Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт боллоо
СЭЛЭНГЭ АЙМАГТ БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
ЗГ: Ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 81,3 мянган иргэн сонирхжээ
Ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүллээ
Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ
Коридорт хоёр, гурав хонож байж тасагт шилжиж байна
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Дүүргийнхээ эмнэлэгт гурван цаг дугаарлаж байж арай гэж үзүүлсний эцэст “Хоёр уушги нь битүү хатгаатай, хэвт” гэсэн хариу сонсов. Бурхан минь, өрхийн эмнэлэгтээ өчнөөн үзүүлж, элдэв эм тан бичүүлсний эцэст энд ирж л хатгаа гэсэн хариу сонслоо. Харамсалтай нь, эмнэлгийн коридорт эвхдэг ор битгий хэл хөлөө жийгээд суучих ч зай олдсонгүй. Арга ядахдаа эмчийн постны хажууд охиноо тэврээд зогсоогоороо хоносон. Аз болоход өглөө нь коридорт ор суларч, сая нэг нуруугаа амрааж байна”. Энэ бол фэйсбүүкийн “Утааны эсрэг ээж аавууд”-ын группт нэгэн ээжийн бичсэн зүйл. Эл бичвэрийн дор эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, сул ор битгий хэл суух зай ч олдохгүйд хүрсэн тухай эцэг эхчүүдийн сэтгэгдэл эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.

Жилийн жилд ханиад томууны дэгтэлт газар авч, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг ч хүүхдээ тэврээд зогсоогоороо хонож байсныг сонсч байсангүй. Тиймдээ ч байдал ямар байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьсон юм.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг бусад дүүргийнхтэй харьцуулахад хүчин чадал, ор, эмч боловсон хүчин гээд олон талаар давуутай ч хамрах тойрог нь том болохоор ачаалал ихтэй. Тиймдээ ч долоон давхар эмнэлгийн барилга өглөөнөөс үдэш хүртэл олны хөлд дарагдаж, орж гарах өвчтөнүүдийн цуваа тасардаггүй. Биднийг сурвалжлага хийхээр очиход ч хүлээн авах тасгийн дараалал сунжирч, үүдний хэсэгт сул суудал битгий хэл хоёр хүн зөрөх зай ч хомс. Хүлээн авахын эмчтэй уулзаж учир явдлаа хэлчихээд шууд л хүүхдийн тасгийг зүглэлээ. Дөрөв, тавдугаар давхар нь хүүхдийн тасаг гэгддэг ч ачаалал их байгааг харгалзан хоёрдугаар давхрын Мэдрэлийн тасагт хүүхдүүд хэвтүүлжээ. Долоон давхар эмнэлгийн байрны гурван давхарт нь хүүхэд хүлээн авч байгаа нь ачаалал ямар байгааг илтгэнэ.
Цахилгаан шатанд суун дөрөвдүгээр давхар руу өгслөө. Давчуухан шатанд чихэлдэн суусан олноос хоёр, гуравдугаарт давхарт хагас хугас нь бууж, бүгчим халуун өргүүр бага ч гэсэн шингэрэв. Голдуу хүүхдээ тэвэрсэн хүмүүс үлдсэн байх бөгөөд надтай зэрэгцэн дөрөвдүгээр давхарт буухаар хаалга тийш дөхөв.

Хаалга алгуурхан нээгдвэл хамар цоргих спиртийн үнэр, элдэв эм тантай холилдон ханхийх бөгөөд өргүүрийн өөдөөс харсан хана дагуулан эвхдэг ор эгнүүлэн тавьсан байх аж. Хөнжил гудас нь ундуй сундуй орны хажууд хүүхдийн тоглоом, эм тариа, халуун савтай хоол цай гээд элдвийг эгнүүлжээ. Цахилгаан шатны хонгилд байрлуулсан гурван ор эзэнгүй байгааг харвал тарианы цаг болсон бололтой. Юуны өмнө тасгийн эрхлэгч, эмч сувилагчтай уулзах нь зөв хэмээн эмч нарын өрөө рүү зүглэв.

Сурвалжлага хийхээр ирсэн тухайгаа хэлвэл тасгийн их эмч Х.Уламбаяр “Дан ганц манай эмнэлэг бус дүүрэг бүрт л байдал адилхан байна даа. Гэхдээ энэ жил илүү байгаа гэж болно. Хараад байхад ханиад нь хүндэрч хатгаа болсон оноштой ирж байгаа. Зөвхөн энэ давхарт (дөрөвдүгээр давхар) хэвтэж буй 50 хүүхдийн 47 нь хатгаа гэсэн оноштой гээд бодохоор байдал ямар болсон нь ойлгомжтой байх аа. Манай эмнэлэг бүх л боломжоо дайчлан ажиллаж, аль болох орны хүрэлцээгээ нэмэгдүүлэхийг хичээж байна. Ямар сайндаа л дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, иргэдийн хурлаас эвхдэг ор авчирч байхав” гэсэн юм. Тэрээр “Байдал таван жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өөр болсон. Уушгины үрэвсэл, өвчлөл ихэсч, хатгаа газар авсны цаана олон шалтгаан байдаг ч алсуураа агаарын бохирдлын нөлөө маш их байгаа, үүнийг үгүйсгэхгүй” хэмээж байв. Түүний хэлсэнчлэн амьсгалын замын өвчлөл, уушгины үрэвсэл, хатгаа нэмэгдэхэд агаарын бохирдлын нөлөө хамгийн их байгааг тал бүрт л ярьж байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн н.Гэрэлмаа есөн сартай хүүгээ бөгшүүлэн ханиаж, цээж нь хэржигнэж эхэлмэгц цаг алдалгүй өрхийн эмнэлэгтээ үзүүлжээ. Тухайн үед эмч хамрын ханиад төдий гээд хэдэн эм бичиж өгч. Эмээ ууж дахин хэд хоносон ч ханиалга нь нэмэгдэж, халуун нь буухгүй удсан учир дахин өрхийн эмнэлгтээ ханджээ. Эмч өмнөхтэй л адил онош хэлж, өөр эм бичиж өгчээ. Ийн явсаар ээж хүү хоёр сар орчим гэрээр эмчилгээ хийсэн ч үр дүн үзүүлээгүй аж. Улмаар дүүргийн эмнэлэгтээ ирж байж сая нэг уушги нь хатгаа болсон тухай мэджээ. Тэрээр “Өрхийн эмч нар улам л залуужаад, жаахан хүүхдүүд ирдэг болж. Бид ч номыг нь үзсэн хүмүүс ажлаа мэдэж байгаа биз гээд итгэдэг. Гэтэл хатгаа болтол нь явчихсан байна. Жаахан эрт зөв онош тавьсан бол байдал ийм болохгүй шүү дээ” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн н.Гэрэлмаа есөн сартай хүүгээ хоолой нь бөгшүүлэн ханиаж, цээж нь хэржигнэж эхэлмэгц цаг алдалгүй өрхийн эмнэлэгтээ үзүүлжээ. Тухайн үед эмч хамрын ханиад төдий гээд хэдэн эм бичиж өгч. Ээж хүү хоёр эмээ уун дахин хэд хоносон ч ханиалга нь нэмэгдэж, халуун нь буухгүй удсан учир дахин өрхийн эмнэлгтээ ханджээ. Эмч өмнөхтэй л адил онош хэлж, дахин эм бичиж өгчээ. Ийн явсаар ээж хүү хоёр сар орчим гэрээр эмчилгээ хийсэн ч үр дүн үзүүлээгүй аж. Улмаар дүүргийн эмнэлэгтээ ирж байж сая нэг уушги нь хатгаа болсон тухай мэджээ. Тэрээр “Өрхийн эмч нар улам л залуужаад, жаахан жаахан хүүхдүүд ирдэг болж. Бид ч номыг нь үзсэн хүмүүс ажлаа мэдэж байгаа биз гээд итгэдэг. Гэтэл хатгаа болтол нь явчихсан байна. Угтаа жаахан эрт, зөв онош тавьсан бол байдал ийм болохгүй шүү дээ” гэсэн юм.
Олон улсын туршлагаас харахад улаанбурхны дэгдэлт ихэссэний дараа жил ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлд эрс нэмэгддэг тухай хэлэх нэг нь бий. Тиймдээ ч улаанбурханы халдвар ихээр тархаж байсан орнууд дараа жил нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Өнгөрсөн жил манай оронд, тэр дундаа нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний тархалт ихэсч, бага насны хүүхдүүд эндэх нь их байсан. Үүнээс үүдэж энэ жил эмнэлгүүдийнхээ орны хүрэлцээг нэмэгдүүлж, тодорхой хэмжээнд урьдчилэн сэргийлэх боломж, цаг хугацааг байсан гэж болно.

Олон улсын туршлагаас харахад улаанбурханы дэгдэлт ихэссэний дараа жил ханиад томуу, томуу төст өвчин эрс нэмэгддэг тухай ярих нь бий. Тиймдээ ч улаанбурханы халдвар ихээр тархаж байсан орнууд дараа жил нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Өнгөрсөн жил манай оронд, тэр дундаа нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний тархалт ихэсч, бага насны хүүхдүүд эндэх нь их байсан. Үүнээс үүдэж энэ жил эмнэлгүүдийнхээ орны хүрэлцээг нэмэгдүүлж, тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх боломж, цаг хугацаа ч байсан гэж болно.
Дөрөвдүгээр давхрын цахилгаан шатнаас аваад зүүн зах хүртэл үргэлжлэх урт хонгилын хоёр захаар сөөлжүүлэн байрлуулсан орнуудын дунд сул ор үзэгдсэнгүй. Бид ч цааш явсаар коридорын дунд хэсэгт хэвтэж буй ээжтэй цөөн хором ярилцсан юм. Чингэлтэй дүүргийн 12 хорооны иргэн н.Дуламцэрэн хэлэхдээ “Хоёр хоногийн өмнө ирсэн ч одоо болтол тасагт орж чадаагүй л байна. Энд удаан хэвтэж байгаа ээжүүд 2-3 хонож байж сая нэг өрөөнд орсон гэж байсан. Анх бид хоёр ирээд үүдэнд, яг цахилгаан шатны хажууд хэвтэж байгаад бага багаар ахисаар одоо энд ирчихээд байна. Өнөөдөр нэг тасаг сулрах дуулдсан, тэгвэл оруулж магадгүй” гэв.

Цээж бөгшүүлэн ханиах бага насны голдуу хүүхдүүдтэй тасаг хүчилтөрөгчийн дутагдалт орсон нь илт. Тасгууд үе үе цонхоо онгойлгож агаарын солилцоо хийдэг ч утаа орж ирэх нь их гэнэ. Харин коридорт эвхдэг ортой хэвтэж буй багачууд хамгийн хүнд нөхцөлд буюу ямар ч агаарын солилцоогүй хэсэгт хэвтэх аж. Нэгэн сахиур ээж ээлж солих хүнгүй учир хоёр хоног хонгилд нойргүй хонож, хүчилтөрөгч дутагдсанаас даралт нь ихсэх болсон тухай хэлж байв. 50 хүүхэдтэй эл тасагт хүүхэд бүр сахиуртай гэхээр 30-40 хүн амьсгалах агаарыг 100 хүн булаацалдаж байгаа хэрэг. Хүүхдээ сахиж ес хоносон нэгэн ээж “Шөнө хаа сайгүй хүүхэд уйлаад шальтай нойр авч чадахгүй л байна. Гэлээ гээд өөр аргагүй болохоор яах билээ” хэмээн учирлаж байсан юм.
Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 75 ортой ч одоогоор 190 гаруй хүүхэд хүлээн авчээ. Хүйтэн сэрүүний улиралд ханиад томууны тархалт ихэсдэг ч ид оргил үе нь нэгдүгээр сарын 15-наас хойш тохиодог тухай эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Үүнээс үзэхэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг ид ачааллын үеэр 200 гаруй хүүхэд хүлээн авах төлөв ажиглагдаж байна. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг хэвийн үедээ зургаан эмч, есөн сувилагчтайгаар ажилладаг ч ачаалал нэмэгдсэн учир Эрүүл мэндийн яам болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-иас эмч, боловсон хүчин, резидэнт нарыг авч ажиллуулж байгаа аж.
Манай сурвалжлах багийнхан хэдий ганц эмнэлгийн байдалтай танилцсан ч бусад дүүрэгт нөхцөл байдал адилхан байгаа тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан хэлж байна. Тэр ч бүү хэл бидний сурвалжлага хийсэн Чингэлтэй дүүргийн эмнэлэг ачаалал ихтэй эмнэлгүүдийн тоонд багтаагүйг албан ёсны мэдээнээс хараад гайхснаа нуух юун. Нийслэлийн хэмжээнд Багануур, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүд харьцангуй ачаалал өндөртэйд тооцогдож байгаа гэнэ.

Сүүлийн сар гаруйн хугацаанд олон нийтийн сүлжээнд агаарын бохирдлын асуудал өндрөө авч, аав ээжүүд тайван жагсаал хийгээд амжсан. Арав гаруй жил бугласан агаарын бохирдлын асуудлаар анх удаа байр сууриа илэрхийлсэн эцэг, эхчүүдийн нэгдэл, жагсаал төр засгийн удирдлагуудаас аваад шат шатны байгууллагад цочроо өгч чадсан. Утааны эсрэг ээж аавуудын жагсаалын дараа гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээний шөнийн тарифыг тэглэхээс аваад агаарын бохирдлын судалгаанд 600 сая төгрөг төсөвлөсөн гээд багагүй эерэг мэдээ дуулдах болов. Мөн гуравдугаар сарын 1-нийг дуустал амьсгалын замын цочмог томуу, томуу төсч өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээр асарч байгаа эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гарч, хэрэгжиж эхэлсэн. Харамсалтай нь, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан дээрх тогтоол зөвхөн төсвийн байгууллагынханд хамаатай, хувийнханд хүртээлгүй. Энэ тухай эмнэлэгт уулзаж ярилцсан эцэг эхчүүдээс санал бодлыг нь асуухад ялгавартай халамж тэтгэмж өгч байхаар өлгий, сүүний /дикрит/ мөнгө олгох хугацааг нь сунгасан нь илүү бодитой тэтгэмж болно гэх нь олонтаа.
ЗӨВ ШҮҮ
Turiin uilchilgee bas l shuurhai bn daa. Ug ni nomooroo bol anh orson hun koridort 3, liftend 2, 00-d bosoogooroo 1 honoj bj tasagt shiljih yostoi yum. Manai ornyi hugjil argagui hurdtai yavj bn.
Энэ орон нуигаас орж ирээд бгаа их нүүдлээ болуулмаар юмаа наанадаж утаа л нэмж байна цаанадаж хүн амь бөөгнөрөл үүсгэж бгаан
Үнэн шүү манай хүүхэд 2.5 сар хүртэл ***** идсэн одоо өвдөөд бгаа юм алга л байна даг тэр хятадын зузаан хөлс нь нэвтэрдэггүй тэр шууд хатгаа болгодог муу гэж хүг бага бхад вакцин хийлгэж явахад таарсан эгч хэлээд дахиж өмсүүлээгүй
Za uuriin chin helsen ugend unenii or bga ch ingej am garj boldogguimdaa zuv zugeer yavj bgaad neg udur genet hanialgaad haluuraad bosoj irenguut ni emnelegt uzuultel baruun talda hatga bolj gj bn Ene chin iim virus n Haldvar gazar avchaad bn . Uur deeree medrex blguidee ingej hamaagui yarij bj Ama bariv
Hussen de huuhded uwduled bn gj bodoo yu ta nariin anniversary zorgoor yum yu bdin archaatai huni huuhed hatga tusdaggui ch gh shg end bga eejud tgul bugd archaagui huuhde buruu tsag turuulsenu naan chi not dan huhuuru zundu huuhed bga chiher jims ideher Tom huuhed howor 1sartaigas 3oi hurtel 5tai huuhed 1l Bn ene niitlelch n . Ch gsn zuw bichmer yum yanz burin l baidlas bolj hatga and n hundersen bhad Eej aawlu dan gants buruu uguh hereggui shu chi huuhde uwdhur uurtu na bichsen uge helerei
Bitgii huts! Ulaanbaatariin uuguul baij, huduuruu tsulugduh uu? Chi l uuruu tursun huduuruugee tonil!
Za huhnii huuhed eruul, ugjnii huuhed uvchlumtgui gej het ***** tuilshir!! Eh n oligtoi chanartai yum idej uudaggui, stresstei agaariin bohirdoltoi tsagt, ugjnii suunees dor baidiim shuu, naad uvdsun huuhduud chini ihenh n huhnii huuhduud baigaa!!!
Маш зvйтэй. Vнэнийг олоод хэлжээ.
Нөхөд өө, хүүхэд өсгөөд явах чадвартай болсон хойноо хүүхэд гаргаж бай. Орон байр, ажил төрөл, мөнгө төгрөг, асрагч, ядаж л хүүхэд өсгөх мэдлэг мэдээлэлтэй болж байж гаргаж бай. Өөрснийгөө яая гэсэн юмнууд байж, бүхэл бүтэн хүн гаргачихаад яаж сайн өсгөнө гэж боддог юм. Манай хүүхнүүд ядаж л 6 сар хөхөөр нь сайн хооллочих боломжгүй, ажил, хичээлдээ орно. Угжны хүүхэд хэзээ ч эрүүл байхгүй. Хөхөө сайн хөхөөхгүй хүүхдийн дархлаа угаасаа муу байдаг. Шинжлэх ухаан нотлочихоод байна. Ханиад жил бүр бүр гардгийг мэдсээр байж хүүхдээ зун нь чийрэгжүүлж, дархлааг нь сайжруулж, аминдэмтэй хүнс, олигтой хоол өгч, вакцин хийлгэх хэрэгтэй. Цэцэрлэгт өвчин тусдгийг бүгд л мэднэ ш д. Өвөл хүйтэрдгийг бүгд мэднэ. Тэгээд л баяраар есөн шидийн балиар чихэр, шоколад, газтай ундаа гэх мэт хогоор хооллоод, нусыг нь гоожуулаад л гадуур чирээд яваад байдаг. Арчаатай хүмүүсийн хүүхэд хатгаа тусдаггүй юм. Битгий байна бусдыг буруутга. Юм унш. Фэйсбүүк дээр хов уншиж, хэрүүл хийж, эсвэл улс төржиж суухаар эрүүл мэндийн боловсролоо дээшлүүл. Ёолкны палааж, үсчин, маникюрт хамаг мөнгөө үрэхийн оронд хүүхэддэ чарга аваад, хааяа салхинд гарч бай. Ер нь тэгээд гаргасан ганц 2 хүүхдээ өөрснөө хариуцаад явахгүй, төр засагт хүүхэд гаргаж өгч гийгүүлчихсэн юм шиг битгий нийтээрээ гоншигоноцгоож бай. Хөдөө агаар гараад амьдарцгаахгүй юу.
энд бас нэг том асуудал өрхийн эмч гэдэг нэртэй малын эмч нараа чадавхижуулаачээ тэнд сайн эмчилгээ бичиж өгүүл хүүхэд ийм болтлоо хүндрэхгүй шдээ
Bidnii ingej amidarch bgaa henii gavya ve elbegdorjiin gavya
Араааачдэээээ, яаж амьдраад байгаамб
Араааачдэээээ, яаж амьдраад байгаамб
1-рт хүүхэд гаргаж тоглохоо боль, 2-рт хүүхэд гаргасан л бол сайн асар, битгий өвчлүүлээд бай, 3-рт утааг монголд хэн үйлдвэрлэж байгаам бэ? Бид өөрсдөө шүү дээ. Монгол улсын үндсэн хуулинд эрүүл, аюулгүй газар амьдрах эрхтэй гэж заасан байдаг биз дээ. Тэгээд энэ ***** эргэх зайгүй Утаанбаатар луу тэмүүлж байхаар хүүхдээ, эрүүл мэндээ бодоод утаагүй газар очиж амьдарч болдоггүй юм уу...??? Засаг төр нь энэ Улаанбаатарт та нарыг бариад байна уу?
Энэ эмнэлгийн байдал үнэхээр хэлэх үг олдохооргүй байдалд хүрээд байна.Эмнэлгийн байр,эмч,ажилтны хүрэлцээ чадварыг сайжруулах хэрэгтэй байна.ҮНЭН ХЭЦҮҮ БАЙДАЛД БАЙНА.ТӨР ЗАСГИЙН ТҮШМЭЛҮҮДЭЭ.
энэ бол монгол улсын маш том эмгэнэл ! эдгээр зургууд дэлхийн сэтгүүлүүдэд гарч, улс төрчид маань "хэлэх үггүйгээр" нэр нь гутаасай !
-Нэг тасагт хэвтэн эмчлүүлж буй 50 хүүхдийн
47 нь уушгины хатгалгаатай байв-
47 нь уушгины хатгалгаатай байв-
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Дүүргийнхээ эмнэлэгт гурван цаг дугаарлаж байж арай гэж үзүүлсний эцэст “Хоёр уушги нь битүү хатгаатай, хэвт” гэсэн хариу сонсов. Бурхан минь, өрхийн эмнэлэгтээ өчнөөн үзүүлж, элдэв эм тан бичүүлсний эцэст энд ирж л хатгаа гэсэн хариу сонслоо. Харамсалтай нь, эмнэлгийн коридорт эвхдэг ор битгий хэл хөлөө жийгээд суучих ч зай олдсонгүй. Арга ядахдаа эмчийн постны хажууд охиноо тэврээд зогсоогоороо хоносон. Аз болоход өглөө нь коридорт ор суларч, сая нэг нуруугаа амрааж байна”. Энэ бол фэйсбүүкийн “Утааны эсрэг ээж аавууд”-ын группт нэгэн ээжийн бичсэн зүйл. Эл бичвэрийн дор эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, сул ор битгий хэл суух зай ч олдохгүйд хүрсэн тухай эцэг эхчүүдийн сэтгэгдэл эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.

Жилийн жилд ханиад томууны дэгтэлт газар авч, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг ч хүүхдээ тэврээд зогсоогоороо хонож байсныг сонсч байсангүй. Тиймдээ ч байдал ямар байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьсон юм.
Элээх босгогүй эмнэлэг, ээлжээ хүлээсэн ээжүүд
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг бусад дүүргийнхтэй харьцуулахад хүчин чадал, ор, эмч боловсон хүчин гээд олон талаар давуутай ч хамрах тойрог нь том болохоор ачаалал ихтэй. Тиймдээ ч долоон давхар эмнэлгийн барилга өглөөнөөс үдэш хүртэл олны хөлд дарагдаж, орж гарах өвчтөнүүдийн цуваа тасардаггүй. Биднийг сурвалжлага хийхээр очиход ч хүлээн авах тасгийн дараалал сунжирч, үүдний хэсэгт сул суудал битгий хэл хоёр хүн зөрөх зай ч хомс. Хүлээн авахын эмчтэй уулзаж учир явдлаа хэлчихээд шууд л хүүхдийн тасгийг зүглэлээ. Дөрөв, тавдугаар давхар нь хүүхдийн тасаг гэгддэг ч ачаалал их байгааг харгалзан хоёрдугаар давхрын Мэдрэлийн тасагт хүүхдүүд хэвтүүлжээ. Долоон давхар эмнэлгийн байрны гурван давхарт нь хүүхэд хүлээн авч байгаа нь ачаалал ямар байгааг илтгэнэ.
Цахилгаан шатанд суун дөрөвдүгээр давхар руу өгслөө. Давчуухан шатанд чихэлдэн суусан олноос хоёр, гуравдугаарт давхарт хагас хугас нь бууж, бүгчим халуун өргүүр бага ч гэсэн шингэрэв. Голдуу хүүхдээ тэвэрсэн хүмүүс үлдсэн байх бөгөөд надтай зэрэгцэн дөрөвдүгээр давхарт буухаар хаалга тийш дөхөв.

Хаалга алгуурхан нээгдвэл хамар цоргих спиртийн үнэр, элдэв эм тантай холилдон ханхийх бөгөөд өргүүрийн өөдөөс харсан хана дагуулан эвхдэг ор эгнүүлэн тавьсан байх аж. Хөнжил гудас нь ундуй сундуй орны хажууд хүүхдийн тоглоом, эм тариа, халуун савтай хоол цай гээд элдвийг эгнүүлжээ. Цахилгаан шатны хонгилд байрлуулсан гурван ор эзэнгүй байгааг харвал тарианы цаг болсон бололтой. Юуны өмнө тасгийн эрхлэгч, эмч сувилагчтай уулзах нь зөв хэмээн эмч нарын өрөө рүү зүглэв.

Сурвалжлага хийхээр ирсэн тухайгаа хэлвэл тасгийн их эмч Х.Уламбаяр “Дан ганц манай эмнэлэг бус дүүрэг бүрт л байдал адилхан байна даа. Гэхдээ энэ жил илүү байгаа гэж болно. Хараад байхад ханиад нь хүндэрч хатгаа болсон оноштой ирж байгаа. Зөвхөн энэ давхарт (дөрөвдүгээр давхар) хэвтэж буй 50 хүүхдийн 47 нь хатгаа гэсэн оноштой гээд бодохоор байдал ямар болсон нь ойлгомжтой байх аа. Манай эмнэлэг бүх л боломжоо дайчлан ажиллаж, аль болох орны хүрэлцээгээ нэмэгдүүлэхийг хичээж байна. Ямар сайндаа л дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, иргэдийн хурлаас эвхдэг ор авчирч байхав” гэсэн юм. Тэрээр “Байдал таван жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өөр болсон. Уушгины үрэвсэл, өвчлөл ихэсч, хатгаа газар авсны цаана олон шалтгаан байдаг ч алсуураа агаарын бохирдлын нөлөө маш их байгаа, үүнийг үгүйсгэхгүй” хэмээж байв. Түүний хэлсэнчлэн амьсгалын замын өвчлөл, уушгины үрэвсэл, хатгаа нэмэгдэхэд агаарын бохирдлын нөлөө хамгийн их байгааг тал бүрт л ярьж байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн н.