Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Э.Мөнхбаяр: Өргөдлийг цахимаар авч тусгай зөвшөөрлийг хурлаар олгоно

Санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах өргөдлөө зайнаас өгөх боломжтой боллоо.  Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны  Бүртгэл зөвшөөрлийн газрын дарга Э.Мөнхбаяраас тодрууллаа.

-Танай байгууллага зөв­­шөөрлийн цахим сис­тем нэвтрүүлсэн. Тех­ни­­­­кийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлс­нээр хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх нь тодорхой. Мөн зардал чирэгдэл ч багасах нь?
-Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагын санаа­чил­гаар  бүртгэл, зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх зорилгоор цахим системийн бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн оны есдүгээр сараас  эхлүүлсэн. Ингэснээр, иргэдэд чирэгдэл учруулахгүй, хүнд сурталгүй үйлчлэх боломж бүрдэж байна. Энэ асуудлыг хариуцах  Бүртгэл зөвшөөрлийн газрыг ч байгууллаа. Төсөв мөнгөний боломжгүй учраас бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар явуулах ажлыг дэмжих саналыг “Дэлхийн банк”-нд тавьсан. “Дэлхийн банк” саналыг маань нааштай  хүлээн авч санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Ингээд тендер зарласан. Мэдээл­лийн системийн чиглэлээр ажилладаг “Интер­актив” компани сонгон шалгаруулалтад шалгарч өнгөрсөн оны есдүгээр сард гэрээ байгуулсан. Санхүүгийн зах зээлийг сонирхсон болон үйл ажиллагаа явуу­лах хүсэлтэй иргэдэд хүнд сурталгүй, гомдол чирэг­дэлгүй, ашиг сонирхлын зөр­чилгүйгээр үйлчлэх зорилгоор цахим систем нэвтрүүллээ. Тус компани нь  санхүүгийн зах зээлд оролцогчдын ажлыг хөнгөвчлөхөөр программ хангамж зохион ажиллаж байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийн бааз бий болгох программ ажиллаж эхэлсэн. 

-Аливаа программ хангам­жийн үйл ажилла­гаанд  гацах, доголдох нууцлалаа алдах зэрэг сул илэрдэг.  Зөвшөөрлийн цахим систем маань хэр үр дүнтэй ажиллаж байна вэ?
-Нууцлалын асуудлыг Үндэсний дата төв хариуцдаг. Вэб суурьтай систем гэж ойлгож болно. Нууцлалын хувьд баталгаатай. Учир нь, серверийг нь Үндэсний дата төвд байршуулсан. Бусад төрийн байгууллагаас авах мэдээллийн ихэнх нь Үндэсний дата төвд байршсан байдаг. “Интерактив” компанийн программистууд системд ямар нэгэн алдаа гарахад л тэр даруйд нь засч, шинэчлээд явж байгаа. Гэрээний дагуу системийг шинэчлэх, хөгжүүлэх ажлыг  жилийн турш хийх юм.

-Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авах болсноор ямар журмууд өөрчлөгдсөн вэ?
-Энэ системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс өмнө Санхүүгийн зохицуулах хорооны удаа дараагийн хуралдаанаар холбогдох зохицуулалтын бүх журмыг өөрчилсөн юм. Тодруулбал, маягтуудын зааврыг бөглөх аргачлалыг нарийвчлан зааж өгсөн. Мөн даатгал, үнэт цаас, бичил санхүү, хадгаламж зээлийн хоршоог бүртгэх журмыг шинэчилсэн.

-Цахим систем ажиллаж эхэлснээр  хэчнээн газар тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн бэ?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нөөс цахимаар өргөдөл хүлээн авч эхэлсэн. Одоогоор 10 банк бус санхүүгийн байгууллага, дөрвөн хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь бүртгэгдэн хянагдаж байна. Удахгүй эдгээр байгууллагын хүсэл­тийг  Санхүүгийн зохицуу­­лах хорооны хуралд танилцуулах үйл ажиллагаа явагдана. Цахим систем хэрэгжиж эхэлснээр 30 гаруй байгууллага хүсэлтээ  ирүүлсэн.
Өргөдлийг цахимаар хүлээн авч тусгай зөвшөөрлийг сард хоёр удаа болдог Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаас олгоно. Одоогийн байдлаар цахимаар хүлээж авсан өргөдлүүдэд бичиг баримтын бүрдүүлэлтийг  хянах, тодруулах зүйлээ тодруулах зэрэг боловсруулалтын ажил хийж байна. Бэлэн болсон хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны хуралд танилцуулна.

-Хөдөө, орон нутгаас хүсэлт их ирж байна уу. Цахим үйлчилгээ нь нийслэлээс  алслагдсан аймгийн бизнес эрхлэгчдэд таатай боломж олгосон тодорхой?
-Тийм. Хөдөө орон нутгаас  хүсэлт их ирж байгаа. Жишээлбэл, дээр дурсан дөрвөн хадгаламж зээлийн хоршооны хүсэлтийн гурав нь орон нутгаас ирсэн. Заавал Улаанбаатар хотод ирэх шаардлагагүйгээр интернэттэй  орчинд цахим систем ашиглан манай байгууллагад хандах боломжтой.

-Ямар хаягаар танай байгууллагатай холбогдох вэ?
-Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн сайт болох  www.frc.mn  хаягаар орж  нүүр хэсэгт “Зөвшөөрлийн цахим систем” гэсэн цонх руу нэвтэрч бүртгүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан