Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын Цагаан сарын их хөдөлгөөнийг илтгэх 14 тоо


Урд хөрш Хятадад  хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг Цагаан сарын хөдөлгөөний оргил үе ид үргэлжилж байна. Энэ сарын 28-нд тахиа жилтэй золгох Хятадын ард түмний Цагаан сарын баярын хөдөлгөөний урсгал энэ сарын 13-наас нэмэгдэж эхэлсэн бөгөөд ирэх сарын 21-нээс л татарна гэсэн тооцоо байна. Энэ нэг сар гаруйн хугацаанд Хятадын эх газарт хүн төрөлхтний түүхэнд байгаагүй их хөл хөдөлгөөн өрнөх нь дараах тоон баримтуудаас тодорхой харагдана.
2,98 тэрбум аялал- Цагаан сарын зорчих хөдөлгөөн энэ жил 2,2 хувиар нэмэгдэж, хятадууд нийтдээ 2,98 тэрбум удаа зорчино гэсэн тооцоог Засгийн газар гаргажээ.

356 сая - Зөвхөн галт тэргээр зорчихоор тасалбар авсан хүмүүсийг тооцоход ийм байна.

58 сая –Онгоцоор нисэхээр тасалбар авсан зорчигчдын тоо

42 сая-Далайгаар зорчигчдын тоо

1000 ширхэг-Хамгийн эрэлттэй тээврийн хэрэгсэл болох галт тэрэгний тасалбар оргил ачааллын үед нэг секундэд 1000 ширхгээр зарагдаж байжээ.

400 цагдаа-Зөвхөн Бээжингийн баруун төмөр замын буудалд цагдаагийн 400 алба хаагч, төмөр замын 200 хамгаалагч, сайн дурын 640 ажилтан зорчигчдын хөдөлгөөнийг зохицуулж байна.

500 мянга-Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотын галт тэрэгний буудалд нэг дор хагас сая хүн ачаа тээшээ хүлээн хэдэн цагаар “түгжигдэх” явдал гарч байна.

410 км-Цагаан сарын өмнө, хойно ирж буцах замыг нь тооцвол нэг хүн дунджаар 410 километрийг туулахаар байна.

1,2 тэрбум км-Хэрэв дээрх тоог нийт аялагчдаар үржүүлвэл 1,2 тэрбум км болж байгаа нь дэлхийгээс нар хүртэл найман дахин аялахаар хол зайг хятадууд Цагаан сарын үеэр туулдаг гэсэн үг юм.

6 сая-Энэ бол Цагаан сарын урт амралтыг ашиглан хилийн чанадад аялахаар төлөвлөсөн хятадуудын тоо.

6800 юань-Тэд энэ аяллынхаа үеэр дунджаар 6800 юань буюу 985 ам.доллар зарцуулахаар тооцоо гарчээ.

174 чиглэл-Цагаан сарын үеэр хятадууд эх газраас гадагш 174 чиглэлд аялах төлөвлөгөөтэй байна.

20 хувь-Цагаан сарын үеэр Хятадын авиа компаниуд жилийнхээ нийт орлогын 20 хувийг олдог, оргил ачааллын үе юм.

100 тэрбум доллар-Энэ бол хятадуудын Цагаан сарын үеэр баярын хоол хүнс, бэлэг сэлт, амралт зугаалгад зарцуулдаг нийт мөнгөн дүн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан