Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт боллоо
СЭЛЭНГЭ АЙМАГТ БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
ЗГ: Ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 81,3 мянган иргэн сонирхжээ
Ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүллээ
Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ
Гэр хорооллынхон 2-5 сая төгрөгөөр цахилгаан халаагуур авах уу

Нэгэн цагт “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжлөгдөж асан нийслэл хот маань агаарын бохирдлын улмаас өдөр шөнөгүй үнсэн саарал өнгөнд хучигдаж, ард иргэд нь амьсгалах агааргүйн зовлонд унажээ. Анх 500 мянган хүн амтай байх тооцоо судалгаанд тулгуурлаж шавыг нь тавьсан Улаанбаатарын хүн ам сүүлийн 20 гаруй жилд гурав дахин нэмэгдэж, өдгөө 1.4 сая байнгын оршин суугчтай болжээ. Угтаа, Улаанбаатар хот 1990 онд 540 мянган хүн амтай байсан бол 2000 онд 78 мянга, 2010 онд 1.1 саяд хүрсэн нь 20-хон жилийн дотор хоёр дахин их ачаа үүрэх шалтгаан болсон хэрэг. Энэ үеийг хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдлийн эхлэл гэхэд хилстэхгүй. Хамгийн харамсалтай нь, одоо ч үргэлжилсээр байгаа их нүүдлээс үүдэж болох эрсдэлийг үе үеийн Засгийн газар, УИХ-аас урьдчилан харж, арга хэмжээ авч байсангүй. Тиймээс ч “Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ” гэх нь олширч. Ийнхүү 20 гаруй жил хот төлөвлөлт гэх юмгүй явж ирсэн нийслэлчүүдийн хувьд агаарын бохирдлын сэдэв ниргэсэн хойно нь хашгирсантай адил болж, асуудал хоолойд тулсан хойно нь л арга хэмжээ авахаар элдэв гарц гаргалгаа эрэлхийлж байна.
Агаарын бохирдлын асуудал энэ жил ихэд өндрөө авч, нийгэм нийтийг хамрах болсон төр засгийн удирдлагуудад багахан цочроо өгөх шиг болов. Оны өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийгдэх ёстой нэн тэргүүний ажил бол гэр хорооллын айл өрхүүдийн халаалтыг асуудлыг шийдэх юм гээд эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифыг бүрэн тэглэх шийд гаргасан. НЗДТГ-аас ч Засгийн газрын эл шийдвэртэй уялдуулан авч хэрэгжүүлэх ажлаа ч тодорхой болгож, гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халуугаараар хангах бодлого барин ажиллаж байна.
Өнгөрөгч мягмар гарагт Нийслэлийн удирдлагууд цахилгаан халаагуур үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь танилцсан. Улмаар өчигдөр дээрх компаниудын бүтээгдэхүүнээр айл өрхүүдийг хүртээмжтэй байдлаар хангах боломж байгаа эсэх, мөн иргэдийн дунд цахилгаан халаагуурын хэрэглээ, мэдлэг мэдээлэл хэр байдгийг тандахаар Чингэлтэй дүүргийн зарим айл өрхүүдээр орсон юм.
Үйлдвэрлэгч болон нийлүүлэгч компаниудын зүгээс иргэдэд цахилгаан халаалтын хэрэгслийг зээлээр олгодог болгох талаар анхаарч үзэхийг хүссэн байна. Иргэд ч мөн санал нэг байгаагаа нийслэлийн удирдлагуудад уламжилж байв. Учир нь, дээрх компаниудын халаалтын хэрэгсэл нь дунджаар 2-5 сая төгрөгийн үнэтэй тус байгаа юм.Тухайлбал, “Ultrasoniс” компанийн борлуулж буй Герман улсад үйлдвэрлэгдсэн дулаан хадгалагч цахилгаан халаагуур 1.8 сая төгрөгийн үнэтэй бөгөөд хоногт 6-8 цаг ажиллаж, улмаар үлдсэн 16-18 цагт нь цахилгаан огт зарцуулалгүйгээр хуримтлуулсан дулаанаа цацдаг аж. Ажиллах хүчин чадлын хувьд 10-45 ам.метр талбайг халаах боломжтой гэнэ.
Түүнчлэн, тогны хүчдэл хэлбэлзэх эсрдэлийг тооцож даацын кабель суурилуулдаг учир ямар нэгасуудал үүсэхгүүй, 30 жилийн үйлдвэрийн баталгаа өгөх боломжтойг тус компанийн маркетингийн менежер Б.Отгонбаяр хэлж байв. Уг дулаан хадгалагч цахилгаан халаагуурыг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Бадам гуайнд суурилуулсан юм. Б.Бадам гуайнх сүүлийн жилүүдэд “Дөл” зуух хэрэглэж, жилдээ 400-500 мянга төгрөгийг зөвхөн түлшинд зарцуулдаг байж.
Хотын даргаар ахлуулсан ажлын хэсгийн дараагийн зочилсон айл бол мөн 13 дугаар хорооны иргэн Д.Лхагвадоржийнхбайсан. Эднийх Бадам гуайнхаас ялгаатай нь арай өөр төрлийн цахилгаан халаагуур суурилуулсан байв. “Olsberg” брэндийн уг цахилгаан халаагуур өмнөхөөсөө ялгаатай нь цай, хоол хийж болох ширэмтэй бөгөөд ахуйн хэрэглээнд ашиглахад тохиромжтой аж. Энэхүү төхөөрөмж мөн л шөнийн цагт дулаанаа хуримтлуулж, өдөрт ньнөөцөлсөн дулаанаа гадагшлуулдаг аж.
