Кот д ’Ивиуар улсын довтлогч Дидье Дрогба “Цэнхэрүүд”-ийн эгнээнээс албан ёсоор явлаа. “Челси” клубын алдарт тоглогчийн багтаагаа хийсэн гэрээ нь энэ зун дуусч байсан билээ. Тэрээр “би энэ зун багаа солих бодолтой байгаа” хэмээн мэдэгдэж хөгжөөн дэмжигчдээ багагүй гомдоогоод байсан юм аа. Тэгвэл түүний шинэ сонголт нь Хятадын лиг боллоо. БНХАУ –ын “Шанхай Шинхуа” баг өөрийн шинэ тоглогчоо фанатууддаа албан ёсоор танилцууллаа. 34 настай Дрогба хоёр жилийн гэрээ хийсэн бөгөөд долоо хоногт 200,000 фунтын цалин авах аж. Ийнхүү “Челси” клубын түүхэнд домог болон үлдсэн африк залуу өөрийн шинэ түүхээ бичих болжээ. Африк“Хар алмаз” маань манай өмнөд хөршид хуучин багийн анд Николя Анелкатай хамт тоглох аж.