1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хууль батлагдсанаар малчдын тэтгэвэр тогтоолгох нас урагшилж, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор болж байна.
20-иос доошгүй жил ажиллахдаа 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 настайдаа, нийт 20-иос доошгүй ажиллахдаа 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй болов.
Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болжээ. Дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлсэн бол есөн жилийг тус тус нийгмийн даатгал төлсөн хугацаан дээр нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд төрүүлсэн эх 50 настайдаа тэтгэвэр тоолгох эрх үүсдэг байсан бол уг хууль батлагдсанаар төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.6 жилээр тооцож, дөрвөн хүүхэд төрүүлсэн эх 50 биш 44 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх үүсч байна.
Үүнээс гадна хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй эхийн даатгалыг албан байгууллагад ажилладаг байгаад нийгмийн даатгал төлдөг байсан бол тухайн байгууллага нь гурван жил нийгмийн даатгалыг нь тасралтгүй төлөх зохицуулалтыг хийжээ. Хэрвээ тухайн ээж нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг байсан тохиолдолд гурван жилийн хугацаанд нийгмийн даатгал, тэтгэмжийн сангаас төлнө. Мөн тухайн ээж ажил эрхэлдэггүй, нийгмийн даатгал төлдөггүй байсан тохиолдолд гурван жилийн хугацааны шимтгэлийн 50 хувийг төрөөс, 50 хувийг хувиасаа төлдөг байхаар тус тус зохицуулжээ.
-Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулжээ. Өмнөх хуулиар бол заавал, сайн дурын даатгалтай эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож олгодог байжээ.
-Хүүхдээ асарч байх хугацаандаа дараагийн хүүхдээ төрүүлсэн эхэд төрөлт бүрт нь жирэмсний болон амралтын тэтгэмж өгөхөөр зохицуулжээ. Өмнөх хуулиар хүүхдээ асар байх хугацаандаа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхэд л тэтгэмж олгодог байжээ.