Ардчилсан хувьсгалыг нэр төртэй манлайлан салбар зөвлөлийн үйл ажиллагааг өдий хүртэл бэрхшээлийг үл ажран түүчээлэн явж буй Дарханы Монголын ардчилсан холбоогоор овоглодог бүх журмын нөхөддөө 27 жилийн ойн баярын мэнд хүргэж Монголын Ардчилсан холбооноос мэндчилгээ хүргэлээ.
1990 оны нэгдүгээр сарын 13-ны өглөөний 6:00 цагийн анхны ухуулах хуудас, анхны тангараг, анхны цуглаан, МоАХ-ны Анхдугаар Их хуралд оролцсон гишүүдийн нийгэм, улс төрийн системийг эрс өөрчлөх зоримог санал, “Тэгш эрх” сонины анхны дугаарын түгээлт, анхны улс төрийн суулт гээд олон бахархам түүх Дарханы МоАХ-ныхноор уламжлан үлдсэн. Гэвч харамсалтай нь сүүлийн жилүүдэд зохиомол бэрхшээлээс үүдэн Дарханы иргэдийн ашиг сонирхол аль ч түвшинд хамгаалагдсангүй. Ийм бэрхшээлээс ангижрах ёстой тул амьдралын бололцоо, албан ёсны суурьшлын хаяг гэлтгүйгээр тэртээ 27 жилийнхээ зориг зүрхээр нэгдэж дахин цэнхэр тугаа мандуулах ерөөл өргөж буйгаа МоАХ-ны дарга Х.Баттулга илэрхийлж, энэхүү мэндчилгээгээ илгээжээ.