Огноо: 2016 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг,сумын эрүүл мэндийн төвийн эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тендер
Тендер шалгаруулалтын дугаар: r-БХ-2016/ХААА-Б/01
Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны эрх бүхий тендерт оролцогчдоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн дундаж 100 сая төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50 сая төгрөгөөс багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт,
Сүүлийн гурван жилд гэрээгээр хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 80,0 сая төгрөгөөс багагүй байх.
Тусгай зөвшөөрлийн хуулбар: Ирүүлэх
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн нэг хувьтай төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 11.00 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10 хувийн давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянхонгор аймгийн “Худалдан авах ажиллагааны алба” Нутгийн
удирдлагын ордон 1 давхарт 115 тоот өрөө
Утас -70443224, 96054798, Факс:70444141