Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
14 аймаг нийслэлд литр шатахууны үнэ 80-150 төгрөгөөр буурчихаад байна

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ гурав дахин уналаа. Гэтэл Монголд шатахууны үнэ  яагаад буурахгүй байна вэ. Хэдийгээр валютын ханш өндөр байгаа ч шатахууны үнэ гол импортлогч оронд маань хоёр дахин унаад байна. Шатахууны үнэ буурахгүй байгаа нь импортлогч компаниудтай холбоотой юу эсвэл төр засагтай холбоотой юу хэмээн хэрэглэгчид өөр хоорондоо асууж сурагласаар байгаа юм. Энэ бол хэрэглэгчийн зүгээс тавих зүй ёсны асуулт. Өнөөдөр судлаачдын тооцсоноор таны халааснаас гарч байгаа 5 төгрөгний 1 нь шатахуунаас хамааралтай байгаа юм.
Уул уурхайн яамнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн шатахууны жижиглэнгийн үнийг баруун бүсэд литр тутамд нь 80-400 төгрөгөөр, зүүн бүсэд  10-230 төгрөгөөр шат дараатай бууруулжээ. Ингэснээр баруун, зүүн хязгаар болоод төвийн бүсэд шатахуун жижиглэнгийн үнэ ижил төвшинд очоод байгаа юм. Энэ сарын 20-ноос Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай зэрэг аймагт шатахууны жижиглэнгийн үнийг литр тутамд нь 100-150 төгрөгөөр буулгасан бол 21-нээс Улаанбаатар хотод 80-150 төгрөгөөр буурсан гэв. Шатахууны үнэ хангалтын талаар Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Раднаасэд ярихдаа, жижиглэнгийн үнэ гэдэг хилийн үнээс гадна компанийн холбогдох зардал, татвар, ашгаас бүрддэг. Төр  шатахууны үнэд татварын зохицуулалтаар л нөлөөлөх боломжтой. Өнгөрсөн жилийн хувьд шатахууны хилийн үнэ буурч байгаатай уялдуулан татварыг нэмэх бодлого төрийн зүгээс баримталж ажиллаж ирсэн. Энэ татвараар улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгө нь  хүүхдийн мөнгө, эхэд олгох мөнгөн тэтгэмж болон бусад мөнгөн тэтгэмж хэлбэрээр ард иргэдэд хүрч байгаа юм. Зөвхөн шатахууны татваруудаас 460 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн. Хүүхдийн мөнгө олгоход 2015 онд 230 тэрбум, бусад тэтгэвэр тэтгэмж 113 тэрбум, эхэд олгох тэтгэмжинд 117 тэрбум төгрөг олгосон. 2015 онб нэгдүгээр сарын 1-нээс татварын хэмжээг нэмэгдүүлсэн ч   хилийн үнэ буурсаар байгаа учраас хэрэглэгчдэд чиглэсэн жижиглэнгийн үнэ бууруулах бодлогыг өнгөрсөн оны сүүлээс эхлэн явуулсан. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа ч манайд  валютын ханш огцом өссөн. 2012 он хүртэл шатахууны хувьд зөвхөн ганц улсаас хараат байсан бол Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр  бүтээгдэхүүн нийлүүлэх улс орны тоо ч нэмэгдсэн. Хятадтай урт хугацааны гэрээ хийж, дэлхийн зах зээлтэй уялдсан томъёо хэрэгжүүлсэн. Мөн Солонгос Белорусь, Латви, Литви зэрэг улсаас шатахунуунавч байна. Хилийн үнэ нь 2013 онд литр тутам нь 1,16 доллар байсан бол өнөөдөр 0,83 доллараар авч байна. Шатахууны үнээ доллараар илэрхийлбэл 28 хувиар үнэ нь унасан тооцоо гарч байгаа юм” гэлээ.  

Нефтийн бүтээгдэхүүн авахад сард 100-120 сая доллар зардаг байсан бол өнөөдөр 35 сая доллар болсон

Энэ асуудлаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн зарим асуултанд хариулсан юм

- МАН болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн судалгаагаар литр шатахуун 1430 төгрөгөөр орж байна гэх юм. Тэгэхээр импортлогчид литр тутамдаа 150 төгрөгийн ашиг олдог гэж байгаа нь хэр бодитой юм бэ?

-Дэлхийн зах зээлийн үнээр улс төр хийх нь утгагүй.  Бид энэ салбарт томоохон оролцоотой биш. Газрын тосбаррель нь арваннэгдүгээр сард  дунджаар 44,02 байсан бол арванхоёрдугаар сард  38, нэгдүгээр сард 31,3 болсон ч өнөөдөр 33 доллар болж эргээд өслөө. Газрын тосны үнэ буухаар л баахан ухаантай хүн гараад ирэх юм. Үнэндээ бид бодит амьдралаараа л амьдарна. Бид холбогдох зохицуулалтыг байнга хийж, компаниудын ашгийн төвшинг аль болох 4-5 хувь барих л зохицуулдаг.
Дэлхийн нефтийн зах зээл тогтворгүй байгаа. Тиймээс бид дундуур нь л явах гэж хичээж байна. Нефть импортлох тусгай зөвшөөрлийн хувьд өнөөдрийн байдлаар жижиглэнгийн зах зээл дээр 14 компани ажиллаж байна.
Та нар сайн судал. Битгий хөөсрүүлсэн мэдээ цац. Шатахуун чинь хүн бүрийн халаастай холбоотой учраас маш зөв зүйтэй оновчтой мэдээллээр ард иргэдээ хангах хэрэгтэй. 

- Та хөөсрүүлсэн мэдээлэл цацлаа гэж байна. Гэтэл энэ бол бидний хийсэн тооцоо биш. Төрийн болоод төрийн бус байгууллагуудын  зүгээс гаргасан бодит тоог л иш татаж байна?

-Ямар үнэн дээр тулгуурлаж тооцоо хийснийг бид мэдэхгүй. Олон ухаантай хүмүүс гарч ирээд байна гэж би түрүүн хэлсэн. Хаанаас ямар тоо аваад юу бодчихов гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Бид бол хил гаалиар орж ирж байгаа үнэ дээрээ л тооцоо хийдэг. Хоёрдугаар сард ямар үнээр шатахуунаа авахаа мэдэж байна. Гуравдугаар сарын чиг хандлагаа ч мэднэ. Үнэ замбараагүй өссөн гэх асуудал бол ерөөсөө байхгүй. Тогтвортой байсан. Манай сэтгүүлчид хамаагүй ингэж мушгиж ярьдгаа болимоор байна. Өнөөдрийн байдлаар нийт 14 аймаг нийслэлд литр шатахууны үнэ 80-150 төгрөгөөр буурчихаад байна. Бид энэ ажлыг Цагаан сарын өмнө амжиж хийхээр зүтгэсэн. Бид хийгээд л явж байна.

-. Шатахууны үнэ буурахад импортлогч компаниуд санаачлага гаргасан уу?


-Арванхоёр, нэгдүгээр сард хилийн үнэ бидний төсөөлж байснаас илүүтэйгээр унасан. Тиймээс импортлогч компаниудад үнээ буулгах боломжтой болсон. Энэ бол зах зээлийн зарчим.

-Валютын ханш шатахууны үнэд нөлөөлж байгааг мэднэ. Тухайн бүтээгдэхүүн авч байгаа улсынхаа мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх боломж ер нь бий юу?

- Ер нь ямар ч улс орон ашигт малтмалын баялаг нөөц бүтээгдэхүүнээ хатуу валютаар борлуулах сонирхолтой байдаг. Манай улс ч мөн адил. Валютаар зардаг. Бид оросуудтай ярьж үзсэн. Бидний гэрээ доллараар байгаа шүү дээ гэж л хариулсан. Гэрээг аж ахуйн нэгжүүд хоорондоо хийдэг юм. Төрийн байгууллага биш. Шатахуун зах зээл дээр эргэлдэх  хугацаа нь 40-45 хоног байдаг. Бид дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 100 ам.доллар байхад сардаа 100-120 сая ам.долларыг нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг байсан. Харин өнөөдөр 35 орчим сая ам.доллар зарцуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан