Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Кристин Лагард: Дэлхийн ДНБ-ний хоёр хувь нь авлигад явж байна


Дэлхий дахины хэмжээгээр 1,5-2 их наяд доллар авлигад явж байгаа нь манай гаригийн нийтт үйлдвэрлэж байгаа Дотоодын нийт бүтээгдхүүний хоёр хувь болж байна гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард шинэ бичсэн “Авлигын тухай илэн далангүй” гэсэн нийтлэлдээ бичжээ.
Үүнийг  өчигдөр Британийн нийслэл Лондонд эхэлсэн Олон улсын авлигын эсрэг дээд хэмжээний уулзалтын өмнө ОУВС-гийн хэвлэлийн алба Вашингтонд тараасан байна.

Лагард эндээ саявтар дэлхий дахинаар явуулсан санал асуулгын явцад авлига нь ядуурал, ажилгүйдлийн нэг адил нийгмийн хамгийн их анхаарал татсан, тулгамдсан асуудал болох нь харагдлаа гэсэн байна.

Гурван үндэслэл


Энэ нийтлэлд зохиогч авлигын талаар гурван үндэслэл дэвшүүлсэн байна.

Нэгдүгээрт, Эдийн засагт авлига шууд хохирол учруулж байгаа нь мэдээж ч гэсэн, шууд бус зардал нь илүү их аюултай, хортой үр дагавартай байж ингэснээрээ өмч хөрөнгийн тэгш бус байдлыг бий болгож байгаа юм гээд “авлига нийгэмд улам бүр газар авч, дэлгэрсээр байна” гэжээ. Улмаар энэ нь төр засагт итгэх итгэлийг үгүй болгож, ёсзүйн хэм хэмжээг сүйтгэж байна гэсэн байна.

Хоёрдугаарт, Авлига нь маш нарийн төвөгтэй, онцгой үзэгдэл ч хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл. Магадгүй энэ нь үеэс үед шийдвэрээ өөрчилж байхыг шаарддаг “соёл”-той ч холбоотой байж болох юм. Авлига гэдэг энэ аймшигт зүйлийг тун ахархан хугацаанд зохистойгоор шийдвэрлэж, асуудлаа шийдэж байгаа улс орны жишээ ч байна. Энд авлигатай эрс тэмцэл хийж ахиц гаргаж байгаа орноор Индонезийг нэрлээд, арай өмнөх жишээгээр Сингапурыг үндэслэгч-эцэг гэгддэг Ли Куан Ю-г дурджээ. Нааштай байгаа орнуудын жишээнд Болив, Болгар, Мьянма, Перу, Польш, Сенегалыг ч бас оруулжээ.

Гуравдугаарт, Авлигатай тэмцэхэд олон талт, цогц бодлого хэрэгтэйг туршлага харуулж байна. Хамгийн гол нь авлигатай тэмцэх хүчирхэг бүтэц бий болгож, мэргэжлийн түвшинд хараат бусаар ажиллах чадварлаг боловсон хүчин бэлтгэх ёстой гэжээ.

Мэргэжлийн шударга байдлын жишээ

Нийтлэлд авлигын эдийн засаг, нийгмийн хор уршиг, түүний эсрэг тэмцэх стратегийг анхааралтай авч үзсэн байна. Эндээ авлигын эсрэг зөв бүтэц бий болгох, эдийн засгийг либералчилж, үр ашигтай хөтлөх,  хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн эр зориг гаргах, хуйвалдаан, арга мэхээс зайлсхийх гээд олон зүйлийг дурдсан байна.

Лагард хатагтай цааш нь авлигтай тэмцэхэд хамгийн гол хүчин зүйл нь улс төрийн нөлөөлөлгүй, хараат бус бие даасан байгууллага бий  болгож хүчин  чармайлт гарган ажиллах нь чухал гээд ингэж чадвал бахархахаас яахав гэж тэмдэглжээ. Ингэхийн тулд төр засгийн дээд байгууллагын “улс төрийн эр зориг” хамгийн чухал гэсэн байна.

Мэдээж нөлөө бүхий “томоохон загас”-ыг мөрдөн илрүүлж хариуцлагад татах нь  бусаддаа сургамж болж энэ тэмцэлд ахиц гарах нь тодорхой. Гэхдээ үүнд улс орны удирдлага, төр засгийн дэмжлэг их тус болно. Тэгэхийн тулд төр засаг өөрөө цэвэр шударга байх ёстой гэдэг нь Сингапурын Ли Куан Ю-гийн жишээнээс харагдаж байна гэжээ.

Гэхдээ авлигатай тэмцэх нэрийн дор улс төрийн өрсөлдөгчдийн зүгээс занга бэлтгэдэг гашуун түүх байгааг бас анхааруулсан байна. Энэ нь яваандаа авлигтай тэмцэх биш харин ч эргээд улс төрийн айдас бий болгож үндсэн зорилгоо бүрхэгдүүлдгийг тэр онцолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан