МЗХ-оос зохион байгуулж буй “Ухамсар Нэмье” аяны хүрээнд Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц залуус, иргэдтэй “Ухамсар ба Уламжлал” сэдвийн хүрээнд ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон уулзалт боллоо. Түүний лекцээс сонирхол татсан 5 ишлэлийг хүргэе.
1. Ухамсар бол дотоодод хадгалаатай байдаг. Харин түүнийгээ бие, хэл, сэтгэл гурваараа дамжуулан ил гаргавал жинхэнэ ухамсар болдог.
2. Ухамсар гэдэг бол энгийн зүйл. Ухамсар бол таны үйлдлийн илрэл юм. Ижийдээ үнэсүүлэхэээс л ухамсар эхэлдэг.
3. Солонгос кино үзчихээд л хайраа гээд эхэлдэг. Тэр бол Монгол хүний дархлаа байхгүй, дуураймтгай болж байгаа нь шинж юм. Ухамсар буруу тогтож, буруу мэдлэг болж байгаа, дархлаагүй болж байгаагийн илрэл юм болов уу.
4. Бусдаас хамааралгүй амьдрал гэж байхгүй. Бусад аз жаргалтай сайхан амьдрахгүй бол чи ч гэсэн сайхан амьдрахгүй. Тиймээс бусдад байнга аз жаргалыг түгээ. Гурван сая Монголчууд би аз жаргалтай байвал би ч, чи ч аз жаргалтай байна.
5. Сэтгэхүй нь зөв тогтоод ирэхээр бусад нь аяандаа тогтоноо. Анхнаасаа л ухамсар гэдэг зүйлийг зөв тогтоохийг эрмэлзээрэй.