Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн амилуулах суурь тусламжийн зааварлагч эмч нарыг бэлтгэлээ


Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Хүүхдийн амилуулах суурь тусламжийн зааварлагч бэлтгэх” (Provider and instructor course of Pediatric Basic Life Support) сургалтыг зохион байгуулсан байна. Уг сургалтад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, төслийн загвар аймаг болох Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын эмч нар оролцож нийт 24 эмчийг зааварлагчаар бэлтгэжээ. Уг сургалтаар хүүхдэд үзүүлэх зүрх, уушигны сэхээн амьдруулалтын талаарх ерөнхий ойлголт, зүрх, уушигны сэхээн амьдруулалтыг хэрхэн үр дүнтэй хийх талаарх онолын мэдлэгээс гадна цээж шахалт, амьсгал өгөх, автомат тохируулгатай дефибриляторыг ажиллуулах, гадны биетээр амьсгалын зам бөглөрөх үед авах арга хэмжээний талаар дадлага олгосон байна. Сургалтын материал болон гардан үйлдэл хийх менежментийн хувьд Азийн улс орнуудад явагддаг сургалтаас санаа авч, Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулсан байна. “Үндсэн зааварлагч” бэлтгэх энэ удаагийн сургалтыг төслийн богино хугацааны мэргэжилтэн, хүүхдийн яаралтай тусламжийн эмч ИНОҮЭ Нобуаки удирдан явуулсан бол цаашид эдгээр эмч нар Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Хүүхдийн амилуулах суурь тусламж үзүүлэгч” бэлтгэх сургалтыг бие даан удирдан явуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан