Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Аугаа их ялалтын 71 жилийн ойн цэргийн парад


Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойд зориулсан цэргийн дарад өчигдөр ОХУ-ын нийслэл Моска хотын Улаан талбайд боллоо.
Парадыг Хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Олег Салюков командалж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгу хүлээн авлаа.
Сайд Шойгу ОХУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путинд Москвагийн гарнизон их ялалтын баярын парадад бэлэн жагссаныг илтгэсний дараа аугаа их ялалтын баярын мэнд дэвшүүллээ.

Үүний дараа Владимир Путин “Фронтоос эргэж ирээгүй бүхэнд, Тэдний ар гэрийнхэн төрөл төрөгсдөд, бидэнтэй хамт байж чадаагүй тэр бүхний төлөө нэг минутын дуугүй зогсч хүндэтгэл үзүүлье” гэлээ.
Тэрээр энд хэлсэн үгэндээ “Аугаа их Эх орны дайн мөнхөд манай ард түмний ариун гавьяа хэвээр үлдэнэ. Зөвлөлтийн ард түмэн л бусад ард түмэнд эрх чөлөө авчирч, манай дайчид л нацистуудад бүрэн цохилт өгсөн” гэж тэмдэглэлээ.
ОХУ-ын төрийн дуулал эгшиглэсний дараа цэргийн парад уламжлал ёсоор Москвагийн цэргийн хөгжмийн дунд сургуулийн бөмбөрчдийн жагсаалаар эхэлсний ОХУ-ын гавьяат жүжигчин, сургуулийн захирал хурандаа Александр Герасимов командлан орж ирлээ.

Улаан талбайд болсон ялалтын баярын парадад 10 мянган цэргийн албан хаагч, байлдааны 100 нэгж техник, 71 онгоц, нисдэг тэрэг оролцсон юм.
Бүх төрлийн цэргүүдийн батальонууд  индрийн өмнүүр жагсан өнгөрсний дараа зэвсэг техникийн жагсаалыг Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн шилдэг танк гэгдэж дайны дөрвөн жилийг туулж Берлин хүрсэн домогт Т-34 танк эхлүүллээ. Инженер Михаил Кошкины бүтээсэн энэ танкийг Эх орны  дайны  жилүүдэд  35 мянган ширхгийг үйлдвэрлэн фронтод илгээсэн түүхтэй юм байна.
Үүний араас ОХУ-ын өнөөгийн зэвсэглэлд байгаа орчин үеийн буудлагын зэвсэг техникийн сор болсон  Т-90 и Армата танкууд, хуягт машин “Тигр”, танк эсэргүүцэх “Корнет-Д” цогцолбор, хуягт машин “Тайфун-К”,”Тайфун-У” 152 мм-ийн өөрөө явагч их буу “Мста-С”, зенит пуужингийн "Тор-М2У" цогц явж өнгөрлөө.

Хамгийн сүүлд ялалтын парадын агаарын дайчдын хэсэг эхэлж оросын цэргийннисэх хүчний сүрийг илтгэсэн 71 онгоц, нисдэг тэрэг Москвагийн тэнгэрээр Улаан талбай дээгүүр өнгөрсний дотор стратегийн пуужин тээгч ТУ-160 буюу “Цагаан хун” ТУ-95, цэргийн тээврийн Ил-76МД-90А онгоц, “Русская витязи”, “Стрижи” онгоцууд нисч өнгөрснөөр Аугаа их Эх орны  дайны ялалтын 71 жилийн ойд зориулсан цэргийн парад өндөрлөлөө.
Энэ парад ерөнхийлөгч Владимир Путины  нээж тэмдэглэсэнчлэн терроризмын аюул дэлхий дахиныг заналхийлж байгаа өнөө үед манай гаригийн том гүрэн ОХУ ямар ч аюулын эсрэг, улс гүрэн, ард түмнээ, дэлхий дахиныг хамгаалж энх тайван байдал сахиулахад хэзээ ч бэлэн байгаагаа илэрхийлсэн том үйл явдал боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан