Б.БАДРАЛ
Удахгүй өнгөрөн одох гэж буй 2016 он уншигч танд аз жаргал, хайр дурлал, амжилт бас ухаарал, туршлага, сургамжийг ч мөн харамгүй өгсөн гэдэт итгэлтэй байна. Тэгвэл айлчлах ирэх 2017 он хэрхэн угтан авч, ямар зүйлсийг бэлэглэх бол.
Эхлэсэн ажлаа амжилттай үргэлжлүүлэх боломжийг үхэр, хилэнц, матрын ордныхонд олгож байгаа ч хөдөлмөрч, тууштай байхыг зөвлөсөн бол хонь, нумынханд ажил хэргийн хувьд тун ээлтэй байхыг од гаригийн нөлөөлөл таамаглаж байна. Хувийн амьдралдаа илүү их анхаарах хэрэгтэй хэмээн ихэр, хумхын ордныхонд зөвлөжээ. Харин эрүүл мэндээ анхаарч байвал аливаа эрсдэлээс хүн бүхэн тойрч гарч чадна.
Тиймээс асуудал анхааралтай, нухацтай хандаж, эрсдэлтэй алхам хийх нөхцөл байдал үүсэхээс сэргийлж ямарваа нэг зүйлд бодитоор хандаж дүгнэлт хийж чадвал ямар ч ордных байсан 2017 он тааламжтай сайхан жил байх нь мэдээж. Ингээд өрнийн зурхайд бууснаар 12 ордын амжилт бүтээл, ажил хэрэг, хайр дурлал, гэр бүл, эрүүл мэнд тань ямар байхыг хүргэж байна.

Хайр дурлал
Сугар гараг хонины ордонд удаан хугацаар байрлах тул хайр дурлалтай холбоотой олон хүсэл биелэх боломжтой. Цөөнгүй хүмүүст хувийн амьдрал нь нэн чухал асуудал болж хувирах бол энэ хэмжээгээр багагүй цаг, мөнгө зарцуулах шаардлага үүсгэж магадгүй. Эсрэг хүйсний хүмүүсийг татах чадвар эрс нэмэгдэнэ. Саяхныг хүртэл найдвартай, үнэнч гэж итгэж явсан хүмүүстэй холбоотой бодлоо өөрчлөх шаардлага гарахыг үгүйсгэх аргагүй байна. Гэр бүлтэй хүмүүс нэлээд хямралыг давж гарах шаардлагатай болж магадгүй.
Ганц бие хүмүүс намрын дундуур олон жилийн турш хамт амьдрах хүнтэй учрахыг зурхайд өгүүлжээ. Хүүхдүүдтэй хүмүүсийн хувьд 2017 оны намар нэлээд асуудал үүснэ. Эцэг, эхтэй холбоотой асуудлыг шийдэхдээ аль болох хүлээцтэй, анхаарал халамжтай байх хэрэгтэй. Хайр дурлалтайгаа учрахыг хүсч явдаг хүмүүс сар бүрийн 1-нд эсвэл 19-нд анхааралтай байхад илүүдэхгүйг оддын зураглал харуулж байна.
Ажил хэрэг
2017 онд хониныхон ажил хэргийн салбарт багагүй ажилттай байх аж. Оны эхнээс гэнэтийн өөрчлөлт явагдах нь амжилттай карьерийн эхлэлийг тавина. Гэнэтийн үйл явдал тохиолдож магадгүй тул бэлтгэлтэй байж, богино хугацаанд хувьсан өөрчлөгдөх нөхцөл байдалд хурдан дасан зохицож байх шаардлагатай. Үгүй бол өөртөө итгэл алдарна. Хаврын улиралд оновчтой шинэ санаа олон төрөх бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх эрч хүчээр ч арвин байна. Өөрийн байр суурийг ойлгуулах, итгүүлэх чадвар нэмэгдэх тул санаагаа хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг хялбар олох боломжтой. Зун ашиг сонирхлын чиглэл эрс өөрчлөгдсөнөөр багагүй стресстэй тулгарч магадгүй байгааг анхаараарай.
Эрүүл мэнд
Эрч хүчээр дүүрэн байх ч амьсгалын замын элдэв өвчнөөс сэргийлэх арга хэмжээ ав. Тамхи, архи хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Зүрх судастай холбоотой өвчин эмгэгтэй хүмүүс хаврын улиралд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байхад ер илүүдэхгүй. Зуны улиралд хоолны хордлого эсвэл арьсны эмгэг гэх мэт таагүй зүйлстэй тулгарах эрсдэл нэмэгдэнэ. Ийш тийш амрахаар явахдаа эрүүл мэнддээ онцгой анхаараарай. Өвлийн цагт идээ ундааны чанар, хэмжээнд онцгой анхаарах шаардлагатай.

Хайр дурлал
Энэ салбарт урт хугацааны туршид сэтгэл түгшээж ирсэн олон зүйл байгаа тул шийдэх гэж багагүй ур, ухаан зарцуулах шаардлагатай тулгарч магадгүй. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сайжруулах, тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна төрөл садантай холбоотой нэлээд ээдрээтэй байдал үүсч болзошгүй байна. Тиймээс дотны хүмүүстэйгээ тангараг тасрахгүйн тулд багагүй хүлээцтэй байж, шаардлагатай үед буулт хийхэд илүүдэхгүй байх.
Оны эхэнд Ангараг гаригийн нөлөө их байх тул хүний анхаарлыг татахын тулд танилцсан байхад л хангалттай. Намрын эхэнд Бархасбадь гарагын нөлөөгөөр элдэв романтик адал явдал цөөнгүй тохиолдож болох тул ганц бие хүмүүс хань ижилэй болох боломжтой. Ганц бие хүмүүс сар бүрийн 12 эсвэл 30-нд анхааралтай байвал хувь тавилантайгаа учрах боломжтой гэж од эрхсийн байрлал харуулж байна.
Ажил хэрэг
Ажил хэргийн салбарт ихээхэн амжилттай байх боломжтой. Гэхдээ оны эхэнд бүх чадвараа дайчлах таагүй байдалтай тулгарч магадгүй гэдгийг анхаараарай. Энэ бэрхшээлийг давж гарч чадвал цаашид жилийн турш эерэг үйл явдал давамгайлах тул хичээх хэрэгтэй. Хаварт мэргэжлийн ур чадвар оргил цэгтээ хүрэх тул таны нэр хүнд ихээхэн нэмэгдэнэ. Гол нь саад болох гэсэн хүмүүс, таагүй үйл явдалд зоригтой, тайван хандвал зохино. Байр сууриа танаас илүү нэр хүндтэй хүмүүсийн өмнө хамгаалах шаардлага үүсч болзошгүй. Зоригтой, тууштай бай. Гол нь ямар ч ажлын ард гарч чаддаг гэдгээ өөртөө, хамт олондоо, удирдлагадаа харуулах ёстойг санаж яваарай.
Эрүүл мэнд
2017 онд эрүүл мэнд бараг л өөгүй. Бие эрүүл байх тул сэтгэл санаа ч эерэг байна. Спортоор хичээллэдэг хүмүүс энэ жил багагүй амжилт гаргах боломжтой. Хамгийн гол нь тулгуур эрхтэний элдэв гэмтэл авахаас онцгой болгоомжлох хэрэгтэй. Хаврын улиралд сэтгэл санаа өөдрөг байх ч хэт өндөр ачаалалтай ажиллахгүй байхыг хичээгээрэй. Зуны цагт таны эрүүл мэнд оргил цэгтээ хүрэх ч гэмтэж бэртэхээс сэргийлэхэд илүүдэхгүй. Харин намрын улиралд хууч өвчин сэдэрч болзошгүй. Хоол ундандаа анхаар.

Хайр дурлал
Ихрүүдийн хувьд 2017 онд хувийн амьдрал нь ажил, карьераас илүү чухал болж хувирч магадгүй. Удаан хугацаанд дотно харилцаатай байсан хүмүүсийн хувьд харилцаагаа шинэ түвшинд гаргах эсвэл нэг тийш шийдэхийн тулд багагүй хүч, зүтгэл, сэтгэл гаргах хэрэгтэй болно. Үнэнч байж хувиа хичээсэн зангаасаа татгалзаж чадсан хүмүүс эдгээр бэрхшээлийг амжилттай давна. Ганц бие хүмүүс сонирхол татахаар хүмүүстэй учрах боломжтой. Гэхдээ гурав ба дөрөвдүгээр сард багагүй асуудалтай тулгарах учир бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд ч хаврын улирал хүнд тусна. Хайр дурлалын хувьд дөрөвдүгээр сард Ангараг ба Сугар гаригийн хавсарсан нөлөө хамгийн их байна. Аравдугаар сард үг яриагаа онцгой цэнэхгүй бол хожим хэрэгжүүлэх боломжгүй амлалт өгч, өөрийгөө таагүй байдалд оруулах эрсдэл байгааг од эрхэс анхааруулж байна.
Ажил хэрэг
Ажил хэргийн хувьд мэргэжилтэй холбоотой зарим зүйл өөрчлөгдөнө. Хоосон мөрөөдөх, залхуурах байдлаа орхин илүү хариуцлагатай, ул суурьтай байх хэрэгтэй. Ингэж чадвал таны карьер огцом өсөх боломж бүрдэнэ. Хаврын цагт ямар ч ажилд амжилт гаргах боломжтой. Уран бүтээлч хүмүүсийн хувьд энэ үе онцгой өгөөжтэй. Зуны сүүлээр албан тушаал ахих, удирдлагатайгаа илүү дотно, итгэл төрүүлсэн харилцаатай болох боломж гарна. Оны сүүлээр ажил хэргийн салбарт бага зэрэг бэрхшээл үүсэх нь хүмүүс хоорондын харилцаатай холбоотой байна. Иймд үг яриа, биеэ авч явах байдал зэрэгтээ илүү анхаарах нь зүйтэй. Үгүй бол ихээхэн найдлага тавьж байсан ямар нэгэн том төсөл, ажил бүтэлгүйтэж болзошгүй.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн хувьд 2017 он хангалттай эерэг өнгөрнө. Оны эхээр удаан хугацаанд зовоосон архаг хуучаас салах боломжтой. Гол нь идээ, ундаандаа онцгой анхаарах шаардлагатай. Ингэж чадвал эрүүл мэндтэй холбоотой ямар нэг байдалд оролгүй явж чадна. Ингэж чадахгүй бол хоол боловсруулах эрхтэний асуудлаар эмчид хандан шаардлага гарч болзошгүй. Намар ба өвөлд элэг, бөөрний үйл ажиллагаандаа анхаарах хэрэгтэй.

Хайр дурлал
2017 онд Мэлхийн ордныхны хайр дурлалын харилцаанд багагүй өөрчлөлт гарах төлөвтэй. Дийлэнх нь орон гэрээ тохижуулах, гэр бүлийн болон амрагийн харилцаагаа бэхжүүлэхэд анхаарвал зохино. Тогтворгүй харилцаа хосуудын салах эрсдэлийг өсгөнө. Иймд гэр бүл салалт, өөр тийш нүүх зэрэгтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө авах гэсэн асуудалтай тулгарч магадгүй. Үр хүүхэдтэй хүмүүс оны хоёр дахь хагаст нэлээд асуудалтай учирч болзошгүй тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Дурлалт хосуудын хувьд арваннэг, арванхоёрдугаар сард хэрүүл тэмцэлтэй тулгарахыг од эрхэс анхааруулж байна. Ганц бие хүмүүс адал явдалтай учрах бололтой. Сар болгоны 10, 28 романтик болзоонд хамгийн тохиромжтой өдрүүд байх болно.
Ажил хэрэг
Ажлын ур чадвараа алдахгүй тулд зарчмын хувьд шинэ түвшинд гарах шаардлага тулгарах тул өөрийгөө ихээхэн дайчлах хэрэгтэй. Ямар ч саадыг давдаг, шинэ амжилтад хүрч чаддаг гэдгээ бусдад бус өөртөө нотлон харуулаарай. Ажил мэргэжлийн хувьд хавар хамгийн хүнд хэцүү үе. Бага зэрэг залхуурч, назгайрахад л удирдлагын өмнө нэр хүндээ алдаж, ажлын байраа бусдад алдах эрсдэл өндөр. Мөн энэ үед урагшлахын тулд бусдыг золиослох, бамбай хийхгүй байх нь дээр. Учир нь, танд хамт олон, дотны хүмүүсийн дэмжлэг хэзээ хэзээсээ илүү чухал болж ирнэ. Оны сүүлээр хүрсэн амжилтдаа сэтгэл дундуур байх байдал үүсч болзошгүй. Хамт олны дунд хагарал гарах нь таны ажлын чадвар, үр бүтээлд нэлээд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэгт бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.
Эрүүл мэнд
2017 онд Мэлхийн ордыхон бараг зэрэг ядаргаанд орж магадгүй байгааг эс тооцвол ямар ч асуудал тулгарахгүй. Ажил хэрэг, хайр дурлал гээд бүх л салбарт хариуцлагатай, анхааралтай байх ёстой жил тул бага зэргийн ядаргаа ч гэлээ ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Зөвхөн баталгаатай ард нь гарч чадах ажлаа хийж, дийлэмгүй байгаа бол хэт хүчлэхгүй байсан нь дээр. Сэтгэл засал, йог гэх мэт тайвшруулах зүйлсэд анхаарахад буруудахгүй. Хортой зуршил, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах, эсвэл эрс багасгахад онцгой анхаарах шаардлагатай.

Хайр дурлал
Ганц бие бөгөөд романтик адал явдал эрэлхийлсэн хүмүүс 2017 онд сонирхол татах олон хүмүүстэй танилцах, учрах боломжтой. Холоос ирсэн хүмүүстэй танилцах эсвэл өөрөө аян замд явахдаа хүмүүстэй учирч магадгүй. Хамгийн чухал уулзалтууд нэг, хоёр эсвэл зургаа ба наймдугаар сард болох магадлалтай. Оны хоёр дахь хагас нь гэр бүлийн хосуудад таагүй. Шийдэлгүй явсан асуудлууд гэнэт хурцаар тавигдан хэрүүл, маргаан дэгдэж магадгүй. Ганц бие хүмүүс Бархасбадь гаригийн нөлөөгөөр итгэл даах хүнтэй танилцах боломжтой. Долоо ба наймдугаар сард жирийн нөхөрсөг харилцаа нь янаг амрагийнх болон өөрчлөгдөх магадлалтай. Сар болгоны 9, 27 хамгийн романтик өдрүүдэл байх болно.
Ажил хэрэг
2017 онд арслангийн ордныхонд “Хийх ёстой зүйлээ хий, дараа нь юу л болвол болог” гэсэн зарчим үйлчилнэ. Оны эхээр онц муу эсвэл онц сайн гэхээр зүйлс болохгүй. Зүгээр л өдөр тутмын хийх ёстой ажлаа гүйцэтгээд, зохих шан харамжаа аваад явна. Гэхдээ энэ үед онцгой аз дайрч магадгүй байгаа тул анхааралтай, сэргэлэн байхад илүүдэхгүй. Ажил хайж яваа хүмүүс хавар таатай ажил олдох, ажилтай хүмүүс нь амжилт гарган дээшлэх боломжтой. Гол нь болгоомжтой байх хэрэгтэй. Амжилтыг дагаад атаа жөтөө явж байдгийг санах хэрэгтэй. Хүрсэн амжилтаараа сайрхахаас зайлсхий. Намарт ажлын эрч хүч бага зэрэг буурах ч сэтгэлээр унаж, ажлаас зайлсхийж зугатахгүй байх нь хамгийн зөв. Өдөр тутам гүйцэтгэдэг, нэг хэвийн ажлуудаа оны сүүл гэхэд бүгдийг дуусгахыг хичээх.
Эрүүл мэнд
Сэтгэцийн байдалдаа онцгой анхаарах ёстой жил. Сэтгэл зүйчид хандахад буруудах зүйлгүй. Өвлийн эхээр болгоомжтой байхгүй бол осолд орж гэмтэл авах эрсдэл өндөр. Хаварт эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудал тулгарахгүй. Гол нь өөх тостой хоол, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Өдөр тутмын ажилд хэт дарагдаад эрүүл мэндээ орхигдуулж болохгүй. Намрын улиралд эрүүл мэндэд тун таатай байх ч ажлын ачааллаа тааруулах, согтууруулах ундаа, кофе хэтрүүлэн хэрэглэхгүй байхад анхаарахад илүүдэхгүй.

Хайр дурлал
2017 онд хайр дурлалын харилцаа нэлээд хүндхэн болно. Оны эхний хагаст дийлэнх асуудал тулгарах төлөвтэй. Хувийн харилцаа, бизнес, мөнгө гэсэн зүйлсийг ялгаж салгалгүй хольдог хүмүүс хамгийн их асуудалтай тулгарна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хүүхдүүдтэй холбоотой ихээхэн зардал гаргах шаардлагатай тулгарч магадгүй. Зарим айл үл хөдлөх хөрөнгө авах шийдвэр гаргах бөгөөд тэр бүхнийг зун гэхэд бүгдийг шийднэ. Оны эхээр Ангараг гарагийн нөлөөгөөр бусдын анхаарлыг хялбар татах бололтой. Мөн өнгөрсөнд уулзаж учирч явсантай хүнтэйгээ ахин уулзаж магадгүй. Дөрөвдүгээр сард өөрийн талаар гэнэтийн зүйлс олж сонсч магадгүй байна. Сар бүрийн 8,26 нь хамгийн романтик өдрүүд байх болно.
Ажил хэрэг
2017 онд ажил хэрэг тун тогтворгүй байх төлөвтэй. Хоорондоо холбоогүй ч нэн даруй шийдвэрлэх ёстой олон асуудал зэрэг үүсч магадагүй. Тэр бүхнээс айж, халгах хэрэггүй. Бүгд л таны ажил, мэргэжлийн чадварыг хүмүүст харуулах гэсэн ганц л зорилготой. Хавар шинэ ажил хэргийн харилцаа холбоогоо тэлэх, хүчирхэг ивээн тэтгэгч, сахүүжүүлэгч олох боломж гарна. Шаардлагатай гэж үзвэл ажлын хөлсөө нэмэхийг шаардахаас эмээх хэрэггүй. Мөн аз үзсэн бизнест хүчээ үзэж болох юм. Тэглээ гээд танд алдах юмгүй, харин ч багагүй зүйл олж авах боломжтой гэдгийг од эрхсийн байрлал харуулж байна. Зун хэрүүл маргаан дэгдэх магадлал өндөр байгааг анхаарахад илүүдэхгүй. Иймд хүмүүстэй ярилцахдаа аль болох хүлээцтэй байж хатуу үг хэлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэж чадвал 2018 онд гэхэд таны асуудлууд аяндаа шийдэгдэх боломжтой.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн хувьд 2017 он нэлээд таатай үе. Хортой зуршлаасаа татгалзаж, хоол ундаа тохируулж чадвал эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэхгүй. Охины ордныхон уйгагүй ажилсаг гэдгээрээ онцгой ч гэлээ хавар хэт их ачаалалтай ажиллахаас зайлсхийх нь зүйтэй. Сэтгэл санааны тайван байдал энэ ордны хүмүүст их чухал болохоор аль болохоор тайван байж, элдэв зүйлсэд хэт их сэтгэл хөдлөлтэй хандахгүй байх хэрэгтэй.

Хайр дурлал
Хувийн харилцаанд ямар ч гарцгүй гэж санагдах янз бүрийн ээдрээтэй нөхцөл байдлаас гарах арга зам хайх шаардлагатай тулгарна. Бархасбадь гаригийн нөлөөгөөр жинлүүрүүд бие даасан, зоригтой, шийдэмгий болох нь гэр бүлийн хосуудын харилцаанд нөлөөлнө. Гурав ба дөрөвдүгээр сард энэ ордны цөөнгүй хүн хайр дурлалтай холбоотой эцсийн шийдвэр гаргах хэрэгтэй болно. Мөн шинэ хайр дурлалтай учрах эсвэл салалт хагацлыг давах хэрэг ч гарч магадгүй. Салалт гэх мэт гэр бүлийн асуудал зардал ихтэй, хугацаа их шаардсан асуудал болох төлөвтэй. Ганц бие хүмүүс жинхэнэ хайр дурлалтайгаа учрахын тулд замд гарах шаардлагатай болно. Сонгосон хүндээ итгэж болох эсэхийг зун болох үйл явдал харуулна. Сар бүрийн 7, 25 хамгийн романтик өдрүүд байна.
Ажил хэрэг
Жинлүүрийн ордныхны хувьд ажил мэргэжлийн салбар нь 2017 онд хамгийн их зөрчилтэй. Өвөлд зорилгодоо хүрэх, төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой бэрхшээлтэй тулгарна. Сандралгүй, тайван байж чадвал бэрхшээлийн ард гарч, ашиг олж чадна. Харин хавар ажлаа солих, өөр албан тушаал руу шилжих боломж гарах төлөвтэй. Ул суурьтай байж зөв сонголт хийж чадвал шинэ ажилд орсноор багагүй амжилтад хүрэх боломжтой. Энэ үед багаар ажиллаж чадвал хамгийн их ашиг олж, амжилтад хүрнэ гэдгийг од эрхсийн байрлал харуулж байна. Зуны улиралд үүнээс эсрэгээр өөрийн хувийн давуу талаа голлон анхаарвал амжилтад хүрэх боломжтой. Зуны саруудад аз сорьсон ажилд оролцвол аз дайрах магадлал өндөр. Намрын улиралд шинэ бизнес эхлэх, эхлүүлсэн ажилдаа шинэ түлхэц өгөхөд таатай. Мөн албан тушаал ахих эсвэл ихээхэн хэрэгтэй хөнгөлөлт эдлэх боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ганцаар ажиллах нь чухал ч гэлээ энэ үед хүмүүстэй аль болох найрсаг байхыг мартаж болохгүй. Энэ найрсаг байдлын үр дагавар нь тун удахгүй гарна.
Эрүүл мэнд
2017 он зөв хооллолт, спортоор хичээллэх, муу зуршлаас салах гэсэн уриатай явах ёстой. Үүний үр дүнд ямар нэгэн архаг хуучаас бүрэн ангижрах боломж гарна. Гэхдээ өвлийн улиралд цаг агаарын нөлөөгөөр эрүүл мэндтэй холбоотой зарим асуудал үүсч магадгүй. Энэ үед нуруу, бүсэлхий хамгийн эмзэг газар байх нь. Иймд олон цагаар сууж ажилладаг хүмүүс ачааллаа тааруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Нуруу, бүсэлхийгээр өвдсөн тохиолдолд шууд нарийн мэргэжлийн эмчид хандсан нь зөв. Зунд хоол хүнсээ хэтрүүлж, туйлшралгүйгээр төвийг сахих нь таны эрүүл мэндэд хамгийн чухал байх болно. Оны сүүлээр толгой таллаж өвдөх, нойргүйдэх гэх мэт асуудал үүсч магадгүй ч сандрах хэрэггүй.

Харилцаа нэн чухал болох тул бодолгүй унагасан ганц үг сөргөлдөөнтэй харилцааг улам хурцатгах аюултай байгааг анхаараарай. Тодорхой нөхцөлд байдалд зөвхөн өөрийн хүчинд найдахаас өөр аргагүй болно гэдэгт бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.
Хайр дурлал
Олон жил үргэлжилсэн хайр дурлалын асуудалтай хосуудын хувьд 2017 он тун амаргүй байна. Ялангуяа жилийн хоёр дахь хагас нь хайр дурлалын харилцаатай холбоотой элдэв маргаан, тэмцэл, салалтаар арвин байх төлөвтэй. Цөөнгүй хүн төрөл садантай холбоотой маргааныг шийдэх хэрэгтэй болно. Хайр дурлалтай холбоотой нууц ил болбол хилэнцийнхний нэр хүнд ихээхэн сэвтэнэ.
Улмаар ойр дотны хүмүүсийн төдийгүй дурлалт хүнийхээ хайр, итгэлийг алдаж магадгүй. Тиймээс болгоомжтой, хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс өвөл сонирхсон хүнтэйгээ учрах ч зуныг хүртэл харилцаагаа илүү дотно болгох гэж яараад хэрэггүй. Энэ ордны хүмүүсийн хувьд сар бүрийн 6, 15 хамгийн романтик өдөр байх нь.
Ажил хэрэг
2017 оны эхэн үе Хилэнцийн ордныхны амжилтын гараа байх болно. Мөнгө олох санаа дараа дараалан төрж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд саад тотгор барагтай бол таарахгүй. Энэ үеийг дээд зэргээр ашиглахыг хичээ. Идэвх санаачилгатай, уйгагүй ажиллах хэрэгтэй. Хавар ажлын ачааллаа бага зэрэг бууруулж болох ч залхуурч эхэлбэл 2016 онд гаргасан бүх чармайлт талаар болж магадгүй байгааг анхаараарай. Таны ажилд хамт олны зүгээс багагүй дэмжлэг ирэх боломжтой. Зунд ирээдүйд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргахад голлон анхаарах нь тохиромжтой.
Мөн зарим нь ажил мэргэжлээ солих шийдвэр гаргаж болох юм. Өөрийн хүч, боломж, чадварыг зөв үнэлж, хүмүүст ойлгуулж чадвал найдвартай түнш, өгөөмөр ивээн тэтгэгч, илүү цалинтай ажил олох бүх боломж байна. Зөв төлөвлөгөө гарган тууштай хэрэгжүүлж чадвал өвөлд хүмүүс таны чадварыг дээд зэргээр үнэлэх ч атаархагчид ч багагүй гарч ирэх бололтой.
Эрүүл мэнд
Хилэнцийнхэн төрөлхийн эрүүл саруул, хүчтэй байдаг ч 2017 онд эрүүл мэнддээ илүүтэй анхаарах хэрэгтэй. Улирлын чанартай ханиад, томуу хилэнцийхнийг багагүй зовоож магадгүй. Элэг онцгой эмзэг байх тул согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Мөн од эрхсийн байрлалын улмаас осолд орох, архаг хууч сэдрэх эрсдэл өндөр байна. Иймд ажлын ачааллаа зөв тохируулахад анхаарахад илүүдэхгүй.
Харин зунд даралттай холбоотой асуудал үүсч магадгүй тул наранд биеэ шарах, биеийн тамирын дасгал хэтрүүлэн хийхгүй байсан нь дээр. Өвлийн улирал эрүүл мэндийн хувьд хамгийн таатай байх ч харшилтай холбоотой асуудал үүсч магадгүй байна.

Хайр дурлал
2017 он нумынхны хувьд хайр дурлалын жил гэж болно. Ганц бие хүмүүс онцгой романтик харилцаа үүсгэж болох содон хүмүүстэй танилцана. Өөр газар нутгийн эсвэл бүр өөр улсын нэгэн байх магадлал их. Харин гэр бүлтэй, хамтран амьдрагчтай хүмүүсийн хувьд 2017 он нэлээд хүнд. Атаархагчдын тараасан элдэв цуу яриатай холбоотой хэрүүл маргаан үүсч болзошгүй.Үр хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдэхэд багагүй хүч, хөрөнгө зарцуулах шаардлага гарч магадгүй тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Ганц бие хүмүүс зуны сүүлээр найзын харилцаатай байсан хүнтэйгээ амрагийн харилцаа үүсгэх магадлалтай. Романтик харилцаа үүсгэхийн хүсч байгаа хүмүүс сар бүрийн 5, 23 уулзаж учирсан хүмүүст илүүтэй анхаарал хандуулахад буруудах зүйлгүй.
Ажил хэрэг
Эртнээс төлөвлөж ирсэн зүйлээ хэрэгжүүлэх эсвэл хариуцлагатай ажил бүтээх даалгавар авах зэргээр ажил хэргийн түвшинд амжилт гаргах боломж бүрдэнэ. Өөрийн чадварыг харуулах боломж арвин их ч ямагт анхааралтай байж, үйл явдлыг урсгалаар нь хаяхаас болгоомжил. Амжилтдаа хэт эрдэн олон зүйлийг нэг дор хэрэгжүүлэх гэж хүчээ тарамдуулах хэрэггүй. Яарвал даарна гэсэн үг дэмий гараагүй гэдгийг санаарай. Хаварт урьд нь хийж байгаагүй, зарчмын хувьд цоо шинэ ажил хийх боломж гарч магадгүй. Гол нь өөрийн хүч боломжийг зөв үнэлэн тодорхойлж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Зунд хэт удаан амрахгүй байсан нь дээр. Харин намар, өвөлд шийдэмгий, эрч хүчтэй болох тул ямар ч хүнд зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болно. Оны сүүлээр уйгагүй ажилласны ачаар албан тушаал ахих эсвэл өөрийн гэсэн бизнес нээх хэмжээнд санхүүгийн боломжтой болох магадлал маш өндөр байна.
Эрүүл мэнд
Од эрхсийн нөлөөгөөр нумынхан 2017 онд эрүүл мэндтэй холбоотой ямар нэг асуудалтай тулгарахгүй. Гэхдээ ходоод, гэдэс онцгой эмзэг болох тул зөв хооллолтод анхаарах хэрэгтэй. Он гарснаар эхэлдэг олон тооны баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо идэж, уухаа хэтрүүлэхгүй байх нь чухал. Ажлын ачаалал их байх тул сэтгэл санаагаа амраах, хүчээ сэлгэхийн тулд биеийн тамирын дасгал хийх, явган аялалд явахад илүүтэй анхаарвал зохино.

Хайр дурлал
Матрын ордны хувьд хайр дурлалтай холбоотой багагүй бэрхшээл тулгарч магадгүй. Эхлээд удаж байгаа хувийн амьдрал дахь өөрчлөлт энэ жилд ч үргэлжилнэ. Цөөнгүй хүн гэр бүлтэй холбоотой томоохон бэрхшээлийг шийдэх шаардлагатай тулгарна. Жилийн эхний хагас хүүхэдтэй холбоотой олон тооны асуудал учирч олзошгүй. Харин хоёр дахь хагаст жил нь ганц биеийн хүмүүсийн хайр дурлалын асуудал хүндхэн болох төлөвтэй. Хайр дурлалын асуудлыг шийдэхдээ бусдын зөвлөгөө, үгийг дагалгүй, өөрийн сэтгэл зүрхээ дагасан нь хамгийн зөв гэдгийг од эрхсийн байрлал харуулж байна. Оны сүүлэээр янаг амрагийн тогтсон харилцаа дээсэн дөрөөн дээр тогтох тул энэ дээсийг таслахгүй тулд маш их чармайлт, сэтгэл гаргах шаардлагатай болох тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Мөн хуучны танил хүмүүст анхаарал хандуулахад илүүдэхгүй. Сар бүрийн 4, 22 онцгой романтик өдрүүд байна.
Ажил хэрэг
Ажил хэргийн салбарт матрын ордынхон аз хийморьтой байна. 2016 онд уйгагүй ажиллаж байсан төслүүд 2017 оноос өгөөжөө өгч эхэлнэ. Хаварт ажил хэрэгтэй холбоотой бага зэрэг хүндрэл үүснэ. Эдгээр хүндрэл таны мэргэжлийн чадвар нэмэгдэж байгааг орчин тойрон чинь ойлгож мэдсэнтэй холбоотой. Өндөр чадвартай хүнд өндөр шаардлага тавьдаг.
Тайван байж эгзэгтэй үед зөв шийдвэр гаргадаг төрөлхийн чанараа дайчилбал бэрхшээлийг ажралгүй давна гэдгийг од эрхсийн байрлал харуулж байна. Зуны улирал таны ажил хэргийн чадварын оргил үе нь. Амжилтаа бататгахын тулд уйгагүй ажиллахдаа бусдад хэт өндөр шаардлага тавихаас зайлсхийгээрэй. Бусдын бага зэрэг алдаа дутагдалд хүлээцтэй хандаж чадвал бүх ажлаа элдэв саадгүй амжуулах боломж бүрдэнэ. Оны сүүлээр албан тушаал ахих эсвэл цалин нэмүүлэх бүх боломж гарна.
Эрүүл мэнд
2017 онд Матрын ордныхны биеийн эсэргүүцэл, тэсвэр дээд цэгтээ байна. Улирлын чанартай ямар ч өвчин эмгэг танд саад болж чадахгүй. Эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудал байхгүй энэ үеийг бүрэн дүүрэн ашиглахыг хичээгээрэй. Гол нь амралт, ажил хоёрыг зохистойгоор хослуулж сурах хэрэгтэй. Наймдугаар сард ууланд авирах гэх мэт эрсдэл ихтэй спортын төрлөөр хичээллэхээс зайлсхийсэн нь зөв. Оны сүүлд амралт авч хүчээ сэлгэхэд хамгийн тохиромжтой үе.

Хайр дурлал
Хайр дурлалын харилцаатай холбоотой томоохон өөрчлөлт хүлээж байна. Ганц бие хүмүүст шинэ танилтай болох боломж гарна. Улмаар хоёр эсвэл аравдугаар сард хайр дурлалтайгаа учирч магадгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд жилийн хоёр дахь хагас ээдрээтэй. Санчир гаригийн нөлөөгөөр гэр бүлийн харилцаа таагүй болох эрсдэл их. Тиймээс Хумхын ордныхон онцгой хүлээцтэй, тэвчээртэй байх шаардлагатай. Ганц бие хүмүүсийн хувьд түр зуурын харилцаа цөөнгүй үүсгэх боломж бүрдэнэ. Оны эхээр Ангараг гаригийн нөлөө онцгой их байх тул бусадтай ойлголцох, танилцах, таалагдахад хялбар болно. Романтик харилцаа хүсэмжилсэн хүмүүс сар бүрийн 3, 21-ий өдөр уулзсан хүмүүст илүү анхаарал тавихад илүүдэхгүй.
