Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Мөхөшгүй хороо” жагсаал Вашингтон Цагаан ордны дэргэд боллоо

Аугаа их ялалтын баярт зориулан болдог “Мөхөшгүй хороо” арга хэмжээ АНУ-ын нийслэл Вашингтонд болж дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, тэдний төрөл төрөгсөд нийт 100 гаруй хүн дайны баатруудын гэрэл зургийг барин оролцсон байна.
Арга хэмжээнд оролцогсод  дайны үеийн дууг баян хуур хөгжмөөр хөгжимдөн дуулж 1945 онд зөвлөлтийн дайчид, америкийн холбоотнуудтайгаа уулзсаны дурсгалд зориулсан “Эльба дахь уулзалт” дурсгалын цогцолборын өмнө зургаа татуулцгаажээ.
Жагсаалд бүхий л насныхан оролцогсод дотор Аугаа их Эх орны дайны ахмад дайчин, Белорусын гуравдугаар фронтын бүрэлдхүүнд байлдаж Кёнигсбергийг дайрч явсан  90 настай Леонид Ермаков байжээ. Тэрээр жил хагасын өмнө хүүхдүүдээ бараадан АНУ-д ирсэн юм байна.

“Энэ бол жинхэнэ байх ёстой, дайны тухай дурсамжийг үеэс үед дамжуулан өгөх арга хэмжээ. Зөвлөлт холбоот улс, Оросын хувьд фашизмыг ялсан ялалт бол хамгийн гол баяр” гэж ахмад дайчин хэлсэн байна. Тэр бас өнөө цагт фашизм төрөл бүрийн хэлбэрээр сэргэж байгаад эмзэглэж байдгаа хэлжээ.
“Украины тухайд би хэзээ ч ийм болно гэж бодоогүй. Тэнд миний төрөл садан, танилууд байгаа. Гэтэл тэнд зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг нурааж байна гэх юм. Ийм үйлдлийн төлөө тэдэнд хариу барих ёстой” гэж тэр хэлсэн байна.
Арга хэмжээ зохион байгуулагч Екатерина Хилл энд ийм олон хүн цугларна гэж бодоогүй, би нөхөртэйгөө л бүхнийг бэлтгээд самбар гаргаж хажуугаар нь өнгөрсөн хүмүүс өөрсдийн төрөл төрөгсөд, ахмад дайдчын зургийг наах байх гэж бодсон гэж ярьжээ.

“Би энэ баярыг тэмдэглэх юмсан гэж боддог байсан. Энэ арга хэмжээг бүхий л хотод тэмдэглэж зохион байгуулж байгааг хараад энэ бол хамгийн сайхан санаа байна, ингэж л ахмад дайчдаа дурсан хүндэтгэх ёстой юм байна гэж бодсон. Хамгийн гол нь орост юм уу, энд юм уу хаана тэмдэглэж байгаа нь  чухал биш. Хамгийн гол бидний өвөг дээдэс хамт тулалдаж, бидэнд амьдрал хайрласан” гэж Хилл ярьж байна.

“Олон хүн Япон, Европ болсон дайнд АНУ ялсан юм шиг ойлгодог. Хамгийн гол нь энэ дайны хүндийг Орос үүрч, хамгийн их хохирол амссан гэдгийг бид ойлгох ёстой. Харамсалтай нь дэлхийн хоёрдугаар дайны түүх,  түүний сургамж нь маш хурдан мартагдаж эхэлж байна” гэсэн байна.
Хүмүүс Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан ахмад дайчин, төрөл төрөгсдийнхөө зургийг барин жагсдаг “Мөхөшгүй хороо”  хэмээх олон нийтийн арга хэмжээг Их ялалтын өдрөөр ОХУ болон дэлхийн улс орнуудад зохион байгуулдаг. 2007 онд ОХУ-ын Тюменьд анх “Ялагчдын парад” нэртэй зохион  байгуулсан бол 2015 онд ялалтын 70 жилийн ойгоор бүх оросын хэмжээнд тэмдэглэж зохион байгуулдаг болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан