Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ
Менингококкт халдвараас сэргийлье
Шинэ маягтаар ХАСХОМ гаргаж эхэллээ
Нэгдүгээр сарын 15-наас автомашины улсын дугаарын захиалга авч эхэлнэ
Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг Гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна
Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
Ц.Баатархүү: “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд 3.8 тэрбум төсвийн хөрөнгө хэмнэжээ
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна
Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхаарууллаа
Толгойт орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Сяньби гүрний 200 жилийн түүх нөхөх оршуулгын газар олжээ
Одоогоос гурван жилийн өмнө “алдагдсан” 70 сая жилийн настай Тарбозавр батаар эх орондоо ирж, тэр үеэс бид түүх, археологийн олдворт ач холбогдол өгч, анхаарах болсон. Улмаар эл салбарынхан ч багагүй шүүмжлэлд өртсөн. Тэгвэл Түүх, археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа өчигдөр тайлагналаа.
Өнгөрсөн онд Түүх, археологийн хүрээлэнгийн хээрийн судалгааны 20-иод баг малтлага, судалгаа хийсний дүнд Хүрэл зэвсгийн үеэс эхлээд Хүннүгийн үед хамаарах булш бунхан, оршуулгын газар, бууц суурин, Түрэгийн үед хамаарах тахилга онгон гээд 1000 гаруй археологийн олдвор илрүүлж, олдворуудыг судалж, шинжлэх, сэргээн засварлах ажлаа эхлүүлжээ.
Хэдий археологийн олдвор бүр үнэ цэнэтэй ч, өнгөрсөн онд олж илрүүлсэн хэд, хэдэн олдвор анхаарал татаж буй юм. Тухайлбал, Монгол-Францын хамтарсан экспедиц Баян-Өлгий аймагт ажиллаж Сяньбийн үед холбогдох булш, оршуулгын газрыг олж илрүүлсэн байна. Сяньби гүрнийтүүхцагаан дээр хараар бичигдэж ирсэн боловч биет баримт буюу Сүн үндэстэнтэй холбоотой, эсвэл тэдэнтэй зэрэгцэн амьдарч байсан нүүдэлчдийн эдэлж, хэрэглэж байсан эд өлгийн зүйл Монгол Улсын нутаг дэвсгэрээс өнөөг хэр нь олдоогүй байж. Харин судалгааны дүнд Сяньбийн үед холбогдох эд өлгийн зүйл олджээ. Мөн Монгол-Японы хамтарсан судалгааны баг Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд Баруун Түрэгийн хаант улсын томоохон язгууртны дурсгалыг малтан судалж, асар олон бичээс, хэрэглэгдэхүүнийг илрүүлсэн байна. Энэ олдвор нь Баруун Түрэгийн хаант улсын Дорнод хязгаарын язгууртан хүний дурсгал байсан төдийгүй бичээс, тамга тэмдэг гэх эд зүйлс бичгийн сурвалж болж буй юм.
Өнөөг хүртэл XVII зууны хот суурины судалгаа тойм маягтай явж ирсэн бол Төв аймгийн Эрдэнэ суманд орших Өндөр Гэгээн Занабазарын урлан Сарьдагийн хийд дэх малтлагахийгдсэнээр тухайн үеийн монголчуудын амьдралыг судлахад томоохон ахиц гарчээ. Судалгааны ажил хоёр жил үргэлжлэх бөгөөд Монголын түүхч, археологочид хамтран ажиллаж байгаагаарааонцлогтой. Судалгааны дүнд Өндөр гэгээн Занабазартай холбоотой эд өлгийн зүйлс, тухайн үеийн уран баримлын загвар хийцийг илтгэх асар үнэтэй олдворуудыг илрүүлжээ.
“Энэ мэт түүх, археологийн хүрээлэнгээс өнгөрсөн онд эхлүүлсэн судалгааны ажлууд 10-20 жил үргэлжлэх юм. “Эдгээр олдворууд Дэлхийн археологич, түүхчдийн анхааралд хэдийнэ өртсөн. Археологийн судлаач болон Төв Ази судлаачдын анхаарлын төвд орж байгаа юм. Түүх, археологийн хүрээлэн гадны 10 гаруй орны судлаачтай хамтран ажиллаж байгаа нь Нүүдэлчдийн түүхийн дурсгал хэчнээн үнэ цэнэтэйг харуулж байгаа юм.
Мөн Монгол судлалыг хөгжүүлэх, Монголын түүхийг сурталчлах, дэлхийн түүхэнд оруулах Монголын үнэ цэнийг өсгөх ач холбогдолтой”хэмээн Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амартүвшин хэлэв.
/Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгийн хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч/
-Төсөл эхлээд хэр хугацаа өнгөрөв. Монголчуудын угсаа гарлыг үгүйсгэх, өвөг дээдсийн маань түүхийг өөрийн болгох гэсэн хандлага ажиглагдах болж?
-Төсөл хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн.Монгол угсаатны үүсэл гарлын талаар шинжлэх ухаанд баримталж буй үндсэн үзэл баримтлалыг гадны эрдэмтэд боловсруулсан байдаг. Энэ тал дээр шүүмжлэлтэй хандах олон зүйл бий. Түүх гуйвах аюул бий. Тиймээс ч энэ судалгааг эхлүүлсэн. Үндэстнийхээ угсаа гарлыг монгол эрдэмтэд тодорхойлох ёстой. Энэ чиглэлд монгол эрдэмтдийн үзэл баримтлалыг бий болгоход судалгааны зорилго оршиж байгаа. Энэ асуудал нөгөө талдаа геополитиктэй салшгүй холбоотой. Гадны эрдэмтдийн үгээр бол монголчууд Манжуур, Оросын алс дорнодод амьдарч байсан анчид, загасчид болж,X зуунд Монголдамьдарч байсан Хүннүчүүд Түрэг болж хувирч байгаа юм. Бусад нь ч дагаад түрэг болно шүү дээ. Түрэгүүд Кидануудыг хөөж зайлуулсны дараа ойд амьдарч байсан анчид, загасчид манай нутагт нүүж ирээд мал аж ахуй эрхэлж монголчууд бий болсон гэх үзэл юм. Энэ үзэл баримтлал дэлхий дахинд хамгийн их дэлгэрсэн. Гэтэл түүхийн, ялангуяа археологийн баримтууд үүнийг үгүйсгэж, нийцдэггүй.
-Тэгвэл дээрх үзэл, баримтлалыг үгүйсгэх шинэ түүхийн олдворыг нээсэн гэсэн үг үү?
- Хүннү гүрэн түүхийн зангилаа асуудал болчихоод байна. Энэ түүхийг тайлж гэмээнэ түүнээс хойшхи олон үйл явдлын учиг тайлагдана. Гэтэл Хүннү гүрэн 1000 жилийн түүхтэй.Хүннү үндэстнийгНТӨ V зуун буюу одоогоос 2500 жилийн тэртээгээс авч үзэх хэрэгтэй. Хүннү гүрэн мөхсөн ч хүннү үндэстэн байсан гэдгийг түүхийн олон баримт нотолдог. Европт Атилла хаан, Дундад Азид Юүэ Байн хэмээх хүннүгийн үлдэгдэл аймаг, Өвөрмонголын хойд зүгийн мужуудад өмнөд хүннүчүүд байсан гэх мэт. Хятадын түүхэн сурвалжид Төв Азийн ихэнх аймаг Хүннүгээс гаралтай гэдэг. Хүннүгийн нэг аймаг, эсвэл тусгай аймаг, Хүннүгийн шууд удмын аймаг ч гэж бичсэн нь бий.
Харин археологийн талаасаа Хүннүгийн үеийн олдвор элбэг. Хүннүгийн язгууртны булшнууд Төв Азийн 10 гаруй орноос олдсон байдаг. Эдгээр олдворын 90 хувь нь Монголд бий.Хүннүгийн үед холбогдох 6000 гаруй булшны 5000 орчим, 10 гаруй хот суурин олдсоны 90 хувь нь манайд бий. Уламжлалт археологийн судалгаанаас үзэхэд Хүннүчүүд олон талаараа язгуурын буюу гурван голын, XIII зууны монголчуудтай их төстэй байгаа юм. Ялангуяа оршуулгын зан үйлийн хувьд. Нас барсан хүнтэйгээ хойлгын адуу мал хамт тавьсан нь монголчууд, хүннүчүүд оршуулгын зан үйлийн үндсэн элементүүд адилхан байсныг харуулсан.
Палеогенетикийн үүднээс хүннүчүүд орчин цагийн монголчууд,тэр дундаа умард Монголын эгийн голын сав нутгийн монголчуудтай генийн хувьд тохирч байгаа. Энэ талын судалгаа маш амжилттай явагдсан. 2000 гаруй жилийн настай 50 орчим хүний яснаас дээж авахад орчин цагийн монгол хүн, бусад Түрэг угсааныхантай бүхий л талаараа адилхан байсан. Өөрөөр хэлбэл, уламжлалт археологийн, археологийн эд өлгийн, оршуулгын зан үйлийн, генетикийн судалгаа гээд бүх талаараа хүннүчүүд монголчуудтай адил, төстэй байгаа юм. Ямар ч байсан хүннүчүүд монголчуудтай гарал үүсэл нэг гэдгийг бид баталсан. Төв Азид өрнөж байсан угсаатны үйл явц, монголчуудын угсаа гарвалыг тодруулахад бид том алхам хийсэн. Түүнчлэн энэ судалгаагаар Хүннүгийн эргэлзээтэй, маргаан дагуулсан олон асуудлыг нэг мөр шийдсэн. Тиймээс төслийн цар хүрээгээ өргөтгөж монгол угсаатан хаана, хэзээ бүрэлдэн бий болсон талаар судалж эхэлж байна.
-Хаана, хаана малтлага судалгаа хийв. Олдворуудыг хэзээ үзэгчдэд нээлттэй үзүүлэх вэ?
-Төслийн хүрээнд судалгааны таван баг 10-аад дурсгалт газар дээр ажилласан. Манай судалгааны баг өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ уул, Хэнтий аймгийн Бат-Ширээт сумын Эгийн Живхээстэй, Дорнод аймгийн Хөх нуурт ажиллаж, XIII зуунаас өмнөх үедхамаарч байж болзошгүй олдворуудыг илрүүлсэн. Одоогоор он цаг тогтоох буюу харьцуулсан судалгааны ажил хийж байна.Манайд харьцуулсан судалгааны лаборатор байхгүй учраас дээжүүдээ Герман руу явуулсан. Хариу хамгийн хурдандаа 6-8 сарын дараа ирнэ. Үүний дараа шаардлагатай гэвэл генетикийн, соёлын харьцуулсан судалгаа хийгдэнэ. Харин Хөх нуурын олдворуудаас нэлээд сайн мэдээлэл олж авсан. Энэ бүс нутагт амьдарч байсан дундад зууны монголчуудын ахуй, амьдралыг судалсан суурин судалгаа ховор ч байсан.
Сайн хадгалагдсан булш, шавар ваар сав, төмөр эдлэлүүд олдсон. Мөн Монгол-Францын хамтарсан судалгааны анги Баян-Өлгий, Увс аймагт ажилласан. Монголын түүхэнд Сяньбигийн үе гэж бичигдсэн байдаг ч археологийн олдвор байгаагүй. Үндсэндээ байхгүй байсан. НТ 93 онд Хүннү гүрэн мөхсний дараа хүннүчүүдийн үлдсэн олонхи Сяньбигийн бүрэлдэхүүнд орсон. Ингээд 200 жилийн турш Төв Азид Сяньбичүүд амьдарсан байдаг. Археологийн талаасаа манай түүхийн энэ 200 жил хов хоосон байсан гэсэн үг. Тиймээс Монголын археологийн судалгааны хамгийн тулгамдсан асуудал болоод байсан юм. Энэ чиглэлд нэлээд ахиц гарлаа. Доктор Амартүвшин Өмнөговь аймгаасСянбигийн үед холбогдох булш, мөн доктор Одбаатар Булган аймгаас Сяньбитай холбоотой дурсгалуудыг өнгөрсөн оноос малтаж эхэлсэн байна. Манай багийнхан Сяньбигийн үед холбогдох оршуулгын газар Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Бургаст хэмээх газраас илрүүлсэн. Өнгөрсөн жил долоон булш малтсан. Цаана нь олон булш бий. Хоосон байсан 200 жилийн түүх дүүрч эхэлж байна. Судалгаа, шинжилгээний өндөр ач холбогдолтой ажил болсон. Археологийн судалгаанаас гадна угсаатны зүйн нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа. Үзэгчдэд хэзээ үзүүлэхийг хэлж мэдэхгүй. Судалгаа хэдийд дуусахаас хамаарна.
-Төсөл хэзээ хэрэгжиж дуусах вэ. Хэр их зардал гарч байгаа бол?
-Төслийн удирдагч биш учраас төсөв, мөнгөний тал дээр хэлж мэдэхгүй байна. Судалгаа ирэх оны сүүлээр, 2017 оны эхний улиралд дуусна. Монголын түүхч, археологич, угсаатны зүйчид Монгол угсаатан бүрэлдсэн схемийг гаргаж, үндсэн зарчим, концепцыг боловсруулна. Монгол угсаатан хаана, хэзээ үүссэн гэдэг схем, загварыг гаргах юм.
-Саалиа бэлдчихлээ. Сав бэлэн үү. Хадгалалт, хамгаалалтад хэрхэн анхаарч байна вэ?
-Хэцүү дээ. Хадгалалт, хамгааллын асуудал маш ноцтой байгаа. Өнгөрсөн жил л гэхэд Тамирын Улаанхошуунаас Хүннүгийн булш, их хэмжээний ваар, сав алдсан. Миний мэдэхээр түүхийн дурсгалт гурван ч газрын олдворуудыг тоночихсон байсан. Энэ гэхдээ баригдсан нь, баригдаагүй нь тоймгүй. Зарим нь мөрдөн байцаалтын шатандаа, зарим нь шүүхэд яваа. Яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна. 2014 онд л гэхэд 17 хэрэг гарсан. Энэ тал дээр шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол хэдэн мянган нинжатай болчихлоо. Энэ төрлийн бизнес эрхэлж, амьдардаг хүмүүс ч байна. Зарим аймаг, сумдад түүхийн дурсгал юу ч үлдээгүй. Хувийн музей, эртний эдлэлийн дэлгүүрүүд эднийг өөгшүүлдэг.Угтаа хууль бус ажиллага шүү дээ. Хүмүүс булшнаас алт, мөнгө олддог гэж бодоод байх шиг. Үгүй шүү дээ.

Ц. Төрбат: Монголчуудын угсаа гарлыг тодруулахад бид том алхам хийсэн

0 Сэтгэгдэл