Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

200 сая жилийн настай “алдагдсан” тивийг олжээ


Б.СЭВЖИДМАА


Тэртээ 200 сая жилийн өмнө манай гарагт оршин байсан Гондваналандын эх газраас тасарч үлдсэн тивийн нэг хэсгийг судлаачид Энэтхэгийн далайн гүнээс олжээ. Өмнөд Африкийн Витвотерсрандын их сургуулийн судлаачид Энэтхэгийн далайн Маврикий арлын доороос эртний тивийг олж “Маврик” хэмээн нэрлэжээ.
“Nature Communications” сэтгүүлд бичсэнээр Маврик арлын чулуу нь 3,6 тэрбум жилийн настай бөгөөд лаваар хучигдан далайн усан дор өнөөг хүртэл нуугдаж байжээ. Маврикийг эртний “алдагдсан” тив болохыг судлаачид Маврикий арлын эрдэс чулуулгийг шинжилж байгаад олж мэджээ.  Тус арлын хамгийн эртний чулуу нь есөн сая жилийн настай аж. Гэтэл эрдэмтэд Маврикий арлын доороос гурван тэрбум жилийн настай циркон чулуу олжээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар эртний супер тив гэгддэг Гондваналандын газар нь өнөөгийн Африк, Өмнөд Америк, Антарктид, Энэтхэг, Австрали тивийн газар нутагт хуваагдсан ажээ. Гондваналандын газар хуваагдан тасрах үед Энэтхэгийн далай доогуур орсон нууц тивүүд нэлээд бий гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан