НӨАТ-ын урамшууллын сугалааны хоёр дахь тохирлыг өчигдөр МҮОНТ-ээр орон даяар шууд дамжуулж, 3.316 азтан тодорлоо.
2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон юм.
Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандахад хэрвээ сугалаанд хожсон бол дэлгэцэн дээр ТА АЗТАН боллоо гэсэн тэмдэглэгээ гарах юм байна.
Таны сугалааны дугаар:
* * * * * 825 бол 20,000₮;
* * * * 7 825 бол 100,000₮;
* * * 7 7 825 бол 500,000₮;
* * 5 7 7 825 бол 4,000,000₮;
* 5 5 7 7 825 бол 20,000,000₮;
3 5 5 7 7 825 бол 100,000,000₮;
4 8 8 3 0 9 4 1 бол 200,000,000₮ тус тус хожсон байна.