Гэрэлмаа есөн сартай хүүгээ бөгшүүлэн ханиаж, цээж нь хэржигнэж эхэлмэгц цаг алдалгүй өрхийн эмнэлэгтээ үзүүлжээ. Тухайн үед эмч хамрын ханиад төдий гээд хэдэн эм бичиж өгч. Эмээ ууж дахин хэд хоносон ч ханиалга нь нэмэгдэж, халуун нь буухгүй удсан учир дахин өрхийн эмнэлгтээ ханджээ. Эмч өмнөхтэй л адил онош хэлж, өөр эм бичиж өгчээ. Ийн явсаар ээж хүү хоёр сар орчим гэрээр эмчилгээ хийсэн ч үр дүн үзүүлээгүй аж. Улмаар дүүргийн эмнэлэгтээ ирж байж сая нэг уушги нь хатгаа болсон тухай мэджээ. Тэрээр “Өрхийн эмч нар улам л залуужаад, жаахан хүүхдүүд ирдэг болж. Бид ч номыг нь үзсэн хүмүүс ажлаа мэдэж байгаа биз гээд итгэдэг. Гэтэл хатгаа болтол нь явчихсан байна. Жаахан эрт зөв онош тавьсан бол байдал ийм болохгүй шүү дээ” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн н.Гэрэлмаа есөн сартай хүүгээ хоолой нь бөгшүүлэн ханиаж, цээж нь хэржигнэж эхэлмэгц цаг алдалгүй өрхийн эмнэлэгтээ үзүүлжээ. Тухайн үед эмч хамрын ханиад төдий гээд хэдэн эм бичиж өгч. Ээж хүү хоёр эмээ уун дахин хэд хоносон ч ханиалга нь нэмэгдэж, халуун нь буухгүй удсан учир дахин өрхийн эмнэлгтээ ханджээ. Эмч өмнөхтэй л адил онош хэлж, дахин эм бичиж өгчээ. Ийн явсаар ээж хүү хоёр сар орчим гэрээр эмчилгээ хийсэн ч үр дүн үзүүлээгүй аж. Улмаар дүүргийн эмнэлэгтээ ирж байж сая нэг уушги нь хатгаа болсон тухай мэджээ. Тэрээр “Өрхийн эмч нар улам л залуужаад, жаахан жаахан хүүхдүүд ирдэг болж. Бид ч номыг нь үзсэн хүмүүс ажлаа мэдэж байгаа биз гээд итгэдэг. Гэтэл хатгаа болтол нь явчихсан байна. Угтаа жаахан эрт, зөв онош тавьсан бол байдал ийм болохгүй шүү дээ” гэсэн юм.
Олон улсын туршлагаас харахад улаанбурхны дэгдэлт ихэссэний дараа жил ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлд эрс нэмэгддэг тухай хэлэх нэг нь бий. Тиймдээ ч улаанбурханы халдвар ихээр тархаж байсан орнууд дараа жил нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Өнгөрсөн жил манай оронд, тэр дундаа нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний тархалт ихэсч, бага насны хүүхдүүд эндэх нь их байсан. Үүнээс үүдэж энэ жил эмнэлгүүдийнхээ орны хүрэлцээг нэмэгдүүлж, тодорхой хэмжээнд урьдчилэн сэргийлэх боломж, цаг хугацааг байсан гэж болно.

Олон улсын туршлагаас харахад улаанбурханы дэгдэлт ихэссэний дараа жил ханиад томуу, томуу төст өвчин эрс нэмэгддэг тухай ярих нь бий. Тиймдээ ч улаанбурханы халдвар ихээр тархаж байсан орнууд дараа жил нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Өнгөрсөн жил манай оронд, тэр дундаа нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний тархалт ихэсч, бага насны хүүхдүүд эндэх нь их байсан. Үүнээс үүдэж энэ жил эмнэлгүүдийнхээ орны хүрэлцээг нэмэгдүүлж, тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх боломж, цаг хугацаа ч байсан гэж болно.
Дөрөвдүгээр давхрын цахилгаан шатнаас аваад зүүн зах хүртэл үргэлжлэх урт хонгилын хоёр захаар сөөлжүүлэн байрлуулсан орнуудын дунд сул ор үзэгдсэнгүй. Бид ч цааш явсаар коридорын дунд хэсэгт хэвтэж буй ээжтэй цөөн хором ярилцсан юм. Чингэлтэй дүүргийн 12 хорооны иргэн н.Дуламцэрэн хэлэхдээ “Хоёр хоногийн өмнө ирсэн ч одоо болтол тасагт орж чадаагүй л байна. Энд удаан хэвтэж байгаа ээжүүд 2-3 хонож байж сая нэг өрөөнд орсон гэж байсан. Анх бид хоёр ирээд үүдэнд, яг цахилгаан шатны хажууд хэвтэж байгаад бага багаар ахисаар одоо энд ирчихээд байна. Өнөөдөр нэг тасаг сулрах дуулдсан, тэгвэл оруулж магадгүй” гэв.

Цээж бөгшүүлэн ханиах бага насны голдуу хүүхдүүдтэй тасаг хүчилтөрөгчийн дутагдалт орсон нь илт. Тасгууд үе үе цонхоо онгойлгож агаарын солилцоо хийдэг ч утаа орж ирэх нь их гэнэ. Харин коридорт эвхдэг ортой хэвтэж буй багачууд хамгийн хүнд нөхцөлд буюу ямар ч агаарын солилцоогүй хэсэгт хэвтэх аж. Нэгэн сахиур ээж ээлж солих хүнгүй учир хоёр хоног хонгилд нойргүй хонож, хүчилтөрөгч дутагдсанаас даралт нь ихсэх болсон тухай хэлж байв. 50 хүүхэдтэй эл тасагт хүүхэд бүр сахиуртай гэхээр 30-40 хүн амьсгалах агаарыг 100 хүн булаацалдаж байгаа хэрэг. Хүүхдээ сахиж ес хоносон нэгэн ээж “Шөнө хаа сайгүй хүүхэд уйлаад шальтай нойр авч чадахгүй л байна. Гэлээ гээд өөр аргагүй болохоор яах билээ” хэмээн учирлаж байсан юм.
Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 75 ортой ч одоогоор 190 гаруй хүүхэд хүлээн авчээ. Хүйтэн сэрүүний улиралд ханиад томууны тархалт ихэсдэг ч ид оргил үе нь нэгдүгээр сарын 15-наас хойш тохиодог тухай эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Үүнээс үзэхэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг ид ачааллын үеэр 200 гаруй хүүхэд хүлээн авах төлөв ажиглагдаж байна. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг хэвийн үедээ зургаан эмч, есөн сувилагчтайгаар ажилладаг ч ачаалал нэмэгдсэн учир Эрүүл мэндийн яам болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-иас эмч, боловсон хүчин, резидэнт нарыг авч ажиллуулж байгаа аж.
Манай сурвалжлах багийнхан хэдий ганц эмнэлгийн байдалтай танилцсан ч бусад дүүрэгт нөхцөл байдал адилхан байгаа тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан хэлж байна. Тэр ч бүү хэл бидний сурвалжлага хийсэн Чингэлтэй дүүргийн эмнэлэг ачаалал ихтэй эмнэлгүүдийн тоонд багтаагүйг албан ёсны мэдээнээс хараад гайхснаа нуух юун. Нийслэлийн хэмжээнд Багануур, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүд харьцангуй ачаалал өндөртэйд тооцогдож байгаа гэнэ.

Ялгавартай халамжийн оронд өлгий, сүүний мөнгө олгох хугацааг сунгая гэв
Сүүлийн сар гаруйн хугацаанд олон нийтийн сүлжээнд агаарын бохирдлын асуудал өндрөө авч, аав ээжүүд тайван жагсаал хийгээд амжсан. Арав гаруй жил бугласан агаарын бохирдлын асуудлаар анх удаа байр сууриа илэрхийлсэн эцэг, эхчүүдийн нэгдэл, жагсаал төр засгийн удирдлагуудаас аваад шат шатны байгууллагад цочроо өгч чадсан. Утааны эсрэг ээж аавуудын жагсаалын дараа гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээний шөнийн тарифыг тэглэхээс аваад агаарын бохирдлын судалгаанд 600 сая төгрөг төсөвлөсөн гээд багагүй эерэг мэдээ дуулдах болов. Мөн гуравдугаар сарын 1-нийг дуустал амьсгалын замын цочмог томуу, томуу төсч өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээр асарч байгаа эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гарч, хэрэгжиж эхэлсэн. Харамсалтай нь, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан дээрх тогтоол зөвхөн төсвийн байгууллагынханд хамаатай, хувийнханд хүртээлгүй. Энэ тухай эмнэлэгт уулзаж ярилцсан эцэг эхчүүдээс санал бодлыг нь асуухад ялгавартай халамж тэтгэмж өгч байхаар өлгий, сүүний /дикрит/ мөнгө олгох хугацааг нь сунгасан нь илүү бодитой тэтгэмж болно гэх нь олонтаа.
0 Сэтгэгдэл
2017.01.07
2017.01.07
2017.01.06
2017.01.06
2017.01.06
2017.01.06
2017.01.05
2017.01.05
2017.01.05
2017.01.05
2017.01.05
2017.01.05
2017.01.05
2017.01.05
2017.01.05
2017.01.05
2017.01.05