсон хэлэлцсэнээрээ байх сонирхолгүй байна уу гээд олон асуулт дагуулж буй юм. Татварын хууль ч ялгаагүй байнга л өөрчлөгддөг. Ингээд байхаар хүмүүсийн ажиллах амьдрах орчин тодорхойгүй болж байгаа юм. Жишээ нь татварын хууль өөрчлөгдөөд байвал нэг хоёр жилийн дараа өршөөгдөж магадгүй гэсэн хүлээлт үүснэ. Тэгвэл татвар төлсөн нь хохироод үлдэнэ. Энэ мэтээр тодорхойгүй нөхцөл байдал үүсч байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт байтугай дотоодын иргэд бизнест хөрөнгө оруулахад хүнд байдал үүсгэж байна.
-Тэгэхээр эдийн засгаа дэмжих гарц нь засаглалын тогтолцоогоо боловсронгуй болгох, төрийн шийдвэр тогтвортой байх явдал гэж ойлгож болох уу?
-Харин тийм. Төр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ больж цомхон бүтэцтэй болгох шаардлагатай. Тэгээд өөрийн хариуцсан үүргээ олигтойхон биелүүл, дүрэм журмаа тодорхой болго. Эдийн засагт төр оролцоод байх шаардлага ер нь байхгүй. Маш явцуу хүрээнд оролцдог. Түүнээс биш эдийн засгийн зах зээл бүрт оролцоод салбар бүрийг дэмждэг төр гэж байхгүй. Гэтэл оролцох ёстой газраа бүр “0” зааж байна. Төр иргэд, бизнест хуулийн тогтвортой орчинг хангаж өгч байх учиртай. Төрийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа маш тогтвортой тодорхой байх ёстой. Хуулийн хэрэгжилт баталгаатай аливаа бизнесийн гэрээ хэлцлийн баталгааг шүүх хангаж өгч байх хэрэгтэй юм. Гэтэл засаглалын энэ орчиндоо бараг ажиллахгүй байн байн хуулиа өөрчилж байна. Монголын хууль гурав хоногт гэдэг нь бүр жижиг болсон. Нэг хууль гарлаа гурав хоноод хэн ч санадаггүй, хэрэгжүүлдэггүй болоод байгаа юм. Хүмүүс хоорондын гэрээ хэлцэл, өмч хөрөнгийнх нь баталгаа, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаад өгвөл төр ажлаа сайн хийж байна гэж дүгнэж болох юм. Хүн бүр аюулгүй амьдарч ямар орчинд хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх, ажиллаж амьдарч байгаа нь тодорхой болвол алсыг харж төлөвлөж эхэлнэ. Ингэхгүй байгаа тул төрөө дагаад хүмүүс маш богинохон хараатай боллоо. Жишээ нь би маргааш, нөгөөдөр энэ ажлаа хийх болов уу, тэр байгууллагатай харьцвал татан буугдчих болов уу гэсэн маш олон эргэлзээн дунд төөрч байна.
-Үндэсний үйлдвэрлэл дэмжинэ гээд бүгд л ярьдаг. Гэвч бараа бүтээгдэхүүн нь хэт өндөр үнэтэй, зах зээлээ бүрэн хангаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бас дагуулж байгаа. Та эдийн засагч судлаач хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Үндэсний хэмжээний бүтээж буй орлогоор манай эдийн засаг хэмжигдэх нь мэдээж. Энэ орлого их байх тусам олон хүн ажил хийж амьдрал нь сайжирч байгаа гэсэн үг. Үүнийг дагаад эдийн засгийн байдал сайн байна гэж үнэлдэг. Бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг ч бараа бүтээгдэхүүний үнэ өндөр гэсэн яриа гардаг ч сүүлийн үед гайгүй болсон гэж харж байна. Валютын ханш нэг хэсэг огцом өссөн. Үүнийг бид их эмзэг хүлээж авдаг л даа. Учир нь импортын барааны гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өслөө гэж үздэг. Гэвч валютын ханшийн өсөлтийн эерэг нөлөө бий. Импортын бүтээгдэхүүнтэй дотоод үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирч буй юм. Тэгэхэд өнөөдөр үндэсний үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна гэсэн шүүмжлэл эрс багассан. Учир нь үнээр өрсөлдөх чадвар нь илүү сайн болсон юм. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын эх үүсвэр, нөөц бололцоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл импортын барааны үнэ валютын ханшийн өсөлтөөс үнэ нь хамаарч байгаа. Иймд өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн импортын бараанаас өндөр үнэтэй гарах нь багассан байх. Харин түүхий эдээ импортоор авдаг үйлдвэрлэгчдэд валютын ханшийн өсөлт бас хүндхэн туссан. Энэ нь валютын ханшийн өсөлт нэгэн жигд сайн эсвэл муу нөлөө үзүүлдэггүй гэдгийг илэрхийлж буй юм. Дотооддоо үйлдвэрлэл, бизнесээ дөнгөж эхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд анхны зардал нь их өндөр байдаг. Иймд үнээр өрсөлдөхөд хүндрэл учирдаг тал бий. Үүнд валютын ханшийн огцом өсөлт эерэг нөлөө үзүүлсэн байх гэж бодож байна.
-ДНБ-ийхээ 40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дээр төрийн чанаргүй, авлига ихтэй тогтолцоо байгаа нь жирийн иргэдийн амьдралд маш их халгаатай байна-

0 Сэтгэгдэл