Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын саперууд Алеппогийн 70 га талбайг цэвэрлэв


Сирийн эвлэрлийн төлөөх ОХУ-ын төвөөс өөрийн саперуудын хийж буй ажлын талаарх мэдээллийг хэвлэлд өгчээ. Олон улсын тэсрэх бөмбөгийн эсрэг төвөөс Оросын цэргийнхэн зүүн Алеппогийн бүс нутагт тэсрэх бөмбөгийг аюулгүйжүүлэх ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосны дагуу бид ажиллаж байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт манай саперчид 70 га талбай, 57 барилга байгууламжийг аюулгүйжүүлсэн бөгөөд ойролцоогоор 11 км минажүүлсэн байж болзошгүй автозамыг мөн цэвэрлэлээ хэмээн мэдээлэлд дурджээ. Астанад өнгөрсөн мягмар гаригт Сирийн эвлэрлийн төлөөх олон улсын хоёр өдрийн уулзалт болсон билээ. Орос, Иран, Туркийн албаныхан оролцсон хурлаас Бүрэн эрхт улсын зарчмыг баримтлан Сирид ажиллахаа талууд мэдээлсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан