Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
АНУ-д болж байгаа хар салхи хүний аминд хүрлээ


АНУ-ын Оклахома мужийн нутгийг дайрсан хүчтэй хар салхи хоёр ч  хүний аминд хүрлээ гэж нутгийн эрх баригчид мэдээлжээ. Fox News хэвлэлийн мэдээлснээр бол Виннвуд хотоос холгүй 70 настай нэгнийг нурсан байшиндаа дарагдан нас барсан байхыг олсон бол нөгөө нь Жонсон тойрогт амь алдсаныг аврагчид олжээ.
Байгалийн энэ гамшигт үзэгдэл болж байгаа нутагт нийт 41 сая хүн амьдарч байна. 

Оклахамо мужийн эрх баригчид мужийнхаа бүхий л районд “үхлийн аюултай нөхцөл” байдал зарлан иргэдэд анхааруулж байна.
Мужийн амбан захирагч Мэри Фоллин “Хар салхи, шуурга, үерийн улмаас мужийнхаа 15 тойрогт онц байдал зарлалаа” гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ гамшгийн аюулыг арилгах, нэрвэгдэгсдэд туслахад зориулан тусламж үзүүлэхийг Холбооны засгийн газраас хүсчээ.

Модыг үндсээр нь булга татан замдаа таарсан машин, байшин барилгыг хэдэн метр газарт хөөргөн шидэж байгаа хар салхи удалгүй Небраска, Айова   мужийн нутагт орно гэж цаг уурчид анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан