Огноо: 2016.01.21
Тендер шалгаруулалтын нэр: Баянхонгор сумын Эрдэм ахлах сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх тендер
Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2016/ХААА-Б/18
Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянхонгор сумын Эрдэм ахлах сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
1 дүгээр багц: Шингэн хүнс
2 дугаар багц: Хоол
3 дугаар багц: Гурил гурилан бүтээгдэхүүн
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь [50000] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 20,0 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 10,0 сая төгрөгөөс багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 30,0 сая
Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн нэг хувьтай тэнцүү төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн хамт дээрхи багцуудад заагдсан төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [2016 оны хоёрдугаар сарын 22-ны 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Төлбөрийг хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар: 030051010
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянхонгор аймаг, Баянхонгор сум Номгон нэгдүгээр баг Нутгийн удирдлагын ордон 1 давхар 115 тоот өрөө, Утас: 70443224, 96054798