Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элэгний В, С вирусийг энэ он дуустал үнэгүй тоолно


Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) өнгөрөгч есдүгээр сараас Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирус тоолох шинжилгээг үнэгүй хийж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 2000 гаруй иргэн элэгний вирусээ тоолуулж, 9000 орчим хүн элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд орсон тухай ХӨСҮТ-ийн Лабораторийн тасгийн эрхлэгч Г.Сарантуяа мэдээллээ. Цаашид ч ХӨСҮТ эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй иргэдэд В, С вирус тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийх аж. Учир нь, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирус тоолох шинжилгээг үнэгүй хийх Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Элэгний В, С вирусээ үнэгүй тоолуулах иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бүрэн бөглөж, шимтгэлийг гүйцэт төлсөн байх ёстой бөгөөд мөн харьяа дүүрэг, аймаг, сумынхаа нэгдсэн эмнэлэгт В, С вирустэй эсэхээ тодорхойлуулсан байх шаардлагатай аж. Үүний дараа ХӨСҮТ-ийн амбулаторид шинжилгээ хийлгэх юм байна. Түүнчлэн, В, С вирус тоолох шинжилгээг ХӨСҮТ-өөс гадна Улсын I төв эмнэлэгт үнэгүй хийх юм байна. Эрүүл мэндийн даатгал төлдөггүй шинжилгээнд хамрагдахыг хүссэн иргэд ХӨСҮТ-д вирус тогтоох шинжилгээг 20 мянган төгрөг, вирус тоолох шинжилгээг 165 мянган төгрөг төлж өгөх боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан