Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Визний залилангийн хэргийг ГХЯ-аар дамжуулж УЕПГ-т өгдөг болно

“Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин“ сэдэвт хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яамнаас Монголын Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулав. Монголын хуульчдын холбооноос нийт хуульчдын дунд явуулсан судалгааны дүн, өнөөгийн эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавив. Улсын Ерөнхий прокурорын газраас виз зуучлах нэрийн дор үйлдэгдсэн гэмт хэргийн байдал, иргэдэд учирсан хохирол, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчны талаар танилцууллаа. АНУ-ын Элчин сайдын яамнаас визний мэдүүлэг, баримт бичиг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх тухай сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Визний хууль бус зуучлал, залилангийн холбоотой хэргийг ЭСЯ-наас Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлж байхаар болжээ.

Монголын хуульчид цаашид гадаад орны шилжилт хөдөлгөөний хуулийн талаар судалгааг гүнзгийрүүлэх, хуульчдын чадамжийг нэмэгдүүлэх, иргэдэд зөвлөгөө өгөх эрх зүйн орчинг бүрдэлдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан иргэд гадаадад зорчих нөхцөлийг улам сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх зохион байгуулсан хэлэлцүүлэг юм. Үүнд Улсын Ерөнхий прокурорын газар, Австрали, АНУ, Казахстан, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Унгар, Энэтхэг, Франц, Япон улсын ЭСЯ-ны дипломатууд оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан