Португал
мэргэжилтэн Andre Villas-Boas:
“Евро 2012” тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахдаа Португалийн
шигшээ багт цом өргөх боломж маш их бий гэж хэлжээ. Португалийн шигшээ баг энэ удаа “Үхлийн” В группээс 2-р байраар
шалгарсан. Группийн тоглолтод Португалчууд Германд 0:1 харьцаагаар хожигдсон
бол, Данийн шигшээг 3:2-оор, Нидерландын шигшээг 2:1-ээр хожсон юм. Шөвгийн наймын
тоглолтонд “Чех” –ийн багийг “Роналду” –гийн мөргөж хийсэн гоолын ачаар шилдэг дөрвөн
багийн нэг болсон юм. Тоглолтоос тоглолтонд яван чангарч буй төрлөх улсынхаа
шигшээ багийн талаар: “Челси” –ийн экс
дасгалжуулагч Andre
Villas-Boas хэлэхдээ манай улс зөв дасгалжуулагчаа сонгосон байна.
Бидэнд цомыг өргөхөд хэрэгтэй бүхэн маань байна. Тийм учраас бид “Henry Dellon” –ны цомыг өргөх
болно гэдэгт маш их итгэж байна хэмээн мэдэгджээ. Тэд цомын төлөө шалгарч
үлдэхийн өмнө эхлээд “Ялагдашгүй Рамадаг” өвдөг сөхөрүүлэх шаардлагатай болоод
байгаа юм аа.