Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агентлагийн дарга өндөр Шараваа хүн зоджээ


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар саяхан томилогдсон, өндөр хэмээх хочтой Ц.Шаравжамц 2017 оны 01 сарын 16-нд өглөөгүүр Спортын төв ордны 308 тоот албан өрөөндөө нэгэн спортын холбооны даргыг хүлээн авч уулзах үеэрээ ам мурийж, Монгол улсын гавьяат цолтой, 67 настай ахмад спортын зүтгэлтэнг нүүрийг нь булдруу болтол нь цохиж зодон, унагаан өшиглөж танхайрчээ. Түүнийг зодуулж байхад БТСГазрын 2 ажилтан түүний хажууд байснаар салгаж авсан байна.  

Энэхүү спортын ахмад зүтгэлтэн нь тухайн өдрөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн 8 дугаар хэлтэст очиж мэдүүлэг өгөн, шүүх эмнэлэгт хандан магадлал тогтоолгожээ. Шүүх эмнэлгээс түүнийг хөнгөн гэмтэл авсанд тооцсон ба тархи нь доргиж, нүүр нь хавдан, шалбархай үүссэн болохыг тогтоосон байна.

Тухайн өдөр Ц.Шаравжамцыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст дуудсан боловч, өрөөндөө байхгүй, утсаа таслан зугтаасан гэнэ. Ийнхүү Ц.Шаравжамц нь Монголын хамгийн өндөр биетэй, том сүрлэг ээ гайхуулан, сүр хүчээ харуулж, төрийн албан хаагчийн ёс зүйгүй загнаж, спортын гавьяат ахмад зүтгэлтэнг үг хэлээр доромжлон, өрөөнөөсөө хөөж, хүний биед халдан зодож танхайрсанд нэрээ нууцалсан спортын зүтгэлтэн ихээхэн гомдолтой байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын  Удирдах зөвлөл, БСШУС-ын сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга нарт хандан арга хэмжээ авахуулахаар өргөдөл гаргахаар болжээ. Түүнчлэн иргэний шугамаар Монгол Улсын шүүхэд гомдлоо илэрхийлэх гэнэ.

0 Сэтгэгдэл
sharavaa ah zugeer hun zodoh hun bish tsagtaa mongoliin heriig gadaad gargaj bsan tsuuhun hunii 1
Өөрийгөө ногоон малгайт гэж бодоо дүрдээ итгэсэн байна. МАН-ых нь байнга 1937 оныг санагалзаж байдаг улс.
sharawaad bolowsrol bii iy surguuli tugssun ym u
ene aria hudlaa medeelel bn aa tegeed ter zoduulsan geh hun neree nuutslaad yahav de hehe
Шоронд хатаагаад, шонд дүүжил...МАН-ынхан үнэн төрхөө харуулж байгаа нь тэр...
Ajil hiij chadahgui bol hamaagui ee husah l hetegtei. End chine uls tur yamar hamaatai yum bee
Намын нэрээр албан тушаал авчихаад сагах юм даа.
Ажлаас нь гаргаж эрүү үүсгэ новшийг.з
Ажлаас нь гаргаж эрүү үүсгэ новшийг.з
ZA MAN_YN BOLOWSON KHUCHIN , IKH KHURAL , ZASGIIN GAZRYN GISHUUD CHI GEJI AWAKH YUMGUY LALARUUD BAINA DAA
ZA MAN_YN BOLOWSON KHUCHIN , IKH KHURAL , ZASGIIN GAZRYN GISHUUD CHI GEJI AWAKH YUMGUY LALARUUD BAINA DAA
Urtaasa caashgui um bsn umuu,ecgee zodoochee
Хамгийн их уншсан