Огноо: 2016-02-16
Тендер шалгаруулалтын нэр:
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 501 өрхийн 2577 иргэнд хүнсний эрхийн бичиг олгох, нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: АРХААА-08/2016
Архангай аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Архангай аймгийн Эрдэнэбулган суманд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 501 өрхийн 2577 иргэнд хүнсний эрхийн бичиг олгох нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц 1 1-р баг 108 өрх 857376
Багц 2 2-р баг 66 өрх 511056
Багц 3 3-р баг 75 өрх, 7-р баг 36 өрх 680160
Багц 4 4-р баг 116 өрх 879840
Багц 5 5-р баг 81 өрх, 6-р баг 19 өрх 645060
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Багц тус бүрт сүүлийн хоёр жилийн /2014,2015/ борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрт харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл эсхүл зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 оны санхүүгийн тайлан ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тохирлын гэрчилгээ ирүүлэх.
Тендерийг 2016 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар: 010051009
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Архангай аймгийн ЗДТГ-ын 111 тоот өрөө, 70332451, 99129351