Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийд ганцхан үлдсэн “ЗААН” яст мэлхий нас баржээ


Эквадор ул­сын “Галапагос” үн­дэсний паркт амьдардаг дэлхийн хамгийн урт насалсан хам­гийн ховор төр­лийн яст мэлхий нас барсан тухай олон нийтэд мэ­дээллээ. Түүнийг үүрэндээ нас бар­сан байхыг хараад итгэж өгөхгүй хэсэг балмагдсан талаараа асрагч Фаусто нь ярьсан байна. Жорж яст мэлхий 100 насалсан төдийгүй дэлхийн хамгийн ховор төрлийн Пенти  буюу заанан яст мэлхийний аймгаас цор ганцаараа үлдсэн байсан юм.
Түүний үр удмыг үлдээхийн тулд эмэгчин яст мэлхийтэй хээлтүүлэх  хэд хэдэн оролдлого байгаль орчны шинжээчид хийсэн ч төдийлөн амжилт олоогүй юм. Жоржийг анх Унгар улсын шинжээчид  Галапагос арлаас 1972 онд олжээ. Сонирхолтой нь, зөвхөн түүнийг харах гэж 180 мянган жуулчин  жил бүр тус амьтны хүрээлэнг зорьдог гэсэн судалгаа байдаг. Жорж нас барснаар энэ төрлийн яст мэлхий бүрэн устсан бөгөөд шинжээчид түүний биеийг занданшуулан хадгалж үзмэр болгохоор ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан