Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТВОРТОЙ ЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлжээ “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байна Аюулт үзэгдэл, ослын тохиолдол эхний 10 сарын байдлаар 4469 удаа бүртгэгджээ “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “АЖИЛТАЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ” ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө
Смартфоноо зөв цэнэглэж суръя


Дийлэнх хүн смартфон буюу ухаалаг утсаа зөв цэнэглэж чаддаггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Гар утас, түүний дотор ухаалаг утасгүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлөх аргагүй болсон цаг. Зарим хүний хувьд ухаалаг утас нь унтарвал тархи, оюун ухаан, амьдрал нь дагаад унтардаг. Ийм үед ухаалаг утсаа хэрхэн зөв цэнэглэх ёстой вэ? Яавал зай нь цэнэгээ аль болох удаан хугацаанд хадгалдаг болох вэ? гэсэн асуултууд нэн чухал болдог нь ойлгомжтой.

Зарим нь, смартфоны зайг бараг 0 хувь болсон үед л цэнэглэх ёстой гэдэгт итгэлтэй байдаг. Бодит байдал дээр энэ том төөрөгдөл. 15 жилийн өмнө буюу никель зай  ноёлж байсан үед л энэ зөвлөгөө бодит байсан. Харин одоо бүх л смартфоноос эхлээд GPS төхөөрөмж хүртэл бүх л төрлийн электрон төхөөрөмжүүдэд лити-ионы зай суулгадаг болсон. Тэдэнд хандах хандлага ч никель зайнаас өөр байх ёстой.

1. Залгаатай орхиж болохгүй
Бид гэртээ очвол ухаалаг утсаа цэнэглэхээр залгаад тэр чигээр нь өглөө болтол орхидог нь гэм биш зан. Энэ бол туйлын буруу гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Цэнэглэгч залгавал дийлэнх утас хамгийн багадаа 3 цагийн дараа бүрэн цэнэглэгддэг. Үүний дараанаас зай нь 100 хувийн цэнэгтэй байхын тулд үе үе ахин цэнэглэдэг. Үүний улмаас утасны зай байнгын стресстэй байснаар яваандаа цэнэгээ барихаа байдаг. Бүр тодруулбал иймэрхүү байдлаар цэнэглээд байвал ганцхан сарын дараанаас утасны зай цэнэгээ барьж чадахаа больно. Тамирчин хүн нэг ч амралгүй өдөр шөнөгүй бэлтгэл хийгээд байвал эцэстээ ядаргаанд орж нурдагтай адил гэсэн үг.

2. Заавал дүүртэл цэнэглэх шаардлагагүй
Лити-ионы зайг 100 хувь дүүртэл цэнэглэх шаардлага ер байдаггүй гэдгийг мэргэжилтнүүд л мэддэг. Тэр бүү хэл 100 хувь дүүртэл цэнэглэх шаардлагагүй байдаг юм байна. Өндөр хүчдэлээс утасны зайнд үзүүлдэг таагүй нөлөөллийг багасгах үүднээс зайгаа 100 хувь хүртэл цэнэглэхгүй байсан нь дээр байдаг гэдгийг энэ чиглэлээр судалгаа явуулсан мэргэжилтнүүд зөвлөж байна.

3. Боломж гарах болгонд цэнэглэх хэрэгтэй
Өдрийн турш бага багаар олон удаа цэнэглэвэл утасны зай стресст орох нь багасдаг гэдгийг мэргэжлийн хүн хэлээд өгнө. Тодруулбал, тогтмол 0 болтол цэнэггүй болгоод дараа нь 100 хувь дүүртэл цэнэглээд байвал смартфоны зкай 500 удаа л цэнэглэх явцыг даагаад дараа нь нурна. Харин бага багаар олон удаа тогтмол цэнэглэдэг, өөрөөр хэлбэл 50 хувь хүртэл цэнэглээд яваад байвал энэ тоог хамгийн багадаа 1500 хүргэж нэмэх боломжтой.
Ухаалаг утасны зайны амьдрах хугацааг нэмэгдүүлэхийн тулд цэнэгийн хэмжээг 40 ба 80 хувийн хооронд барих нь хамгийн үр ашигтай байдаг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Цаашлаад, хэсэг хугацаанд ухаалаг утсаа ашиглахгүй орхих гэж байгаа бол унтраахаас өмнө 50 хувь хүртэл цэнэглэх нь зөв байдаг юм байна.

4. Бүү халаа
Ухаалаг утасны зай нь орчин тойрны агаарын дулаанд их мэдрэг байдаг. Хэдий халуун байна тэр хэмжээгээр цэнэг барих хугацаа нь хумигддаг. Тиймээс машины хянах самбар дээрээ наранд ил тавиад яваад байвал тун удахгүй утасны зай нурна.
Өвөл мөн адил хэт хүйтнээс хамгаалж байх ёстой. Ядаж л гадаа явбал хувцасны гадуур халаасанд хийхгүй байх нь зөв.

5. Сардаа ганц удаа цэнэггүй болгож бай
0 болтол цэнэггүй болгох хэрэггүй гэж дээр хэлсэн ч гэлээ сардаа ганц удаа 0 болтол цэнэглэж байх нь зөв гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ингэвэл ухаалаг утас нь зайны цэнэгийг тохируулдаг электрон төхөөрөмжийн тохиргоо хийх чадвар нь алдагдахгүй байдаг аж.
Дийлэнх тохиолдолд үйлдвэрлэгчид нь ухаалаг утсаа хүн багадаа хоёр, их бодож гурван жилийн дараа шинэ загвараар сольно гэсэн тооцоотой үйлдвэрлэдэг. Тэгэхээр утасны зайны нурах хугацаа ч 2-3 жил гэсэн үг. Энэ бүх зөвлөгөөг дагавал таны ухаалаг утасны зай ядаж л энэ хугацаагаа даана.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан