Огноо: 2016 оны хоёрдугаар сарын 26
Тендер шалгаруулалтын нэр: “Майкрософт динамикс навижн” системийн 5.0 SP1 хувилбараас 2016 хувилбар луу мэдээллийн бааз сайжруулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: 03/2016-Хд
МИАТ ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Майкрософт динамикс навижн системийн 5.0 SP1 хувилбараас 2016 хувилбар луу мэдээллийн бааз сайжруулах цогц үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 100,000,000 сая төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,000,000 төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 он
Гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150,000,000 төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай /Майкрософт Динамикс ERP системийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй байх/
Тендерийн хамт 1,522,500 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны гуравдугаар сарын 11-ний өдөр 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
[МИАТ ХК, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа дахь МИАТ ХК-ийн төв байр, Хангамж, үйлчилгээний хэлтэс, 103 тоот, хангамжийн мэргэжилтэн Д.Солонго, гэрээ хариуцсан мэргэжилтэн Н. Жадамба
Утас: 70049860, 99780000, 99021781
Факс: 70049919