Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн байлдааны ажиллагааг зогсоох тогтоол гаргана

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит бус хуралдаанаар Сирийн байлдааны ажиллагаа болон Алеппо хотын бүслэлтийг нэн даруй зогсоох тухай тогтоолыг батлахын төлөө санал хураажээ.

Тогтоолын төслийг Канад улс санаачилсан бөгөөд үүнд 13 улс санал өгч, 36 орон түтгэлзлээ. Байлдааны ажиллагаа ба Алеппо хотын бүслэлтийг авснаар  тус оронд хүмүүнлэгийн  тусламж хүргэх боломжтой болно гэсэн тогтоолыг Орос Иран хоёр дэмжээгүй байна.

Уг тогтоолд Сирийн дайны  цэргийн гэмт хэрэгтнүүдийг  тогтоож, хариуцлагад татах тухай уриалсан байна. Уг тогтоолд Сирийн хэрэг явдлын үүсэл, хөгжлийн үндсэн шалтгааныг буруу тогтоосон гэж зарим улс үзэж байгаа юм. Мөн Сири дэх гал зогсоох дэглэм нь террористуудад үйлчлэхгүй гэснийг тогтоолд тодорхой заагаагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан