Огноо: 2016.01.20
Тендер шалгаруулалтын нэр: Баянхонгор сумын Номгон ахлах сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх тендер
Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2016/ХААА-Б/17
Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянхонгор сумын Номгон ахлах сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
1 дүгээр багц: Гурил гурилан бүтээгдэхүүн
2 дугаар багц: Шингэн хүнс
3 дугаар багц: Хоол
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь [50000] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 30,0 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 15,0 сая төгрөгөөс багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 40,0 сая
Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн нэг хувьтай тэнцүү төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн хамт дээрхи багцуудад заагдсан төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны хоёрдугаар сарын 19-ний 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Төлбөрийг хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар: 030051010
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянхонгор аймаг, Баянхонгор сум Номгон нэгдүгээр баг Нутгийн удирдлагын ордон 1 давхар 115 тоот өрөө, утас: 70443224, 96054798