"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Израйлийг 1967 онд эзэлсэн газраа буцаавал хүлээн зөвшөөрнө гэнэ
Башар Асадын цэргүүд Алеппо хотыг чөлөөлөх зуураа гадаадын цэргийн зааварлагчдыг олзолсон явдал олны анхаарлыг маш ихээр татаж байна. “21st Century Wire” сайтад мэдээлснээр Сирийн тусгай хүчнийхэн Алеппо хотын зүүн хэсэг дэх нууц байрнаас Америк тэргүүтэй Өрнөдийн эвслийн орны 14 зааварлагчийг баривчилсан байна. Тэдгээрийн дотор Саудын Арави, Иордани, Марокко, Катар, Турк, Герман, Их Британи, Франц, Саудын Арави гэсэн орны хүмүүс байжээ.
Эрх баригчид нь Оросыг үзэн ядаж байдаг тул АНУ ба Катар, эсвэл Турк, Германы зааварчлагчид байж болохыг хүлээн зөвшөөрч болох ч Израйлийн зааварлагчид еврейчүүдийн үзэн яддаг хүмүүсийн дунд юу хийж байсныг тайлбарлахад бэрх. Энэ байдалтай холбоотойгоор Асадын эсрэг сөрөг хүчний гол ивээн тэтгэгчдийн нэг гэгддэг Саудын Арави улсаас Орост суугаа Элчин сайд Абдуррахман Ибрахим Ар-Рассийн “Лента” сайтад өгсөн ярилцлага сонирхол татаж байна. Саудын Аравийг “Лалын улс”-аас эхлээд “Жабхад ан- Нусра” хүртэлх исламын шашны хэт явцуу үзэлт бүх л бүлэглэлүүдэд санхүү, зэр зэвсгийн тусламж үзүүлдэг гэж буруутгадаг. Зарим судлаачдын хувьд дэлхий даяар исламын шашны хэт явцуу, хуучинсаг гэж тодорхойлж болох бүхнийг Саудын Арави хошуучлан дэмжиж, санхүүжүүлдэг. Иймд энэ улсын Элчин сайд Сири дэх гол өрсөлдөгч болох Оросын талаар хэрэгжүүлэх бодлогын талаар ярьсан зүйл сонирхол татахаас өөр аргагүй.
АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдлын талаар “Лалын улс” гэх мэт алан хядах байгууллагын эсрэг хийх тэмцэлд Оростой хамтрахад бэлэн гэсэн мэдэгдэл хийсэн явдал байдлыг улам ээдрээтүүлж буй. Мөн Америкийн Конгресс 2001 алан хядах ажиллагаатай холбоотойгоор Саудын Аравийн төрийн албадуудаас олон саяын нэхэмжлэл шаардахыг хуульчлан зөвшөөрсөн. Иймэрхүү шахалтад орсон Саудын Арави нь Сири дэх суннит бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоовол Сирийн иргэний дайн аяндаа зогсоно гэсэн бодолтой хүмүүсч цөөнгүй. Орос, Саудын Арави хоёр газрын тосны үнийн уналтаас адил хохирол амссан.
Хоёул Сирийн иргэний дайны хоёр эсрэг талыг дэмжиж байгаа. Зарим судлаачийн үзэж байгаагаар энэ хоёрын хэнийх нь мөнгө түрүүлж дуусах тухай яригдаж байгаа. Үүнтэй зэрэгцээд Йемен дэх шит урсгалын босогчдын асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж байгаа. Сирид Засгийн газрыг Орос голлон дэмжиж, Иран дэмжлэг үзүүлж байгаа бол босогчдыг Саудын Арави үндсэндээ дэмжиж байгаа аж. Харин Йеменьд Саудын Арави нь Засгийн газрыг дэмжиж, босогчдыг Иран дэмжиж Орос шууд бусаар дэмжиж байгаа. Энэхүү ярилцлагыг уншигч танд товчлон хүргэх нь зүйтэй гэж үзлээ.
“Лента”: Москва ба Эр Рияд хоёрын харилцааг энгийн гэж хэлэх хэцүү. Энэ байдлыг өөрчлөх боломж байна уу?
Саудын Арави улсаас Орост суугаа Элчин сайд Абдуррахман Ибрахим Ар-Расси: Манай хоёр улсын хоорон харилцан яриа, зөвлөгөө үргэлжлэн явж байгаа. Сирийн асуудалтай холбоотой санал зөрөлдөө байгаа ч гэлээ бусад салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх талаар бид хүчин чармайлт гаргаж байна.
-Эр Риядын хувьд Сирийн мөргөлдөөн чухал уу эсвэл Йемений мөргөлдөөн чухал уу?
-Бид хямралыг чухал эсвэл чухал биш гэдгээр үнэлдэггүй. Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө Саудын Аравийн явуулж байгаа бодлогын хүрээнд бүгдийг дүгнэн шинждэг. Саудын Аравийн хувьд бүс нутаг дахь бүх үндэстэн ястан тогтвортой бөгөөд энх тайван орчин амьдрах нь чухал.
-Башар Асад өөрийг нь албан тушаалаас нь огцруулах ёстой гэж мэдэгдэж байсан Кэмерон, Обама гээд олон хүний ард гарч үлдлээ. Эр Риядын хувьд Сирид байдлыг тогтворжуулах зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл Асадын огцруулах явдал гэж үзсэн хэвээр байгаа юу?
-Сирийн тухай ярихдаа хямралын улмаас 500 мянган хүн амиа алдаж, 12 сая хүн дүрвэгч болсон гэдгийг мартаж болохгүй. Энд “Сирийн ард түмэн яагаад ийм их хохирол амсав?” гэсэн асуудал аяндаа гарч ирнэ. Саудын Арави нь ямагт энх тайвны төлөө уриалан дуудаж, ямагт олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан.Мөнхүү манай улс нь хамгийн идэвхтэй тоглогчийн хувьд Сири дэх нөхцөл байдлыг зохицуулах зорилготой олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаа.
-Салман хаантан сууриндаа залраад бараг хоёр жил боллоо. Шинэ хаантай болсноос хойш танай улсад ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хоёр ариун шүтээнийг хадгалагч Салман бен Абд аль-Азиз Аль Сауд хаантан алан хядах үйл ажиллагаа идэвхжсэн тун амаргүй үед улс орноо удирдаж эхэлсэн. Үүн дээр нэмээд газрын тосны үнийн улмаас дэлхийн эдийн засагт учирсан бэрхшээлийг дурдах хэрэгтэй. Гэхдээ Салман бен Абд аль-Азиз Аль Сауд хаантан энэ бүх асуудлын ард гарч чадсан. Бэрхшээлийн ард гарсан тохиолдол болгоныг тоочвол ямар ч нийтлэлийн хэмжээ хүрэхгүй байх. Иймд хамгийн чухалыг нь дурдъя. 2030 он хүртэл улсаа хөгжүүлэх стратегийг баталсан. Энэ стратегийн хүрээнд хаант улсаа газрын тосны үнийн хэлбэлзлээс хамааралгүй болгох бүрэн хэмжээний шинэчлэл, өөрчлөлт явуулж буй. Дэлхий дахинаа зовж туйлдсан хүмүүст туслалцаа үзүүлэх зорилготой Салман хааны нэрэмжит хүмүүнлэгийн ажиллагааны төвийг байгуулсан. Мөн 1,5 сая кв.метр талбай бүхий Их сургууль байгуулах, 100 мянга гаруй айл амьдрах хорооллын суурийг тавьсан.
-Танай хаант улсад ямар өөрчлөлт явуулах боломжтой вэ?
-Манай хаант улс олон салбар шинэчлэл өөрчлөлт явуулах хөтөлбөрийг нэлээд хэдэн жилийн өмнө ажиллуулж эхэлсэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Салман бен Абд аль-Азиз Аль Сауд хаантан суудалдаа заларснаас хойш энэхүү бодлогыг бэхжүүлж байгаа. Тэрбээр сайд нарын зөвлөлийг өөрчилсөн, олон тооны хороодыг татан буулгаж улс ба ба аюулгүй байдлын хэрэг эрхлэх нэгдмэл зөвлөлийг байгуулсан. 2015 оноос Саудын Аравийн эмэгтэйчүүд анх хотуудын сонгуульд нэр дэвшигч болж өрсөлдсөн.
-Саудын Арави дан ганц газрын тос түшсэн улс байхаа больж, аялал жуулчлал, өндөр технологиор мөнгө хийдэг улс болохыг чармайж байгаа. Энэ зорилгыг хэрэгжүүлэхиийн төлөө олон сая ам.доллар гаргаасан. Гэхдээ өөрчлөлт хийхэд хугацаа шаардлагатай. Энэхүү шилжилтийн үед хаант улсад тогтворгүй байдал үүсэх эрсдэл үүсч болзошгүй юу?
-Шилжилтийн үе гэсэн үг энд тохирохгүй байх гэж бодож байна. Бид бүтээн байгуулалтаа хэзээ ч таслаж байгаагүй бөгөөд улс орноо бүх талаар хөгжүүлэхэд ямагт чармайсаар ирсэн. Саудын Арави нь иргэдийнхээ амьдралын түвшнийг зүй ёсны өндөрлөгт байлгахыг зорьдог. Тиймээс ч “2030 оны ирээдүй” гэсэн стратегийг батлан хэрэгжүүлж байна.
-Саудын Арави нь жуулчлалын салбарт аялагчдад юу санал болгоход бэлэн байна вэ? Танай улсын газар нутагт байрших явцад хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх, элдэв таагүй зүйлсээс ангижруулах талаар хуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах боломжтой юу?
-Манай хаант улс ямагт нээлттэй, тийм ч болохоор жил болгон олон сая хүн шашны, ажлын бизнесийн гээд янз бүрийн шалтгаанаар манай улсад айлчилж байдаг гэдгийг онцолмоор байна. Саудын Аравид исламын шашны хоёр гол шүтээн байдаг болохоор манай улсад айлчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь хаж эсвэл умра хийхээр ирсэн мөргөлчид.
-Дональд Трампыг сонгуульд ялсны дараагаар АНУ-тай тогтсон харилцаа сайжрах уу эсвэл муудах уу?
-Салман хаантан Америкийн сонгогдсон Ерөнхийлөгчтэй утсаар ярьж баяр хүргэхдээ Саудын Аравийг АНУ-тай тогтоосон стратегийн харилцааг бэхжүүлэх зорилготой гэдгээ мэдэгдсэн. Америкийн сонгогдсон Ерөнхийлөгч хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготой гэдгээ мэдэгдсэн.
-Трамп нь Иерусалимийг Израйлийн нэгдсэн нийслэл болгоно гэж амалсан байгаа. Энэ алхамыг хэрэгжүүлээд эхэлбэл АНУ ба араб дахины харилцаанд ямар өөрчлөлт гарч болзошгүй вэ?
-Би бусад хүний хэлсэнийг тайлбарладаггүй, өмнөөс нь ярьдаггүй. Гэхдээ Иерусалимын асуудалд манай хаант улсаас хэрхэн хандаж байгааг мэдэхийг хүсч байгаа бол би Саудын Аравийн энэхүү асуудлын талаарх байр суурь бүрэн дүүрэн ойлгомжтой бөгөөд тогтвортой, олон улсын тогтоол шийдвэр дээр үндэслэсэн гэдгийг хэлье. Араб дахины улс орнууд Израйль улсыг 1967 оны зургаадугаар сард булаан эзэлсэн газар нутгаа бүрэн чөлөөлвөл бүх талаар хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
-Саудын Аравийн талаар яг одоо үгүйсгэх ёстой гэсэн ташаа ойлголт байна уу?
-Мэдээж. Юуны өмнө алан хядлагын талаарх Саудын Аравитай холбоотой түгээмэл ойлголтыг үгүйсгэмээр байна. Манай хаант улс алан хядлагатай тэцэх, дотоод, олон улсын болон дэлхийн хэмжээнд тогтвортой байдлыг хадгалах зорилгоор байгаа асар их хүчин чармайлт гаргасаар атал Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ заримдаа үл тоож, эсвэл эрс мушгин гуйвуулж байна. Саудын Арави нь сүүлийн хорин жилийн дотор “Лалын улс”, “Аль Кайда” гэх мэт алан хядах байгууллагуудын дайралтад 100 гаруй удаа өртсөн гэдгийг онцолъё. Алан хядлага бол манай хоёр улсын дайсан.
-Америкийн Конгресс Саудын Аравийн эрх баригчдыг есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаатай холбоотойгоор шүүхэд өгч, мөнгө нэхэмжлэх эрхтэй гэдгийг хуульчлан баталсан. Энэ шийдвэрийн дараанаас исламын шашнаар бамбай хийсэн алан хядлыгын асуудал олон нийтийн анхаарлын төвд орсон. Исламын шашинт орнууд ба байгууллагууд энэ алан хядлагатай тэмцэхэд ямар үүрэг гүйцэтгэж болох вэ?
-Жастын хууль гээч нь улс орон болгон гадны нөлөөнөөс хамгаалсан тусгаар улсын хамгаалттай байх эрхтэй гэсэн олон улсын эрх зүйн зарчмыг зөрчиж байгаа тул зөвхөн Америк эсвэл Саудын Аравийн дотоод хэрэг биш. Энэхүү хуулийн дараагаар бусад орнууд адил төстэй хууль батлаад эхэлбэл нөлөө нь олон улсын харилцааны бүх л салбар, тэр бүү хэл олон улсын арилжаанд нөлөөлнө. Алан хядлагын эсрэг хийх тэмцлийн тухайд Саудын Арави нь дэлхийн нийтийг энэхүү үзэгдэлтэй бүх талаар хамтран тэмцэхийг уриалсан анхны улсын нэг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Алан хядлагын улмаас хамгийн түрүүнд хохирч байгаа хүмүүс нь исламын шашинтнуулд өөрсдөө. Ийм байтал зарим нь ислам шашин ба исламын шашинт орнууд гэдгийг шууд алан хядлагатай адил утгатай гэж ашиглаж байна. Тиймээс Саудын Арави 2015 онд алан хядлагатай тэмцэх исламын шашны холбоо байгуулах санаачлаг гаргасан бөгөөд энэ холбооны төв нь Эр Рияд хотноо байрлаж байна. Холбоонд 40 гаруй орон нэгдсэн. Ийм том холбоо байгуулсан явдал алан хядлагатай хийх тэмцэлд гарсан стратегийн чухал алхам гэдэгт бид итгэлтэй байна.
Тайлбар
1967 оны “Зургаан өдрийн дайн”-ы дараагаар Израйль нь Синайн хойг, Газын зурвас, Йордан голын баруун эрэг, Зүүн Иерусалим, Голаны өндөрлөг гэсэн газрыг эзэлсэн байдаг. Зургаан өдөр үргэлжилсэн дайны үр дүнд Израйль нь дайны өмнө байсан нутгаасаа 3,5 дахин их талбайтай газрыг өөрийн болгосон. Энэ их газрыг Израйль буцаагаад өгөхгүй нь ойлгомжтой. Саудын Арави энэ талаар байр сууриа өөрчлөхгүй гэдгийг Орост суугаа Элчин сайд нь хэлж байгаа болохоор Дональд Трамд ба Саудын Аравийн хооронд тун амаргүй болох бололтой. Ямар ч л байсан Йемень, Сири дэх зэвсэгт мөргөлдөөн дуусах хүртэл нэлээд хэдэн жил болох нь гарцаагүй болжээ.

0 Сэтгэгдэл