Огноо: 2016-04-29
Тендер шалгаруулалтын нэр: 4 дүгээр хорооны 5, 6, 7 байрны хойд талын авто замын борооны ус зайлуулах хоолой /К-10=147 м, К-14=337 м Ханбүргэдэй орчим/ БГДОС-16/09
Тендер шалгаруулалтын дугаар: БГДОС-16/09
Нийслэлийн Авто замын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос дөрөвдүгээр хорооны 5, 6, 7 байрны хойд талын авто замын борооны ус зайлуулах хоолой /К-10=147 м, К-14=337 м Ханбүргэдэй орчим/ БГДОС-16/09 -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Уг тендер нь дараахь багцуудаас бүрдэнэ. Үүнд: Дөрөвдүгээр хорооны 5, 6, 7 байрны хойд талын авто замын борооны ус зайлуулах хоолой /К-10=147 м, К-14=337 м Ханбүргэдэй орчим/ БГДОС-16/09
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг нь 100 000 /Нэг зуун мянга/төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051051 тоот дансанд тушаана.
Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн Авто замын газар
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн гурван жил буюу 2013, 2014, 2015 онуудын борлуулалтын дундаж орлого нь тус ажил дээр санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн гурван жил буюу 2013, 2014, 2015 он
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014, 2015 онуудад дор хаяж нэг удаа тус ажил дээр санал болгож буй үнийн дүнгээс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Авто замын ажил:
• ЗТБХБЯ-наас олгосон 2.8.1 Хатуу хучилттай зам барих
• Зам тээврийн яамнаас олгосон ЗБ-1 Хатуу хучилттай зам барих тусгай зөвшөөрлийн аль нэг байх ба тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Борооны ус зайлуулах хоолой:
• БХБЯамны 2.3.2 Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажлын тусгай зөвшөөрөл
• Зам тээврийн яамнаас олгосон ЗГ-1 Бүх төрлийн гүүр, гүүрэн гарам /12 у/м-ээс дээшх бүр төрлийн ус зайлуулах хиймэл байгууламжууд/ тусгай зөвшөөрлийн аль нэг байх ба тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ
Тендерийн хамт дараахь төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд: 3 500 000 /Гурван сая таван зуун мянган төгрөг/
Тендерийг 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Нийслэлийн Засаг захиргааны IY байр, 10 дугаар давхар, 1011 тоот,
ахлах мэргэжилтэн Ч.Төрбат, утас: 75757805