Бидний хамгийн сүүлд очсон айл бол Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Амарсанаагийнх байв. Цахилгаан халаагуурыг зөвхөн байшинтай өрхүүд ашиглахад тохиромжтой хэмээх нийтлэг ойлголт байдаг нь өрөөсгөл гэнэ. Учир нь, Ц.Амарсанаагийнх “Монватт” компанийн нийлүүлж буй цахилгаан халаагуурыг хэрэглээд хоёр сар гаруй болжээ. “Энэхүү төхөөрөмжийг зөвхөн монгол гэрт ашиглахад зориулж Герман улсад үйлдвэрлэсэн бөгөөд хоногтоонайман цагийн турш дулаанаа хуримтлуулж, үлдсэн цагт нь цахилгаан ашиглалгүйгээр орчноо дулаацуулдаг аж. Үнийн хувьд 2.4 сая төгрөгийн үнэтэй” хэмээн “Монватт” компанийн ерөнхий менежер Д.Билгүүн хэллээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Эрчим хүчний хэрэглээний шөнийн тарифыг тэглэснээр иргэдэд халаалтын асуудлаа шийдэх ямар боломж бий болж байгаа вэ?
-Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээний шөнийн тарифыг тэглэсэн нь агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй эхний ээлжийн ажил юм. Үүнтэй уялдуулж ямар ямар боломж байгааг тандах, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд хот хэрхэн оролцох талаар иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилготой явж байна. НЗДТГ-ын зүгээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын эхэнд иргэдэд халаалтын шинэ шийдэл ашиглах боломж бүрдүүлэхийг зорьж байна. Үүний тулд цахилгаан халаагуурын үнийг яаж хямдруулах, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн бүтээгдэхүүнийг олноор нь хэрхэн нийлүүлэх вэ гэсэн асуудалд хотын захиргаанаас анхаарал хандуулахаар болсон. Ирэх амралтын өдрүүдэд Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран хотын тодорхой цэгүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөсөн. Түүнчлэн, Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн бол хэрхэн шийдэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэхээр болсон.
-140 гаруй мянган өрх бий. Тиймдээ ч эрчим хүчний суурилагдсан шугам сүлжээг өргөтгөх, аюулгүй ажиллагааны нөхцлийг сайжруулах гээд урсгал ажлууд урган гарах байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. 100 гаруй мянган өрхөд цахилгаан халаагуур хэрэглэхийг санал болгож байгаа учир шугам сүлжээг сайжруулах шаардлагатай. Үүний тулд Эрчим хүчний яамтай дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар болсон. Мөн эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Тодорхой бүсүүдэд буюу хаана, ямар зуух хэрэглэхийг зааж өгч, энгийн зуухны борлуулалтыг хориглохоос өөр аргагүй. Гэр хорооллын тэлэлтийг энэ хэвээр нь байлгах боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс алсдаа хотоос зайдуу, дэд бүтцийн асуудлыг нь цогцоор шийдсэн суурьшлын бүс бий болгох шаардлагатай. Ингэж иж бүрнээр нь, алсыг харсан байдлаар үе шаттай шийдэх хэрэгтэй байгаа юм. Ирэх долоо хоногт эдгээр асуудлын шийдлийн тухайд иргэддээ танилцуулна. Олон хүний эрх ашгийг хөндөх асуудал ч гэлээ аль болох нийтийн эрх ашигт нийцсэн байдлаар шийдэхийг зорьж байна.
-Магадгүй олон хүний эрх ашгийг хөндөнө гэлээ. Энэ талаа тодруулбал?
-Нэг айл цахилгаан халаагуур авч, гэр орноо дулаалж, эрүүл орчинд амьдрахыг хичээж байхад хажуугийн айл нь хашаандаа энгийн зуухтай айл буулгачихаад утаагаар утаад байж болохгүй. Тиймдээ ч агаарын бохирдлыг бууруулахад бүгд хариуцлагатай хандах хэрэгтэй. Хотод амьдарна гэж байгаа бол хотын дүрмийг сахиж, дэг журамтай байх ёстой. Тиймээс төр засгийн зүгээс үе шаттай арга хэмжээ авна. Юу хэрэглэж болох, болохгүй вэ гэдгийг зааглаж өгөх зайлшгүй шаардлагатай бий. Үүнийг олон нийтийн эрх ашиг шаардаж байна.
-Зорилтот бүлгийн иргэдийн халаалтыг нийслэлээс шийдэх боломжтой юу?
-Энэ оны хотын төсөвт 3.7 тэрбум төгрөгийг агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээнд зарцуулахаар төсөвлөсөн. Энэ хөрөнгөөрөө зорилтот бүлгийн иргэдэд зуух болон халаалтын хэрэгсэл, утаа багатай түлш тараах ажлыг зохион байгуулна.
-Цахилгаан халаагуур авч буй иргэдэд нийслэлээс хөнгөлөлт үзүүлэх үү?
-Тэрийг одоогоор шийдээгүй байгаа. Асуудлыг хэрхэн оновчтой шийдэх талаар ярилцаж байна. Тодорхой хэмжээнд иргэдэд хөнгөлөлт үзүүлэх нь зөв. Учир нь, энэ төхөөрөмжүүд үр өгөөжтэй шигээ харьцангуй үнэтэйд тооцогдож байгаа.
Хөөрхий хөдөөний муу уяач Су.Батболдын бизнес эхэлж байгаа нь энэ дээ.....Авахгүй бол.....гээд дарамтална даа, аягүй бол

С.Батболд: Агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэнэ

0 Сэтгэгдэл
2017.01.06