СЕХ Шударга ёс эвслийнхнийг гадуурхлаа гэв үү?МАХН, МҮАН –ын шударга ёс
эвслийн гишүүд дэмжигчид энэ жилийн сонгуулийг шударга бус сонгууль
явагдаж байна гэлээ. Тус эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигч долоон
гишүүнийг СЕХорооны шийдвэрээр нэр дэвших эрхийг нь хассан билээ. Гэтэл
үлдсэн нэр дэвшигчдэд нь бас СЕХороо шударга бус хандаад байна гэлээ.
Тэдний нэр дэвшигчдийн плакат өлгөсөн самбарыг буруу газраа байршуулсан
байна гээд буулгаад байгаа хэрнээ яг зэрэгцээд зоочихсон АН, МАН-ын
самбарыг нь үлдээчихээд байх юм гэнэ. “Энэ яаж байгаа юм бэ?” гэсэнд
“иргэдээс энэ самбаруудын талаар гомдол ирээгүй” гэж хариулсан байна.
Энэ мэт гадуурхагдсан шударга ёс эвслийн гишүүд дэмжигчид гомдолсон
сэтгэлээ уудлахаар өнөөдөр “Сонгуулийнүеэрхудаламлажбайгаахуурмагявдал,
улстөрийндарангуйлал,
сонгуулийнхийрхлийнталаарсонгогчдынтөлөөлөлмэдээлэлхийнэ” хэмээн
сэтгүүлчдийг цуглуулан хэвлэлийн бага хурал хийсэн юм.