Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгон шалгаруулалтад урьж байна

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН ДЭД ЗАХИРАЛ БОЛОН “МОНГОЛЫН МЭДЭЭ” ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал :
1. МҮОНРТ-ийн Дэд захирал
2. МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” телевизийн захирал

Хоёр. Бүрдүүлэх материал:
-Сонгон шалгаруулалтанд оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
-Дэлгэрэнгүй анкет
-Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр
-Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
-Хоёр хувь цээж зураг /4х3/

Гурав.  Тавигдах шаардлага:
3.1 МҮОНРТ-ийн Дэд захирал:
-Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, сэтгүүл зүй, маркетинг, менежментийн чиглэлийн мэргэжилтэй,
-Хэвлэл мэдээллийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх, радио телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй,
-Улс төрийн намын гишүүн  бус,
-Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,  
-Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх, болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
-Компьютерын хэрэглээний програмууд дээр ажилладаг, англи болон бусад түгээмэл хэлний өндөр мэдлэгтэй байх

3.2 МҮОНРТ-ийн “Монголын Мэдээ” телевизийн захирал
-Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, нийгмийн шинжлэх ухааны болон сэтгүүл зүйн чиглэлийн мэргэжилтэй,
-Хэвлэл мэдээллийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх, радио телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй,
-Улс төрийн намын гишүүн  бус,
-Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,  
-Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх, болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
-Компьютерын хэрэглээний програмууд дээр ажилладаг, англи болон бусад түгээмэл хэлний өндөр мэдлэгтэй байх

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, доорхи хаягаар 2016 оны гуравдугаар сарын 01-ний 17:00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү.

Хаяг:  УБ хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам - 3, МҮОНРТ-ийн байр
               МҮОНРТ-ийн  Хүний нөөцийн алба, 27 тоот
    Утас: 70127045, 70117003

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан