Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТВОРТОЙ ЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлжээ “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байна Аюулт үзэгдэл, ослын тохиолдол эхний 10 сарын байдлаар 4469 удаа бүртгэгджээ “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “АЖИЛТАЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ” ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө "Тавантолгой төмөр зам" ХХК БНХАУ-ын төмөр замын тэргүүлэгч компанитай хамтран ажиллахаар тохиролцов
Германчууд ба цагаач иргэдийн хооронд зодоон болов

Германы Шверин хотод уугуул иргэд ба цагаачдын хооронд олныг хамарсан зодоон болж нэг хүн хөнгөн шархадсан тухай “dpa” агентлаг мэдээлж байна. Нийт 40 орчим хүн оролцсон зодоон баасан гарагийн орой болсон аж. Хэргийн газар ирсэн цагдаа нар зодолдсон хүмүүсийг богино хугацаанд тарааж чаджээ.

Энэ хотод Хойд Африк, Ойрхи Дорнодоос ирсэн цагаачид ба герман иргэдийн хооронд байнга зодоон гардаг аж. Хотын төвд 20-30 орчим цагаач тогтмол цуглаж, өөр хоорондоо эсвэл нутгийн иргэдийг өдөж зодоон хийх болжээ.
Сүүлийн үед зөвхөн Шверин гэлтгүй Германы бусад хотуудад ч цагаачид ба хотын иргэдийн хооронд зодоон гарах нь ихэссэн.

Зодоон өдөөгчид нь гол төлөв согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн өсвөр насныхан, залуучууд байгаа тул Германы зарим хотын удирдлагууд цагаач хүүхэд, залуучуудад олгодог мөнгөн тэтгэлгийг нэг удаад бөөнөөр бус харин бага багаар таслан өгөх замаар архидан согтуурахаас нь сэргийлэх нь зүйтэй гэж шийдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан