Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн зургаан дүүргийн түргэн тусламжийн дуудлагыг 103-т авч эхэллээ


Нийслэлийн Түргэн тусламжийн төв өчигдрөөс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэдийн дуудлагыг 103 утсанд шууд хүлээн авч байна. Төвийн зургаан дүүргийн түргэн тусламжийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авснаар эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүлээн авах боломж бүрдэж байгаа юм. Зөвлөгөө болон үзлэгийг харьяа амбулаторид хийж байгааг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд хэлэв. Тэрээр “Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 дугаарт ирсэн иргэдийн дуудлага нийслэлийнТүргэн тусламжийн төвийн салбарууд руу шилжих учраас шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй хүлээх хэрэгтэй. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно. Нэгэнт таны дуудлагыг манай ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр дахин залгаж ачаалал үүсгэхгүй байхыг иргэддээ анхааруулъя” гэлээ.
Харин өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан 70193691, Баянзүрх 70193651, Хан-Уул 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнхэн 70193625 утсаар хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээлэл авах боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан