Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо өнгөрсөн амралтын өдөр чуулганаа хийж, шинэ удирдлагуудаа сонгожээ. 21 аймаг, есөн дүүргээс нийт 180 гаруй төлөөлөгч оролцсон тус чуулганаар холбооныхоо тэргүүнээр С.Дэмчигийг сонгосон байна. Мөн тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр 10 залууг шинээр сонгож ажиллуулахаар болжээ.
Чуулганаар УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүн АН-д шинэчлэл хийх шаардлагатайг харуулсан учир залуучууд үүнд манлайлан оролцох ёстойд санал нэгдсэн байна. АЗХ цаашид нийгмийн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор болсон гэнэ. Сүүлийн үед мэдлэг чадвартай залуус төрд зүтгэх боломжтой байгаа ч намын харьяалал харгалзаж буйг эсэргүүцжээ. Тиймээс аливаа асуудалд шинжлэх ухааны үндэстэй хандаж, түүнд нь залуучууд түүчээ болж оролцох ёстой гэж үзсэн байна. Судалгаанд суурилсан үйл ажиллагаа явуулах зэргээр АЗХ шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.