Монголын эдийн засаг уул уурхайгаас хамаарч “Голланд өвчин” туссан гэсэн дүгнэлтэд хүрээд буй билээ. Тухайлбал, 2009 онд улсын төсөвт 400 тэрбум төгрөг оруулдаг байж. Харин өнгөрсөн онд нэг их наяд 57 тэрбум төгрөгт хүрч өссөн. Энэ жилийн тухайд нэг их наяд 700 тэрбум төгрөгт хүрэх тооцоо бий. Сүүлийн жилүүдэд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 56 хувь нь “Хүний хөгжил сан”-д, орон нутгийн төсөвт 24, төсвийн тогтворжуулалтын санд 20 хувь нь төвлөрч иржээ. Нефтийн экспорт сүүлийн хоёр жилд огцом нэмэгдсэн. Ингээд улсын төсөвт 29 тэрбум гаруй төгрөг оруулдаг байсан бол өнгөрсөн онд 52 тэрбум төгрөгт хүрсэн аж. Энэ жил ч бас дээрх хэмжээнээс буурахгүй гэнэ. Иймд эдийн засгийн өсөлт ч 17 хувиас буурахгүй гэсэн таамаг гараад байна.