Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дотуур хувцсаа харуулсны төлөөс 100.000 евро ногдуулав


Данийн шигшээ багийн довтлогч Николас Бентднер Португалийн эсрэг тоглолтонд тэнцээний гоолыг оруулсаны дараа баярласан сэтгэлээ илэрхийлэхдээ дотуур хувцсаа харуулан гүйчихсэн. Түүний  дотуур хувцас дээрх  “Paddy Power”  гэсэн бичиг нь Ирландын спортын таавар явуулдаг компанийн нэр байсан аж. Тийм  учраас “UEFA”-гаас түүнийг тус компанийн далд рекламны сурталчилгаа хийсэн хэмээн үзэж буруутгаад зогсохгүй 100.000 еврогийн торгууль ногдуулжээ. Бентднер үүнийг үгүйсгэж “Дотуур хувцас зөвхөн аз авчирдаг. Би тийм санаа агуулж өмсөөгүй” хэмээн тайлбарлажээ. “Paddy Power” компанийн зүгээс хөлбөмбөгчинтэй ямар нэгэн хамтын ажиллагаа байхгүй. Түүнийг шийтгэсэн явдлыг зохисгүй хэмээн мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан