Огноо: 2016 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: СЭН-ийн сэлбэг нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: М-16-2016
ДЦС-3 ТӨХК эрх бүхийтендерт оролцогчдоос М-16-2016 дугаар бүхий СЭН-ийн сэлбэг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБанкны 406001038, Голомт банкны 1102037031, ХААН Банкны 5020501745 тоот дансанд 50000 төгрөгийг шилжүүлж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:
М-16-2016 дугаартай тендерт оролцогчийн борлуулалтын хэмжээ: 135,0 сая төгрөгөөс доошгүй,
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 45 сая төгрөг байна
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр
Тендерийн хамт М-16-2016 дугаартай СЭН-ийн сэлбэг нийлүүлэх тендерийн баталгаанд 2 700 000 төгрөгийг гаргаж ирүүлнэ.
Тендерийг 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Óëààíáààòàð õîò, Õàí-Óóë ä¿¿ðýã 3-ð õîðîî
“Äóëààíû ãóðàâäóãààð öàõèëãààí ñòàíö”ÒªÕÊ-èéí ºðºº ¹03
Õàíãàìæèéí õýëòýñ: Óòàñ: 70111304 Ôàêñ: 311444