Ажил хэрэг
2017 оны эхэнд ажил мэргэжилтэй холбоотой онцын өөрчлөлтгүй, тайван байна. Аз сорьсон зүйлээр хөөцөлдөх, амбицлах хэрэггүй. Харин ажилгүй хүмүүсийн хувьд боломжийн цалинтай, таатай хамт олонтой, сэтгэлд таарсан ажилд орох боломжтой. Хаварт хамт олон, удирдлагатайгаа илүү сайн ойлголцох шаардлага гарч магадгүй. Өөрийгөө хүмүүстэй ойлголцож чаддаг гэдгээ харуулахад л хангалттай. Зунд уйгагүй зан, чадварынхаа ачаар ихээхэн үр бүтээлтэй ажиллана. Гэхдээ хэт их амбиц гаргавал таагүй байдалд орох эрсдэл их. Өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Оны сүүлээр сэтгэл санааны болон эд хөрөнгийн хувьд хамгийн өгөөжтэй байна.
Эрүүл мэнд
2017 онд бие махбодитой холбоотой асуудал үүсэхгүй ч сэтгэл санааны хувьд нэлээд бэрхшээл тулгарч магадгүй. Сэтгэл засал, йог, бүжиг, усанд сэлэлт гэх мэт биеийг төдийгүй сэтгэлийг амрадаг зүйлсэд анхаарахад илүүдэхгүй. Хаварт хоол, ундандаа онцгой анхаарах бол зун зүрх судастай холбоотой асуудал үүсч болзошгүй. Харин зуны улиралд осол бэртлээс онцгой болгоомжлох ёстой байгааг од эрхсийн байрлал харуулж байна.

Хайр дурлал
Олон үйл явдалт, урьдчилан таахад бэрх жил болно. Гэр бүлтэй хүмүүст нэн таатай. Дотны хүнтэйгээ ээдрээтэй харилцаанд орох тул нэлээд хүнд байх бололтой. Мөн төрөл садантай холбоотой таагүй байдал үүсч магадгүй. Харин ганц бие хүмүүсийн хувьд жилийн хоёр дахь хагас тогтвортой байна. Эрс өөрчлөлт хийхэд бэлэн байдаг хүмүүс хайр дурлалын онцгой харилцаа тогтоох боломжтой. Сугалаа гэх мэт аз сорьсон газар шинэ хайр дурлалтай учрах магадлал хамгийн өндөр.
Ажил хэрэг
2017 оны эхэн үе загасныханы хувьд өгөөжтэй. Иймд энэ үеийг аль болох бүрэн дүүрэн ашиглахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ бүгдийг амжуулах гэж яарах хэрэггүй. Яаран гаргасан шийдвэр таны хувьд сүйрэл дагуулахгүй ч гэлээ хожим тун таагүй үр дагаварт хүргэнэ. Тиймээс яаралгүй байж, алхам бүрээн сайн тооцоолж төлөвлөх хэрэгтэй. Зөв совиндоо найдах нь зөв. Тэгээд ч загасныхны ажил хэргийн зөв совин онцгой хөгжсөн байдаг. Хаварт зүгээр суулгүй хамгийн ерөнхий, энгийн ч гэлээ ямар ч хамаагүй ажил хийж байх нь чухал. Энэ үед залхуурч хойш суувал дараа дараагийн саруудад гүйцэтгэх ёстой ажил хүсэн хүлээсэн үр дүнгээ өгөхгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Зундаа хамгийн их ашиг өгнө гэсэн ажилд гол анхаарлаа хандуулан сайтар төлөвлөх хэрэгтэй. Сахилга бат, өөрийгөө дээд зэргээр хянах чадвар нь таны хамгийн сайн туслахууд болно. Ингэж чадвал оны сүүл гэхэд чамлахааргүй амжилтад хүрэх боломжтой.
Эрүүл мэнд
Эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал тулгарахгүй. Ажлын ачааллаа тааруулах, хоолны зөв дэглэм баримтлах нь ноцтой аюул үүсэхээс таныг сэргийлнэ. Хавар элдэв баяр ёслолд оролцохоос татгалзсан нь зүйтэй. Уушиг эмзэг болох тул хамгийн энгийн ханиадыг ч зүгээр орхилгүй мэргэжлийн эмчид хандан гүйцэд бөгөөд зөв эмчилж байх хэрэгтэй. Энэ ордныхон зуны улиралд биеийн эсэргүүцэл сулрах гэсэн асуудалтай тулгардаг уламжлалтай тул зун элдэв өвчин хуучийг эмчлэх, эрүүл мэнддээ илүүтэй анхаарал тавихад зориулахад буруудах зүйлгүй.