Огноо: 2016.02.02.
Тендер шалгаруулалтын нэр: Баянлиг сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны халаалтанд түлээ, нүүрс нийлүүлэх:
Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2016/ХААА-Б/32
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Баянлиг сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны халаалтанд түлээ, нүүрс нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь [50.000] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн дундаж 30.000.000 төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Сүүлийн жил /2015/-оны санхүүгийн тайлан дахь түргэн хөрвөх чадвартай хөрөнгө /мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, дансны авлагын нийлбэр/-ийн хэмжээ 10.000.000 сая төгрөгөөс багагүй эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй байх ба энэ хэмжээний зээлийн эх үүсвэрийг шууд авах боломжтойг нотлох баримт ирүүлэх.
Аудитаар баталгаажуулсан сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан: 2014, 2015 он
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 30.0 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийг 2016 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 11 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй .
Дотоодын давуу эрх тооцоно.
Тендерт оролцохыг хүсэгч нь: Тендерийн баримт бичгийн үнийг “Төрийн сан” банкны 030051010 тоот дансанд тушаасан баримт, тендерт оролцох албан хүсэлтийн хамт ирүүлнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар
(Нэг давхрын 116 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн С.Рэнцэнбямбаас авах буюу, 70443224 , 88295091 утсаар холбогдоно.)